Хар сарнай хамтлагийн С.Амараа өнгөрсөн жил аав болсноосоо хойш гэр амьтай болсон гэнэ лээ. Охиноо нялх байхад гаднаас орж ирээд “Миний охин унтаж байна уу” гэж дуугарахад л охин нь сэрчихээд айж уйлдаг байсан гэсэн. Тэгэхээр гэртээ ч ха хү гээд чанга дуугаар ярьдаг аж. Охиноо харахаад хошуугаа унжуулаад бууж өгдөг гэж байгаа. Амараагийн гэргий Санхүү, эдийн дээд сургуулийг ч оройгоор төгссөн боловсролтой, царайлаг, ухаалаг бүсгүй гэсэн. Харин Амараагаас өмнө өөр хүнтэй сууж хүүтэй болсон аж. Тэр хүү нь дунд сургуульд сурдаг гэнэ. Амараа ч найзуудаа “Хөгшин нь гэнэт л хүү, охин хоёртой болчихлоо. Хэдийгээр миний дагавар хүү ч гэлээ түүнд би аавын хайрыг мэдрүүлж өсгөнө” гэж хуучилдаг гэнэ лээ.
Ц.Тэргэл times.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.