antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 12, 2016 23 comments

Д.Төмөр-Очир агсны гэргий С.Нинжбадгар: Ганц манай өвгөнийг биш олон хүнийг хядсан шүү дээ, Гэвч одоо хэр нь буруугаа хүлээхгүй

нийтлэсэн Admin

zurag

Монголын төр хатуудаа хатуурхаж явсан үе бий. Нам төрийн нэрт зүтгэлтэн, академич Д.Төмөр-Очир агсныг ТХ-ны дарга байхад нь эсэргүү болгон зарлаж, бүх ажил албанаас нь буулгаж, бүхэлдээ 23 жилийн турш цөлж хавчиж хэлмэгдүүлж байсныг мартаад орхих учиргүй байх. Эргэн сануулахад, 2006 онд  биднийг дээр дооргүй Эзэн Чингисийн 800 жилийн ой гэж хөөрч байхад үүнийг хамгийн анх санаачилснаасаа болж хэлмэгдсэн Д.Төмөр-Очир агсны 85 насны ой давхцсан байдаг юм. Тэгвэл удахгүй төгсөх гэж байгаа энэ 2016 он үүний 95 насны ой тохиож байгаа аж. Тэрээр олон жилийн турш хэлмэгдэж амьдарсны эцэст 1985 оны 10-р сарын 3-ны өдөр бусдын гарт амь насаа алдсан билээ. Ингээд Д.Төмөр-Очир агсны гэргий Монголын анхны одон оронч С.Нинжбадгартай есөн жилийн өмнө уулзаж ярилцаж байснаа уншигчдадаа хүргэж байна.

-Төмөр-Очир агсан хамгийн анх Чингис хааны ойг тэмдэглэхийг санаачилж, түүнээсээ болж хэлмэгдэж байсан. Харин өнгөрсөн жил их ойн хүрээнд энэ бүхний эхлэлийг нь тавьсан ханийг тань ер дурссангүй. Уг нь 85 насных нь ой давхар тохиож байхад нам гүм байгаа нь таньд нэг юм бодогдуулж байгаа байх?

-Тийм ээ. Тэр тухай УТТ-ны тогтоол гарч манай өвгөн Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэхэд нэлээн хариуцлагатай ажилласан. Ойн хүрээнд дэлхийд хамгийн анхны Чингис хааны хөшөөг төрсөн нутагт нь босгосон. Гэвч Цэдэнбал гуай Оросын үгнээс гарах биш, Орос л дургүйцсэн байх даа. Чингис гэж хэлэхээсээ айдаг байсан цаг шүү дээ. Цэдэнбал гуай бол Чингисийг ерөөсөө ч үзэхгүй. Сүүлдээ тэр бүгдийг өвгөн дээр тохоод албан тушаал, сонгууль бүгдийг нь авч хаяад улс төрийн хэлмэгдэлтэнд өртөж бидний хотоос зайлуулаад цөлж байгаа юм. Эхлээд өвгөнийг Баянхонгорт барилгын конторын даргаар явуулахад нь миний ажил дээр Германаас мэргэжилтнүүд ирж дуран тавих гэж байсан болохоор би дагаж явж чадаагүй. Өвгөн маань тэнд бас нэг байгууллагын дарга юм чинь хурал цуглаан болохоор нь очно биз дээ. Тэгэхэд нь зарим албан тушаалд дуртай юмнууд нүд үзүүрлэж, элдэв янзаар нь хэлдэг байсан юм билээ. Бидний толгойг мэддэг хүн нь Цэдэнбал болохоор Баянхонгороос хөөгөөд наашаа ирж Гэгээрлийн хэлтэст ажиллаж байсан. Тэгээд л цааш цаашаагаа цөлөгдөж явсан даа. Өвгөн маань анхны академичдын нэг шүү дээ. Тийм болохоор 80 насны ойг нь академиас санаачлаад хийсэн. 85 насных нь ой дээр ядахдаа хурал хийх байлгүй гэж бодсон. Юу ч хийхгүй л байна лээ. Бид нэг их хөөцөлдөөгүй. Академи ч хөдлөөгүй. 80 насан дээр нь хийсэн боллоо гэж бодсон юм байлгүй.

-Таныг Монголын хамгийн анхны одон оронч гэдгийг мэднэ. Нөхрийг тань ийш тийш цөлсөн ч, таныг болохоор хотдоо ажлаа хий гэдэг байсан гэж сонссон юм байна?

-Мэргэжлийн хүн цөөхөн байна гэж Төв хорооны зарим дарга нар хэлж л байсан. Гэвч Баянхонгороос буцаж ирснийх нь дараа Эвлэлийн төв хорооны дарга байсан Пүрэвжавтай муудалцсан хэргээр далимдуулан шийтгэж улсын прокурор руу шилжүүлчихсэн. Арай ч тэгж болохгүй л байсан байх. Тэгээд нөгөө Лоохуузын бүлэглэлийн хэрэг гараад, хамтруулж хөөгөөд, бид Хөвсгөлийн Ханхад очсон. Тэгэхэд нь би дарга нарт “Та нар өөрсдөө хүнээ олоод л тавина биз. Тэр газрын мухар руу нөхрөө яаж ганцааранг нь явуулж байдаг юм бэ?” гээд л ажлаа орхиод явсан даа. Тэнд гурван жил болох завсар хүнд өвчин тусаж хагалгаанд орлоо. Хүү гарлаа. Тэгээд Цэдэнбал гуайгаас “Биднийг дассан сурсан газар минь ойртуулж өгөөч” гэж гуйхад зөвшөөрсөн. Энд ирсэн хойно ямар ажил өгөх вэ гэж гэж шийдэж Дарханд музейн даргаар явуулсан. Би политехникумд физикийн багшаар ирсэн.

 -Дарханд бол жинхэнэ мөрдлөг, хяхалт хавчилтан дор амьдарч байсан гэсэн. Тэр болгон үнэхээр амаргүй байсан болов уу?

-Дарханд бид хаашаа ч явах эрхгүй хориод жил суусан. Намайг бол хорьсон хүн амьтан байгаагүй. Өмнөхөө бодвол гурван өрөө сайхан байшинтай, цахилгаан гэрэл, халуун хүйтэн ус гээд аятайхан байсан. Тэр тагнаж мөрддөг байсан үнэн. Ямар сайндаа манай яг зэргэлдээ айлын хананд чагнуур тавьчихсан. Манайд хэлж ярьж байгаа юм болгоныг хүн ирж сонсдог байсныг тэр айлын хүү сүүлд бичсэн байсан. Айлын авгай нар хүртэл чагнадаг байсан юм гэнэ лээ. Нөгөө Хөвсгөлөөсөө дордож, дандаа туршсан, дагасан, тагнасан дарамт их байсан. Өвгөн бол харж тагнаж байгааг нь андахгүй. Тэр сүүл явж байна гээд нөгөө улсуудаа ч таньдаг мэддэг. Яая гэхэв дээ. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг л болж байгаа юм. Их л хавчигдсан, тусгаарлагдсан хүн амьтнаас хөндий зожиг болж байгаа юм. Зайлуул. Дандаа л ард түмнээ бодоод “Миний Монгол болохоо байлаа. Оросод эдийн засагаа атгуулчихсан юм чинь улс төр юу байхав дээ гэдэг. Гэхдээ өвгөн маань холын бодол их сайтай хүн учраас цаг өөр болно шинэчлэл, өөрчлөлт эхлэнэ гэдгийг мэдэж байсан.

Болох бүтэхгүй нэр зүүгээд цөлөгдөөд яваад байхаар найз нөхдийн хандлага ч өөрчлөгдөнө биз? Ингэхэд энд тэнд явахад ард түмэн их тусладаг байсан гэдэг?

-Хэлмэгдүүлээд зожиг болгочихож байгаа юм. Дарга нар ч дээрээсээ үүрэг даалгавартай л байсан байх. Ад үзэх янзтай юм бишгүй л баййна. Гэхдээ манайхаар орж гардаг хүн байсан. Зохиолч Чимэд бол дандаа ирнэ. Өвгөн “Чамайг харж байгаа шүү. Би чамайг хөөдчихнө шүү” гэхээр “Яадаг юм бэ? Хөөдвөл хөөднө биз” гээд тоох ч үгүй. Баахан ярьж, ярьж явдаг байсан. Бас Галмандах гэж зохиолч манайхаар очно. Тэгэхээр Яамны улсууд тосож уулзаж байгаад “Яах гэж очсон, юу ярьсан” гэж асуудаг. Тийм л байлаа. Ажлын оросууд бол бидний байдлыг тэр болгон мэдэхгүй. Тийм болохоор өвгөн маань “Өөрсдийнхнийгөө хөөдчихнө”гээд оросуудтай голдуу найзладаг байсан. Ер нь манай ард түмэн их сүрхий шүү. Бидэнд их элэгтэй сайн байсан. Уруудсан доройтсон, хавчигдсан хүнийгээ өрөвдөж хайрладаг ард түмний сэтгэл гэж байна. Албан тушаалд дуртай дэд дарга нар нь л хэцүү. Тэр үед ямар үнэн мөнийг нь ялгаж салгаж биш. Ханхад мал баазтай болохоор мал туусан тууварчид бидэнд “илүүдэхгүй шүү” гээд хонио ч, үхрээ ч өгнө. Ядахдаа санаа сэтгэлээр баясаад, үнэхээр том дэмжлэг юм шүү дээ. Нэг удаа бүр арваад хоньтой болсон байсан.

 -Төмөр-Очир агсан өөрийг нь ингэж хавчиж гадуурхаж байгаад хэрхэн хандаж байв? Та л тэрийг мэднэ шүү дээ?

-Тэр бүгдийг Цэдэнбал л хийсэн шүү дээ. Тэгсэн хэрнээ Цэдэнбалыг муулахаар их дургүй. Би цаашлуулаад “Дөрвөд хүн хүн бишээ. Танай тэр Цэдэнбал чинь муу хүн юм даа. Өөрийнхөө унаган найзууд Лхамсүрэн, Ширэндэв хоёрыгоо ч өөрөөсөө холдуулаад хөөгөөд явуулчихлаа. Байр суурь, ширээ сандлаа авчих байх гэж тэднээсээ ухаан алдаж байхгүй даа” гэхээр л дургүй шүү. Тэр балайгаа өмөөрөх янзтай. Ямар сайндаа Цэдэнбал дурсамж бичүүлэх гэж байна гэнээ 50 оноос өмнөх Цэдэнбалыг бол би сайн мэднээ. Тэрийг нь биччих юмсан” гэж байхав дээ. Гэтэл ёстой нөгөө ёсгүй, мөсгүй хүн гэж Цэдэнбалыг л хэлдэг байх. Их цагаан цайлган, хүнд хар буруу, элдэв юм санадаггүй хүн байж. Бид хэд хэдэн удаа захидал бичсэн. Хариу ирэхгүй алга болно.

 -Бас Хятадын талын хүн гэж их ярьж байсан байх аа?

-Цэдэнбал ч юм уу, хэн ч билээ санаачлаад өвгөнийг Хятад руу явуулсан. Тэр хойгуур нь өвгөнийг ажлаас нь авна. Тэгж явахдаа Мао Зэдунтай таарч гар барьсан. Тэгсэн сүүлдээ өвгөнийг Мао-той уулзсан Хятадын талын хүн гээд энд тэнд баахан яриа хийгээд явдаг байсан. Дараа нь Цэдэнбал зүтгэсээр байгаад өвгөнийг дахиж ажил дээр нь тавьсан. Нэг мөр унагаах гэж бодсон байх гэж одоо боддог юм. Өвгөн ч их урамтай ажиллаж байгаад хавар нь Чингисийн ой руу ороод л юм юм болсон. Чингисийн хөшөөг бүр 9 өрлөг, 2 загалтай нь том цогцолбор хийлгэнэ гэж байхад нь би дотроо айж л байсан. Харин сүүлдээ маш бат бөх хэн ч нурааж чадахгүй ганц хөшөө хийх гээд хийсэн шүү. Цэдэнбал хэд хэдэн удаа нураалгах гээд нутгийн иргэд эсэргүүцээд чадаагүй.

Хань тань бусдын гарт амиа алдаад хорь гаруй жил болж байна. Тэтгэвэртээ гараад гэртээ сууж байсан хүнийг хөнөөх хэрэг хэнд байсан гэж та боддог вэ?

– “Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэгчээр айгаад л байсан юм байна лээ. Тэгээд л аминд нь хүрсэн. Өвгөн маань улсдаа нэр хүндтэй, ард түмэн хайртай хүн байсан болохоор Цэдэнбал түгшиж байсан юм байлгүй. 85 онд намайг хот руу өвчтэй ахыгаа дагаад ороод ирсэн хойгуур, гэртээ ганцаараа байж байхад нь тийм юм болсон. Эзэн олддоггүй бас их сонин. Тэр өдөр Дархан бүр сул болчихсон. Ганцхан дарга л байсан. Бусад нь байгаагүй. Прокурор нь ч байдаггүй. Сэргийлэхийн дарга нь ч тэр өдөр солигдсон, гэрт ч хүн байхгүй ийм л эгзэгтэй цаг байсан даа. Тухайн үед Зөвлөлтөд шинэчлэл гээд цаг үеийн байдал эгзэгтэй байсан юм. Өвгөн ч тэрэнд нэлээн баяртай “Байдал эргэлээ”гэж мэдэж байсан. Нэг тиймэрхүү л үе таарсан даа. Тэгээд өвгөний шарилыг аваад хот руу орж ирж, далан давхарт тавиад хөшөө босгосон.

 -Та энэ хэргийг илрүүлж өгөөчээ гээд төр засагт олон удаа хандаад бүр цөхөрсөн байх даа?

-Хүнтэй ажиллаж болохгүй бол өөртэйгээ ажиллалаа гээд өглөө бүр гүйдэг, дасгал хийдэг тамирчин хүн байсан. Аюул өөр талаас гарч ирж байгаа юм. Хүний гарт амь үрэгдээгүй байсан бол өдийд хамтдаа байж л байгаа. Би бол үүнийг хувьсгалт нам л хийсэн гэж боддог юм. Өөр хэн хийх вэ. Ганц манай өвгөнийг биш олон хүнийг хядсан шүү дээ. Гэвч одоо хэр нь буруугаа хүлээхгүй. шалгаж чадахгүй байхгүй юу. Үнэхээр энэ нам шинэчлэгдэж байгаа юм бол олон түмний өмнө буруугаа хүлээх ёстой. Би “Өвгөний хэргийг учрыг нь олж өгөөчээ. Та нар тодорхой мэдэж байх ёстой. Мэддэг газар нь байна шүү дээ” гэж Багабанди ерөнхийлөгчид, Энхбаяр ерөнхийлөгчид ХЗДХ яаманд бичсэн. Гэвч “За ч үгүй, үгүй ч үгүй” таг болчихдог. Ийм л байна шүү дээ.

Э.Болорхажид


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • Suld (September 12, 2016 8:30:41 am )

    Цэдэнбал 1984 онд огцорсон шиг санах юм

  • долгормаа (September 12, 2016 8:42:26 am )

    1983 онд огцорсон шүү дээ

    • Anonymous (September 12, 2016 8:45:34 am )

      битгий худлаа юм бич

  • Anonymous (September 12, 2016 8:49:21 am )

    ху нам Монголын улсын төлөө, Монголын ард түмний төлөө үнэн сэтгэлээсээ санаа зовж зөв юм ярьсан, сэтгэсэн хүнийг хавчдаг гадуурхдаг, дарамталдаг, цөлдөг, адаг сүүлд нь нууцаар амийг нь хорлодог байсан, харин одоо !??

  • зочин (September 12, 2016 9:06:02 am )

    хэлмэгдсэн гэдэг нь үнэн юм уу. Яг яаж хохироосон юм бэ. Энд тэнд дандаа л дарга хийсэн байна ш дээ. Соц нийгмийн үед Бидний аав ээжүүдийг байнга л ийш тийш нь явуулж ажиллуулдаг, тэр үеийн хүүхдүүд нэг их олон сургууль дамжиж л өссөн ш дээ. Тэр үеийн бодлого хаана ямар мэргэжилтэн, менежер хэрэгтэй байна тэнд сэхээтнүүд бүгд л намын даалгавараар явж ажиллаж л байсан ш дээ, хэн нь хэлмэгдсэн гээд хэн нь зүгээр л чимээгүй амьдарч эх орнчхоо бүтээн байгуулалдаж ороцож байсан болж байна. Хотынхон л хотоосоо гарахаараа “цөлөгдлөө” гэх юм. Тэр Ханхад чинь, Баянхонгорт чинь хүн ажиллаж амьдраад болоод л ирсэн шүү дээ. Харин амь насыг нь ямар зорилгоор бүрэлгэсэн гэдгийг тогтоож байж өөр юм ярих хэрэгтэй. Үе үеийн цагдаа нарын л харицлагагүй үйлдлээс болж илрэхгүй байгааг өөр олон юм руу яриад байх болохгүй байна.

    • buyantai hun (September 12, 2016 2:03:20 pm )

      Iim yum bichij bgaa huntei ch yu yarih vee dee.

      • Anonymous (September 12, 2016 7:28:29 pm )

        харин тийн, энэ ч бүр төөрөлдөж гүйцсэн сармагчин юм шиг бнөө хөөрхий 🙂

  • zochin (September 12, 2016 9:24:16 am )

    Dyrbedyyd bygd adil odoo nyamdorj enhbayartai yaj temtsej baina dorligjab elbegdorjtoi habsarch yshoo abalt hiij baina

  • Зочин (September 12, 2016 9:26:40 am )

    Энэ хүнийг хэлмэгдүүлсэн нь үнэн.Нинжбадгар гуай би Төмөр- Очиртой суусан болохоос албан тушаалтай нь суугаагүй гээд Хөвсгөлрүү дагаж явсан гэдэг.10 САРЫН 2-ны өдөр алсан байдаг.Мөн С.Зоригийг 10 сарын 2-ны өдөр алсан байдаг.
    Цэдэнбал даргын 1984 оны 8 дугаар сард огцорсон.

  • Зочин (September 12, 2016 9:27:50 am )

    Цэдэнбал дарга 1984 оны 8 дугаар сард огцорсон

  • Anonymous (September 12, 2016 9:41:59 am )

    Монголыг оростой нэгтгэх талаар 2 ч удаа Балд санал тавьж орсон байдаг юм билээ,хажуудаа хэдэн хүнтэй цуг,тэгнээс хойш л сэхээтний төөрөгдөл гэдэг гэх зүйл эхэлсэн байдаг,одоо болохоор эх ороноо худалдах гэж байсан хүн баатар ,эх ороноо авч үлдээд амидруулаад ирсэн нь ад болчих юм ,түүхийг хэн дуртайн баллуурдан гэж байдаггүй байхаа

    • Anonymous (September 12, 2016 9:52:29 am )

      чи харин өөрөө битгий мушгиж гуйвуулаад бай ! Бал дарга л өөрөө ЗХУ-д нэгдэх гэж хөөцөлдөж байсан юм гэсэн шүү. Наад авгай нь юу гэж хэлсэнийг унш даа ! Оросод эдийн засагаа атгуулчихсан юм чинь улс төр юу байхав дээ гэж ярьдаг хүн юу болло гэж Оросод нэгдэх тухай хөөцөлдөх вэ дээ

      • Anonymous (September 12, 2016 5:33:37 pm )

        Өөрөө харин наад авгайнхаа үгээр үг хийж явахаар түүхээ унш ,цагаан дээр хараар бичсэн түүх ,амьд гэрчүүд нь ч бараг унаж дуусаагүи бна

  • жж (September 12, 2016 9:44:12 am )

    zaaa daaaa bas l tuulshirch bn shuuuu arai ingej bolohgui bhaaaa

  • Монгол хүн (September 12, 2016 10:52:48 am )

    Хөдөө орон нутагт томилолтоор ажилладаг л байсан ш дээ. Эрх ямба нь хэтрээд тэр биз дээ. Нэгдүгээр дарга бол нэгдүгээр дарга. Одоо ч тийм байгаа биз дээ. Хэтэрхий дураараа хүн байсан гэдэг.

  • зочин (September 12, 2016 10:57:09 am )

    Эгчийг минь тайван нойрсуул ум ма ни бад ми хум

  • даан ч дэ (September 12, 2016 10:58:28 am )

    энэ хүмүүсийг тайван нойрсуул

  • tudev (September 12, 2016 11:09:34 am )

    Энэ хүн оростой нэгтгэх бодлогыг барьж Цэдэнбалыг унагах гэж байсан нь үнэн. Хийсэн бүтээсэн нь ч бас байдаг л байх. Энэ хүнийг учиргүй хол цөлж хар ажил хийлгээгүй л бхйна ш дээ.Мод цавчих ажил эсвэл өөр бүр хүнд хүчир ажилд ч цалж болох л байсан.Ер нь ч тэгээд тэр үеийн нийгэм хатуу л байсан.Хатуу байснаараа харин ч дэг журам сахилгатай байж.Төр нь ч төмөр нүүрээ харуулж чаддаг. Гэтэл одоо яаж байна хэнийг ч цөлж шоронд хийж чадахгүй гадныхны гар хөл болсон тэжээвэр гөлөг л болж хувирч. Хуучин нийгмийг муулаад яахав дээ их бүтээн байгуулалтад энэ тэр хэлмэгдүүлэх золиослох юм байлгүй яахав. 99 хүнийг сайхан амьдруулахын тулд 1 хүний золиос байлгүй яахав дээ.бид бүгд бичиг үсэгтэй боловсролтой сайхан л хүмүүжсэн.

    • Anonymous (September 12, 2016 12:42:22 pm )

      цэдэнбал тэгээд зөвлөлт оросын гар хөл байгаагүй юу тэгээд ??

  • Anonymous (September 12, 2016 12:34:36 pm )

    Эрт цагт том бутээн байгуулалтууд хуний амийг ихээр зольж байсан гашуун туухийг хэдий дурсах естой ч оноо цагт хогжил бутээн байгуулалт явагдахад аль болох Хуний амь золиослох зарчим байх есгуй .Тийм ч учраас дэлхий нийт Хуний эрхийг тунхаглан зарлаж ,эсрэг алхиуудтай шийдвэртэй тэмцэх болсон.

  • Anonymous (September 12, 2016 3:04:04 pm )

    Тэр өдөр Дархан бүр сул болчихсон. Ганцхан дарга л байсан. Бусад нь байгаагүй. Прокурор нь ч байдаггүй. Сэргийлэхийн дарга нь ч тэр өдөр солигдсон, гэрт ч хүн байхгүй ийм л эгзэгтэй цаг байсан даа. ….

  • zochin (September 12, 2016 5:17:15 pm )

    solior hytadin koloni bolsnoos orosin haryat bol bid taiwan gazraa aldahgvi odoo hyatad mongoliig urund oruulj urund manai nutgiig awah bodlogi hvchtei yawj bn zuw yam bich

  • Anonymous (September 12, 2016 5:28:38 pm )

    Чойбалсангийн өөрийнхөө оронд бэлтгэж үлдээсэн хүн нь цэдэнбал,Чой гийн ганц хүсэл бол оросыг ашиглаж ямарч үнээр хамаагүй тусгаар улс болох ,хэзээч оросын харьяанд орж болохгүйг цэдэнбалд хатуу захиж үлдээсэн байдаг юм ,их юм яриад байдаг Лоохууз хүртэл оросд дагаар орогсодын нэг

antalya rent a car