antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 12, 2016 Comments are off

Хиллари Клинтон ухаан алджээ

нийтлэсэн Admin

hillary

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй Хиллари Клинтон есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааны улмаас амиа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр гэнэт бие нь мууджээ. Зарим хэвлэлийн мэдээлж буйгаар бол Хиллари Клинтоны бие гэнэт муудаж, машиндаа суухынхаа өмнөхөн ухаан алдсан гэнэ. Түүнд бие хамгаалагчид нь туслан, машинд суулгажээ.

Гэвч хэдэн цагийн дараагаар Хиллари Клинтон сэтгүүлчидтэй уулзаж, өөр рүү нь гүйн ирсэн бяцхан охиныг үнссэн байна.

Өнгөрсөн наймдугаар сард Хиллари Клинтон индэр дээр үг хэлэх зуур түүний нэгэн туслах гартаа бүрэн бэлдчихсэн зүү тариур барьчихсан зогсоог хэвлэлийнхэн анзаарсан удаатай. Тиймээс Хиллари Клинтоны биеийн эрүүл мэндийн тухай асуудал дахин хүчээ авч, хэвлэлүүдээр түгж эхлээд байна.

Р.Гэгээ

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car