antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 8, 2016 22 comments

АН  Монголын улстөрд жинхэнэ Сүүдрийн Засгийн газрын түүхийг бичиж дийлэх үү?

нийтлэсэн Admin

_a4a0596

Өнгөрсөн дөрвөн жилд олуулаа байж байгаад саяны сонгуулиар цөөхүүлээ ирсэн АН-ынхан УИХ дахь бүрэлдхүүнээ өргөжүүлэх шийдвэр гаргаад байгаа. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өргөтгөсөн хуралдаан хийж, бүлгийнхээ дэргэд Зөвлөхүүдийн зөвлөл байгуулж, тэндээ З.Энхболд, Н.Алтанхуяг, Р.Амаржаргал нарын нөхдүүдээ дуудаж авчрахаар болсон билээ. Цаашлаад сүүдрийн засгийн газар байгуулах асуудлыг хөндөнө гэх мэдээлэл бас бий. Ер нь бол сөрөг хүчингүй болсон тохиолдолд сүүдрийн засгийн газар  гэдэг юм бий болдог жишиг бий. Ерөөсөө Сүүдрийн засгийн газар гэдэг нь улс төрийн бодлого боловсруулж, ард түмэнд хүргэхийн тулд сөрөг хүчний байгуулдаг байгууллага гэх тодорхойлолт бий.

Гадны жишээг харахад, Англид сөрөг хүчний хамгийн том намын дарга нь сүүдрийн ерөнхий сайд болдог бөгөөд тус намаас парламентад сонгогдсон гишүүдээс сүүдрийн засгийн газрыг бүрдүүлдэг. Сүүдрийн засгийн газар нь төр, эрх баригч хүчний байгуулсан албан ёсны засгийн газрын бодлоготой санал нийлэхгүй асуудлуудын талаар өөрсдийн байр суурийг тусгасан бодлого боловсруулдаг байна.Улс төрд төр солигдох үед сөрөг хүчин байсан нам, эвсэл нь улс төр, эдийн засгийн асуудлуудын талаарх бодлогоо боловсруулсан байх хэрэгтэй байдаг. Иймээс Англид сүүдрийн засгийн газарт зориулан төсөв баталж, тусгай өрөө гаргаж өгдөг байна. Сонгуулиар сөрөг хүчин ялсан тохиолдолд сүүдрийн засгийн газрын гишүүдийн ихэнх нь албан ёсны засгийн газрын харгалзах албан тушаалд томилогддог аж.

За харин манай тухайд бол Иргэний Зориг-Бүгд Найрамдах Нам  2004-2006 онд  сүүдрийн засгийн газар байгуулж ажиллаж байсан түүх бий. Гэхдээ тэд зөв голдиролоор яваагүй. О.Бум-Ялагч эрхэм хэлэхдээ “-Хэрэв улсын төсөвт тусгагдаад тодорхой хэмжээний санхүүжилт авч байгаа бол мөнгө өгч байгаа байгууллагынхаа хяналтад орчихдог. Тухайлбал, “Талх өгч байгаа гарыг цохиж болохгүй” гэж үг бий.  Тэр утгаараа мөнгө өгч байгаа байгууллагыг хянаж чадахгүй болно. Тэгсхийгээд шоу маягийн юм болоод дуусна. Иргэний Зориг намынхан сүүлдээ сонгууль руу дөхсөн юм болоод явчихсан шүү дээ. Өөрөөр хэлбэл, бид засаг барьж чадна гээд ярьж эхэлсэн шүү дээ, сүүлдээ. Тиймээс улстөрийн карьер хөөж, өөрсдийн хийх ёстой Сүүдрийн Засгийн газрын хяналтыг  орхигдуулсан нь харамсалтай. Улстөр мэдэхгүй, нийгмийнхээ үүрэг зорилгыг мэдэхгүй хүмүүс тийшээ орчихоор шоудаад байдаг. Өнөөдөр албан тушаалын төлөө яаж алалцаж байна вэ. Бид алдаанаасаа суралцаж явах ёстой.” хэмээн хэлсэн нь бий.

Ер нь бол манай улстөрд сүүдрийн засгийн газрыг байгуулаад, цэвэр үйл ажиллагаа явуулж ирсэн жишиг үгүй тул АН-ынхны тухайд чадах уу гэдэг асуулт бас л араасаа анхаарлын тэмдэг дагуулж байгаа юм. Гэхдээ эрх баригчдын бодлого, шийдвэр буруу байгаад байвал сүүдрийн засаг газар эрүүл саруулаар асуудлуудыг харж, хий хоосон улстөржүүлэхгүй байвал хэрэгтэй эд байхыг үгүйсгэхгүй л дээ.

Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • MGL (September 08, 2016 10:14:00 am )

    Эрх барьж байхдаа юу хийж байсан юм. Ордны гадаа гархаараа эх орондоо хайртай болдог, дотор орхоороо эх орноосоо уравдаг яасан балай хогнууд вэ та нар чинь, та нөхдийн тарьсан балгийг энэ засаг үүрэх гэж “янцаглаж” байна. Нийслэл хотын удирдланууд сайн ажилсан бусад нь монголоор нэг хог тарьсан.

    • Бат (September 08, 2016 5:39:19 pm )

      Угаасаа дэлхий даяараа ЭЗ-ийн асуудалтай байгаа. АН тийм болгочихсон юм шиг хуцаад байх юм. Олхиогүй өөрсдөө ингэе, тэгье гэх толгойгүй МАН-ийнхан, хүн рүү дайрсан чоно, нохойнууд дуугүй улин хуц

  • сарнай (September 08, 2016 11:02:03 am )

    нийслэлийн удирдлагууд сайн ажилласан гэж шал худлаа байх өө. манай хороон дээр дахин төлөвлөлт яриад л 3 удаа хурал хийсэн байх тэгээл 4 жил өнгөрсөн ш дээ. Жинхэнэ хошгоруулахыг үзүүлдэг хүмүүс чинь АН байхгүй юу. Дахиад л лав биш шүү лай зүгээр

  • иргэн (September 08, 2016 11:39:49 am )

    за хотын удирдлага баахан мөнгийг рок поп мэтийн урлагт зараа биз дээ. гэтэл эмнэлэг энэ тэрд бол ёстой үгүй

  • uvuu (September 08, 2016 1:31:15 pm )

    yahaa medehgui yriad bgaa yum bshuu 90 jil hudlaa yrilaa ydaj l bidnii tuuhiig hurtel hudalaa zohioj blaa daa gehdee unen yum bas bii GAZAR ZARJ chadsan shuu ene unen ehelsen ezen hi ch ENHBOLD dureeree suuj l bn

  • zochin (September 08, 2016 2:44:39 pm )

    toriin 3 ondorlog AH baisan biz de. tegeed yu hiisen yum be. odoo tegeed yugaa zasah geed baigaa yum be.

  • сайхнаа (September 08, 2016 2:53:56 pm )

    АН-ханд ямар ч эрх байхгүй.Улс орон төрийн байгууллагыг самарч хаясан.Айлын эрх дураараа загнадаг хүүхэд шиг хамаг зүйлээр нь тоглож цөлмөсөн.Дуугайл байцгааж бай.

  • Anonymous (September 08, 2016 10:54:22 pm )

    Гадныхны гар хел болж баялгаа гадныхантай нийлж ашгаа авч монголоо туйлдуулах гэрээ хийцгээсэн нехдууддээ арга хэмжээ авч чададгуй ард тумнээсээ хэтэрхий тасарчихсан офшор Баярцогт хуний толгойгоор ажилладаг Сайханбилэг нарыг ард тумэн хулээж авахгуй байгааг мэдэх мэдрэмж АН д байгаагуй АН н замуудаа уулзваруудаа маш Сайхан болгосон сайшаалтай байлаа

  • Иргэн (September 09, 2016 9:42:43 am )

    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/

  • Иргэн (September 09, 2016 9:43:01 am )

    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/

    • Anonymous (September 10, 2016 7:55:44 am )

      Chi ch nneg iimerhvv l wm yarina daa..haanaas olj unshsan wm bol do

  • Иргэн (September 09, 2016 9:43:57 am )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.

  • Иргэн (September 09, 2016 9:44:20 am )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • Иргэн (September 09, 2016 9:44:42 am )

    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтнний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Иргэн (September 09, 2016 11:28:52 am )

    “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхаж эхэллээ. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

    • Anonymous (September 14, 2016 10:04:11 pm )

      yg vnen ardchilal asgasan ebi sogi dogi gh met dahin bvv vzegd ad vzegdsen ardchilal mongoloos zailaa

  • Монгол (September 09, 2016 6:19:21 pm )

    Энэ чинь улаан коммунист хүн байнаа

  • зочин (September 09, 2016 7:23:33 pm )

    АН-ыхан өөрсдийнхөө өврийг түнтийлгэж МАН-ыг улаан нүцгэн үлдээчихээд одоо болохоор ард түмэнд хайртай дүр эсгэн цэцэрхэж МАН-ыхныг шаналгаэ баалж суух ньөдөр бүр л харагдаж байна. Тэд ингэж байгаад МАН-ыг унагаж өөрсдөө гарч ирнэ гэж сэрүүн зүүдэлж суугаа байх даа. МАН-ыхан ийм бэрхшээл саадыг тооцож л засаг барьж байгаа байлгүй дээ. Зоригтой бай.

  • monhoo (September 10, 2016 5:57:38 pm )

    замын цагдагийн урд талийн нархан хотхоний 51 байрны гомо мөнхөө чи манай байрыг бузарлахаа боль ичиж амьдар байрний банди нар залуусыг зүгээр байлга

  • sodnom (September 10, 2016 7:24:07 pm )

    Xerwee cvvdriin zacgiin gazar baiguulax gej baigaa bol mash cain cudalj baij xiix xeregtei. YAlanguya xvmvvcee mash zuw congox xeregteidee. Mergejliin zacgiin gazriin gishvvn gedeg bol tuxain chigleliin mergejiltneec gadna gol ni mash cain menejer baix xeregtei gedgiig martaj boloxgvi. Ix cain xvchtei cvvdriin zacgiin gazartai baixgvi bol ene zacag yu ch xiij magadgvi baina shvv. Xamgiin gol ni daraa conguulid yalalaa gej bodoxod cvvdriin zacgiin gazriin gishvvd barag ter chigeeree zacagt ordog tul mash cain zacag baiguulax xeregtei gedgiig canaj ajillaarai. Amjilt xvcie.

  • Anonymous (September 14, 2016 10:01:16 pm )

    mongoliin ev negdliig evden busnuilagch ene namiig nam darah ni hvn bolgonii yil hereg muun 26 jil turuur toglolooo urund oruullaa ev tvnjingvi bolgoloo odoo ta nar boloo bishvv songogdson toirgiin ard tvmendee 4 jil honi shig baij tus boloochee..mongoliig taltsuulsan balag chin heden jildee arilahgvi sh dee nermees bvv bol ardchilsan amerikchuudaaa guiy

  • Anonymous (September 14, 2016 10:11:01 pm )

    ardchilsan sheesnii hvvhdvvdeee ard tvmeng 2 huvaaj yah ni vee ta nariig turuugvi bhad zovlon vzsen ni ardchilal mongold gai bolsoor irsniig heleed bna shd ee 90 0n00s hoish tursun ardchilsan sheesnvvd elbegdorjiin uran vgen untal huurtaj aav eej ard tvmen gazar shoroogoo heden bor tugrugnuus uguhud ch belen bolson shunaliin vvr bolchood bna henii buruu ve ardchilaliin buruu

antalya rent a car