antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 8, 2016 1 comment

Драгон төвийн автовокзалыг нүүлгэнэ

нийтлэсэн Admin

147323080557cfb7d5a424b

Нийслэлийн удирдлагуудын шуурхай хуралдаанаар Драгон төвийн урдах автовокзалыг Авто худалдааны нэгдсэн цогцолбор руу нүүлгэх шийдвэр гарчээ. Драгон авто вокзал нь нийслэл хотын хүн ихээр төвлөрдөг томоохон хэсгүүдийн нэг юм.

Тус авто вокзал нь 16 аймгийн 48 чиглэлд 35 аж ахуй нэгж байгууллагын 700 гаруй тээврийн хэрэгслээр хот хоорондын нийтийн зорчигч болон шуудан тээвэрлэлтийн үйлчилгээг гүйцэтгүүлдэг.

Ингэснээр өдөрт дунджаар 2200-2500 орчим хүн хөдөө орон нутаг руу зорчиж, 2000-2300 орчим хүн Улаанбаатар хотод ирж, тэдгээрийг үдэн гаргагчид буюу угтан авагч болох 5000-6000 хүн дамжин өнгөрч үйлчлүүлдэг гэх тоо баримт бий.

Энэ ачааллыг Авто худалдааны нэгдсэн цогцолбор руу шилжүүлж, нэг талаар замын хөдөлгөөний түгжрэлийг сааруулж, нөгөө талаар нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж, автомашины зогсоол болгох юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • уншигч (September 09, 2016 3:34:59 pm )

    маш зөв үнэхээр дэмжиж байнаа

antalya rent a car