Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг заал танхимын барилдааны шинэ улирал эхэлж байна. Энэ есдүгээр сард Монгол бөхийн өргөөнд дөрвөн том барилдаан болно.
Тодруулбал, маргааш буюу 9-нд Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128, 17-нд Хилчдийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 224, 18-нд сумын цолтой болон залуу бөхчүүдийн намрын нээлтийн барилдаан, 25-нд Монгол Улсын начин Ш.Шаравжамцын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн 256 бөхийн барилдаантай.
Холбоотой мэдээ
Comments are closed.