antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 8, 2016 12 comments

Монголд 30-100 тэрбум төгрөгийн хадгаламжтай 200-300 хүн байна

нийтлэсэн Admin

147323579457cfcb5218c9cЭдийн засгийн хямралтай энэ цаг үед хэмнэлтийн горимд шилжиж, зарлагаа хасч танаж байж амь тавихаас наагуур байгаа эдийн засгаа сэргээж, төсвийн тодотгол хийхийн тулд иргэд нь бүсээ чангалах ёстой гэж Засгийн газар болон эрх баригчид яриад байгаа. Нэг хэсэг цалин тэтгэвэр хасна танана, төрийн алба хаагчдыг цомхтголд оруулна, татвар нэмнэ зэргээ харц ардуудыгаа айлган сүрдүүлсэн ч харин азаар тийм шийдвэрүүд гаргасангүйд олон түмэн баярлаж байна.

Эдийн засгийг сэргээж хөл дээр нь босгохын тулд иргэд бүр бүсээ чангалж, идэх хоолоо багасгаж тансаг хэрэглээгээ хязгаарлах хэрэгтэй гэсэн ойлголт мессэжийг ард иргэдэд өгөөд байгаа нь үнэн. Хамгийн гол нь эдийн засгаа сэргээхийн тулд хэн илүү хэмнэлт хийх ёстой вэ.

Аж амьдралаа залгуулах гэж ядарч зүдэрч яваа жирийн иргэдээс уу, аль эсвэл төсвийн мөнгийг үрэн таран хийж, үргүй буюу өөртөө зарцуулж байгаа тансаг хэрэглээтэй эрх баригчид болон сайд дарга нараас уу гэдгийг ялгаж салгамаар санагдах юм. Юм л болвол ядарсан ард иргэдийнхээ халаасыг тэмтэрч хамаг юмыг нь хааж боох гээд байгаа мэт сэтгэгдэлийг нийгэмд төрүүлээд байгааг нуухгүй. Жирийн иргэд нь энэ Мэргэжлийн Засгийн газрын гаргасан шийдвэрүүдэд бухимдаж эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Үнэхээр хэмнэлт хийх гэж байгаа бол хамгийн түрүүнд дансандаа хэдэн зуун тэрбумын хадгаламжтай баячуудаас эхлээч. Байр савтай, банкиндаа мөнгөтэй олон хүн байна. Амьдрах гэж ар гэрээ тэжээх гэж яваа ард иргэдээрээ битгий оролдооч.

Мэргэжлийн Засгийн газар хадгаламжийн хүүгээс татвар авдаг болно гэдгийг харин дэмжсэн иргэд цөөнгүй бий. Яагаад гэвэл өнөөдрийн байдлаар дансандаа хэдэн тэрбумын хадгаламжтай баячууд олон байна.

Тухайлбал, Монголд дансандаа 30-100 тэрбум төгрөгийн хадгаламжтай 200-300 хүн байна. Эдгээр хүмүүс 26 жил татвараас нуугдаж ирсэн нь үнэн. Ийм хэмжээний хадгаламж хэнд байгааг судлаад үзэхээр УИХ-ын гишүүд болон сайд нар байна. Өөрсдөдөө зориулж татварын тухай хууль бичиж батлуулаад 26 жил татвараас чөлөөлөгдөж ирсэн эдгээр нөхдүүдээс эхлээд татвар авдаг болооч ээ гэж хэлмээр байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • ЗОЧИН (September 08, 2016 8:37:05 am )

    энэ хүмүүс бол ард түмнийг шулсан эрх мэдлээ ашиглаж улсыг дээрэмдсэн хүмүүс бондны мөнгөөр бондойсон хулгайч нар даа ард түмэн эдэнтэй тооцоо бодох цаг ирнээ гайгүй

  • zochin (September 08, 2016 8:48:28 am )

    ugaasaa hadgalamjaas tatvar avdag, uuniig sangiin said ni medehgyi tatvar avch ehlene gej budilav, ih hadgalamjtai bainaa gedeg chini tord tatvar ih tolnoo l gesen yg. ingej uhaalag handahgyi bol ih hadgalamjtai hymyysiig yrgeevel yneegee alj baigaatai adil. uhsen uneenees syy avahgyi biz dee. bankniihan ter tiim hemjeenii hadgalamjtai gej medeelel ogdog ni ugaasaa shog l baihgyi yuy.

  • ЗОЧИН (September 08, 2016 9:13:22 am )

    Цалингаас цалинд амьдарсан хүмүүст ийм мөнгө байхгүй. Энэ хүмүүсээсээ татвар авдаа ерөнхий сайдааааааа

  • би (September 08, 2016 9:34:17 am )

    Энэ хадгаламжид жилд дунджаар 4 их наяд төгрөгийн хүү гарна. Улс үүнээс 10 хувийн татвар авхад л 400 тэрбум төгрөг. Наанаа ард түмэнд хайр зарлаж цаанаа өөрсдөдөө найр тавих хэрэггүй л байсан даа.

  • unshigch (September 08, 2016 9:57:56 am )

    энэ хүмүүс бол ард түмнийг шулсан эрх мэдлээ ашиглаж улсыг дээрэмдсэн хүмүүс бондны мөнгөөр бондойсон хулгайч нар даа ард түмэн эдэнтэй тооцоо бодох цаг ирнээ гайгүй

  • zochin (September 08, 2016 10:02:06 am )

    ard tumeni hurungig hulgailj idsen ene 2 tom naminhan hulgailsan mungunihe 50 huvig butsagad ulsin tusuvt uguuch hulgaichida

  • zochin (September 08, 2016 10:24:39 am )

    eoh ter mongonoos ni abch amidralaa deeshluuleh yumsaan. yaj amidraad bgn be nows gej

  • Anonymous (September 08, 2016 10:55:10 am )

    Төрөөс гарах гэж байгаа янз бүрийн хууль журмыг интернэт дээр цөөхөн хэдхэн хүн мөнгө төлж захиалгаар янз бүрийн зорилгоор бичүүлдэг. Мөнгө эрх мэдэлдээ улайрсан хүмүүс зөвхөн өөрсдийн төлөө хуулийг гаргах нь маш их боллоо. Хүмүүс эдгээр нийтлэл, гаргах гэж байгаа дүрэм, журмыг маш их бодолтой уншиж, эргэцүүлж байж сэтгэгдэлээ илэрхийлэхгүй бол хэдхэн хүний өгөөш болчихдогийг энэ байдлаар харагдаж байна.

  • zochin (September 08, 2016 11:38:19 am )

    ene hvmvvst neg neg tsetserleg surguuli bariulchih setgel baidaggui um bolob uu

  • Зочин (September 08, 2016 1:25:33 pm )

    УИХ-ийн гишүүн, сайд нарт байна гэдэг чинь МАН-ийнханд байна гэсэн үг биз дээ. Тийм болохоор эд нар яг татвар төлж харагдаач

  • IRGEN (September 08, 2016 11:06:48 pm )

    yag unen bagtaj yadsan mongotei humuus bn

  • зочин (September 12, 2016 12:20:30 pm )

    За даа энэ нийтлэлд үнэмшихээр юм түй ч алга 200 гаас 300 зуугаар багцаад байгаа болохоор тийм байж магадгүй гэж бодоод л бичсэн юм биш үү Энэ тоо чинь гаргая гэвэл нэг л банк бүх банкнийхаа мэдээг гаргаад өгчихнө шүү дээ. Энд харин хувь хүнии хадгаламж нууц байх ёстой болов уу даа.

antalya rent a car