antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 7, 2016 8 comments

Хамтын тэтгэврийн тухай хуулийг төрх

нийтлэсэн Admin

b_choijoo_1-УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 2016 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн Хамтын тэтгэврийн тухай хуулийг төрхөмд нь буцаах болсон шалтгаанаа тайлбарласан нь ахмадуудад гэнэтийн мэдээ боллоо-

Засгийн эрхийг атгасан МАН хань ижлээ алдсан ахмадуудын хамгийн ихээр үгүйлж байсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг төрхөмд нь буцаалаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн хуулийг буцаан татах болсон шалтгаанаа ингэж тайлбарлав.
Тэрбээр “Хамтын тэтгэврийн тухай хууль шүүмжлэл дагуулаад байна. Монголчууд сүсэг бишрэлтэй учраас талийгаач болсон хөгшнийхөө өмнөөс тэтгэврийг нь авмааргүй байна гэх саналыг ахмадууд маань хэлж байна. Манай яаманд ийм санал их ирж байгаа. Тиймээс энэхүү хуулийг хойшлуулах санал оруулж ирсэн юм” гэв. Мэдээж Сангийн сайдын энэхүү мэдэгдэл хань ижлээ алдсан ахмадуудад хамгийн цочир мэдээ байсан нь ойлгомжтой. Нөгөөтэйгүүр анх Хамтын тэтгэврийн тухай хуультай барьцаж МАН-ынхан Малчдын тэтгэврийн насыг урагшлуулах тухай хуулийн төслийг өргөн барьж байсан. Гэвч энэ хуулийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүйгээс үүдээд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл тухайн үед сөрөг хүчин байсан МАН-ын эсэргүүцэлтэй тулсан гэхэд болно. Тэд дээрх хуулийн төслөөр завсарлага хүртэл авч байв. Завсарлага авахдаа “Ахмад настнуудын тэтгэвэр, тэтгэмжийг энэ онд 10 хувиар нэмэгдүүлж чадахгүй байгаа атлаа Хамтын тэтгэврийн тухай хуулиар 200 тэрбум төгрөг шаардах төслийг Засгийн газрын сайд нь өргөн мэдүүлснийг нягтлах шаардлагатай.
Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамны зүгээс бүхий л тооцоо судалгааг нягтлан гаргах шаардлага байна” гэх тайлбарыг хэлж байсныг уншигчид санаж байгаа биз ээ. Мөн эдийн засгийн хямралтай байгаа энэ үед зарцуулах мөнгийг хаанаас гаргах вэ гэдэг нь асуудал дагуулдаг. Эл төслийг УИХ-аар баталсан нөхцөлд 76 мянган иргэн хамрагдана гэж үзэхэд 200 тэрбум төгрөг шаардлагатай болж байгаа гэдгийг МАН-ын гишүүд хэлж байв. Харамсалтай нь, МАН-ынхан өмнөх байр суурьнаасаа өнөөдөр ч буцсангүй. Өөрөөр хэлбэл, ахмадуудын хамгийн ихээр хүлээж байсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг төрхөмд нь буцаалаа. Буцаах буцаахдаа хүн итгэхийн аргагүй шалтгаан хэлж суугаа нь олон нийтийг бухимдуулахаас өөр зүйлийг авч ирсэнгүй.
Гэтэл өнөөдрийн байдлаар 412 мянган иргэн тэтгэвэрт авдгаас 220 мянга нь бүрэн тэтгэвэрт хамрагддаг. Үүнээс 76 мянган иргэн хамтын тэтгэвэрт хамрагдана гэсэн урьдчилсан тооцоо бий. Харин хууль санаачлагчийн зүгээс энэ хууль батлагдвал өндөр насны тэтгэвэр авч байгаа иргэдэд нийгмийн том баталгаа болох юм.
Хуулийн төсөлд гэр бүлийн хоёр 20 жил тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, мөн сүүлийн 10 жил хамтдаа амьдарсан нөхцөлд буурлуудын хэн нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бол тэтгэврийнх нь тодорхой хувийг үлдсэн ахмад настанд өвлүүлэх тухай зохицуулалт тусгасан байлаа. Төсөл санаачлагчдын зүгээс өвлүүлэх тэтгэврийн хувь хэмжээг 50, 70, 100 хувь хүртэл байж болно гэж хэд, хэдэн хувилбараар заасан байв. Тухайн үед энэ талаар хуулийг санаачлагчдийн нэг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Гэр бүлийн хоёрын хэн нэг нь түрүүлж хороогийн мөнх бусыг үзсэн тохиолдолд сэтгэл зүйн болон эдийн засгийн эрсдэлд ордог. Ялангуяа сүүлийн үед ахмадууд бие даасан байдлаар амьдрах нь ихэссэн учраас ахмадуудын нийгмийн хамгааллын тал дээр анхаарч эрсдэлд оруулахгүй байх хууль эрх зүйн орчин бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай болсон” гэх тайлбарыг хэлж байсан. Үнэнийг хэлэхэд, Хамтын тэтгэврийн хууль хэрэгжсэнээр насаараа нийгмийн даатгал төлж байгаад нас барсан иргэний тэтгэврийг үргэлжлээд гэр бүл нь авч явна гэдэг заалт нь олон хүнд таалагдсан. Гэхдээ 10 ба түүнээс дээш жил амьдарч улсад 20 гаруй жил ажиллаж, нийгмийн даатгалаа төлсөн гэр бүлд энэ хууль үйлчлэхээр заасан нь олон хүнд таалагдаж байсан юм.
Мөн хамтын тэтгэвэр авах эрх үүссэн тэтгэвэр авагчид олгох хамтын тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшин, үнэ ханшийн өөрчлөлттэй уялдуулан Засгийн газар жил бүр тогтооно, хамтын тэтгэвэр нь Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээний 20 хувиас багагүй байна гэсэн саналууд ч тухайн үедээ олонхийн дэмжлэгийг авч байлаа. Тэгээд ч хэрвээ хууль бүрэн утгаараа батлагдаад хэрэгжвэл 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэхээр байсан юм. Ингэхдээ хуулийн заалт зөвхөн гэр бүлээ баталгаажуулсан хүмүүст үйлчилнэ. Гэхдээ гэр бүлийн баталгаатай хэрнээ тусдаа амьдардаг эхнэр, нөхөрт үйлчлэхгүй байхаар зааглаж өгсөн. Түүнчлэн 20 ба түүнээс дээш насны зөрүүтэй гэр бүл болон дахин гэр бүл болж амьдарсан иргэдэд үйлчлэхгүйгээр тусгасан байв.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • уран (September 07, 2016 10:40:27 am )

    гарчиг марчигаа хараач

  • Anonymous (September 07, 2016 12:24:13 pm )

    Bichig surch baij yum bichtsegee yadarsan yumnuudaa

  • Anonymous (September 07, 2016 12:59:50 pm )

    èéì òýíýã þì ÿðèàä ñóóæ áàéãàà ýíý ñàéä íýðòýé äýýðýì÷èí á¿õ àëáàí òóøààëààñ íü ò¿òãýëç¿¿ëýõ õýðýãòýé

  • тир (September 07, 2016 1:33:00 pm )

    Шаажоо сайд гүйлгээ хар ухаанаараа ярьж байна сайд хүн гэсэн

  • tsend (September 07, 2016 6:09:45 pm )

    vldsend ni heregtei snvv dee. sangiin said hudal yariad bna daa. ahmaduudaar daajignamaar sanagdsan yum bailgvi dee yahaw dee huurhii bodoj sanasan huwilbar ni iim l yum baij dee

  • Irgen (September 07, 2016 6:53:35 pm )

    uruvdultei shaltag oljee huurhii shuud uguhgui geed helchihguidee

  • Бат (September 07, 2016 8:31:08 pm )

    Танах хасах бусээ чангалах гэж энэ нийгмийг байгуулаагуй,эрхээ эдэлж ,хэрэглэж,бутээж,
    нийгмийн баялагаа хуртэх гэж амьдарч бгаа шуу дээ,танах хасахаа зг еерсдее хийж
    эхэлвэл дээр дээ,ард иргэд баялаг бутээж хувь хэмжээгээ хуртэз естой,ард иргэд бусээ
    чангалах шаардлага бх есгуй,толгой баячуул цалин хангамж,тансаг хэрэглээгээ 100%
    хасаж танах естой

  • Hugshchyyd (September 08, 2016 8:35:06 am )

    Hamtin tetgewerig heregjyylehig hysej bna 76 gishyynyydee demjeed uguuch ahmaduud bayrlana shyy

antalya rent a car