Сэтгүүлчийн хувийн мэдээллийг албаны шугмаар бус хувиараа олж авахаар зүтгэж байгаа нь хуульд хэр нийцэх бол гэдэг нь хачирхалтай-
Өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гарагт ШШГЕГ-ын харьяа Хэнтий аймаг дахь Хорих 0419 дүгээр ангиас хулгайн гэмт хэргээр 2.3 жилийн хорих ял эдэлж байсан Хэнтий аймгийн харьяат 30 настай ялтан Ж.Даваахүү хадлангийн өвс бэлтгэх ажилд дайчлагдах үеэрээ оргон зайлж одоог хүртэл олдоогүй байна. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн зургаадугаар сарын эхээр шүүхээс Эрүүгийн хуулийн 145.2-оор 2.3 жилийн ял сонсч байсан нэгэн аж. Ямартай ч тэрбээр тус хорих ангид эдлэх ёстой ялынхаа гурван сарыг элээж байхдаа ийнхүү оргон зайлжээ.
Тэгвэл түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг Хэнтий аймгийн хорих ангийн удирдлагууд болон ШШГЕГ-аас зохион байгуулсан ч өөрсдөө хүчрэхгүйн улмаас цагдаагийн байгууллагааас тусламж авч эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа юм байна.
Ямартай ч дээрх ялтанг оргосон талаарх мэдээллийг тус газрын удирдлагууд ихэд нууцалж мэдээллийг гадагш нь гаргахгүй байх үүргийг ч өгөөд байгаа аж. Яг үнэндээ өнгөрсөн хугацаанд хорих ангиас ялтан оргосон тохиолдолд цагдаагийн байгууллагаас ард иргэддээ сэрэмжлүүлэг хүргэж болгоомжтой байхыг анхааруулдаг байсан. Хэрвээ уншигчид санаж буй бол 2014 оны есдүгээр сарын 4-ны өдөр Цагдан хорих 461 дүгээр ангиас хоёр сэжигтэн оргосонтой холбоотойгоор тус ангийн даргаар ажиллаж байсан хурандаа Ч.Очгэрэлийг үүрэгт ажлаас чөлөөлж байсан. Түүнчлэн оргосон хоёр сэжигтэнг эрэн хайх ажиллагаанд тухайн үед ШШГЕГ-ын дарга асан хурандаа С.Баяндалай ч өөрийн биеэр оролцож тэднийг олж байв. Гэтэл бусдын эд хөрөнгийг хулгайлж шүүхээс ял сонссон гэмт этгээд өнөөг хүртэл олдоогүй байхад юуны учир тэд өөрсдийнхөө энэ мэт алдааг нууцалж байхыг хүснэ вэ. Мэдээж нууц юм гэж үгүйтэй адил аль болж бүтэхгүй байгаа бусармаг зүйл олон нийтэд хэзээ нэгэн цагт ил болдог жамтай.
Ялтан нас барсан тухай мэдээллийг бас л нууцлаж байна
Гэтэл тус газрын тухай мэдээлэл гарах бүрт ШШГЕГ-ын зарим удирдлагууд ажилчдаа дуудаж хэн энэ мэдээллийг өгсөн гэж нүүрийг нь улалзуулаад зогсохгүй бичсэн сэтгүүлчийнх нь хувийн мэдээллийг олж ав хэмээн үүрэгддэг байна. Угтаа бол хулгай хийсэн хүн би таны юмыг хулгайлах гэж байна шүү гэж хэлдэггүйтэй адил сэтгүүлчид баталгаатай, нотолгоотой баримтыг олон нийтэд мэдээллэх үүргийг хүлээдэг. Бүр тодруулбал бид эх сурвалж, баримт нотолгоогүй мэдээллийг олон нийтэд цацдаггүй гэсэн үг. Гэтэл хууль хүчний байгууллагад өндөр албан тушаал хашдагаараа далайлган сэтгүүлчийн хувийн мэдээллийг албаны шугмаар бус хувиараа олж авахаар зүтгэж байгаа нь хуульд хэр нийцэх бол гэдэг нь хачирхалтай. Яг үнэндээ тус газартай холбоотой мэдээлэл өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон гарч байсан. Гэхдээ одоогийнх шиг ингэж бусармаг загнаж байгаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Харин ч тэд болсон үйл явдлын талаар тодорхой мэдээллийг олон нийтэд өгдөг байсан удаатай. Ямартай ч ШШГЕГ-т өрнөж буй үйл явдал үүгээр дуусахгүй. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдөр Дархан-Уул аймгийн Хорих 445 дугаар ангид ял эдэлж байсан ялтан эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан хэрэг гарч бас л энэ асуудлыг нууцлаж чандлахыг үүрэгдээд буй аж. Тэгэхээр тус газарт яаралтай агаар салхи оруулж зарим нэг удирдлагуудыг нь сольж, шинэчлэхгүй бол олон мянган алба хаагч хэдий хүртэл айдас хүйдсийн дор албан үүргээ гүйцэтгэх бол гэдэг нь анхаарал татах асуудлын нэг. Юутай ч өнөөдөр тус газрын даргаар томилогдохоор зэхэж буй генерал Ц.Амгаланбаяр ч энэ мэт асуудлыг анхааралдаа авч асуудлыг эцэслэн шийдэх байх даа.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
zochin (September 07, 2016 10:21:01 am )
arga hemjee tootsoochee
-
zochin (September 07, 2016 10:51:18 am )
UUniig bichuulj baigaa humuus bolioch ee.Hov jiveer medeelel bichij baihaar ajlaa hiigeech.
-
Зочин (September 07, 2016 11:08:38 am )
Хорих байгууллагын дарга, удирдлагууд хоригдлоороо машин байриулдаг, аж ахуйн ажил гадагш авч гарч хийлгэдэг нийтлэг дутагдал байдаг юм байна лээ. 2005 онд чанга дэглэмтэй хорих ангиас оргосон этгээд Увс аймагт очиж таксины жолооч эмэгтэйн амь ансыг хохироосон ноцтой хэрэг гарсан. Мөн л оргосон тухай нуун дарагдуулсан байсан гэж сонсогдоод өнгөрсөн.
-
lorduud (September 07, 2016 11:52:06 am )
er ni ene shvvxiin shiidwer gvitsetgex gazart bugshsan baliar xvil ix bii 461r amgiin xynagch nar gadna baitsaaltad bui sejigtnvvdtei xolbogdoj ger bvl tanil tal ax dvvs naiz eswel xam xeregtnees ni mungu nexex zvil bol baidag yltantai bolon tvvntei xuwiin xaritsaa togtoodog olon xvn bii xvn ami bolon xutga mesnii xereg xiisen xvmvvs arxag gemt etgeedvvdtei xolbootoi ofitseruud baidag ba odoo dargaar ni tomilogdox gej bui amgalanbayr gex xvn bol ervvgiin xuuchin xvmvvs bolox gitler turuu baganuuriin noxoi baatar bolon xvn naimaalax xereg xiij yl sonsson xvmvvsees xangalt awch tys 461r angiin dotor tamxi blok blokoor ni zardag shirxegledeg ni nuuts bish olon xvn ervvgiin xeregt sejiglegden xalit orood garaxdaa l mash olon muu zvilsiig suraad gardag ni nuuts bish gedseer xiisen xool ariun tseweriin axui deglem mash muu emch nar ni vnexeer xvn chanar muutai adgiin xvmvvs baidag niigmiin yduural ajilgvidlees bolj axuin gemt xereg ix gardag buguud vvn deer ajil alba gvitsetgej ajiliin bairtai boldog xorigdox yl awsan xvmvvs erx ni mash bvdvvleg zurchigduj baigaag zvgeer l xaraad ungurux ni ix baidag vvniig zasax xeregtei
-
Anonymous (September 07, 2016 12:25:29 pm )
Yadartsan amitad
-
irgen (September 07, 2016 12:41:55 pm )
hunii erhiin baiguullaga ajlaa hiih heregtei bna buh horih angiud adilhan baigaa hunii haana bna tend l baigaa
-
Зочин (September 07, 2016 9:34:36 pm )
Сэлэнгийн хорих ангийн тогооч нь Сүхбаатар самбар дээр хушуур хийж зарж байна.Удахгүй ангийн дарга нь ажилтанаа тэнд өдрийн цайнд оруулах байх
-
zochin (September 08, 2016 8:57:05 am )
huuliaraa eren survaljlah ajillagaag tsagdaagiin bguullagatai hamtran zohin bguulna gej bga shdee. setguulch n ydaj zarim neg bichej bga yumniihaa tuhai medlegtei baikh heregtei dee.
-
zochin (September 08, 2016 8:59:09 am )
uulj goochilvol bguullaga burt l ynz buriin asuudluud bdag baih harinch niigemd hiih ajilgui duraaraa selguutsej yvaad bgaad nuhduud chine horin angid ochood ajil hudulmur hiij mergejil ezemsheed bai yum bishuu
-
zochin (September 08, 2016 9:04:25 am )
setguulchid nuhtsul baidliig arai uur untsguus n hardag bolmoor yumdaa. zaaval neg hun neg bguullagiig buruutgah geed bga yum shig zahialgataich yum shig yum bichehiin ternii orond yl edelj bga humuus ymar ajil hudulmur hiij bgaan ter n ymar ach tustai yum, ymar mergejil ezemshij bgaan garaad ezemshsen mergejileeree herhen ajillaj amidarch bgaan gedgiig sonirhhoj unen zub medeelel gargahiig hussen setguulchid negch bhgui yum shig
10 Comments