antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 7, 2016 5 comments

Ж.Мөнхбат: Хүч түрж шийддэг алдааг давтахгүй

нийтлэсэн Admin

ee43c6048da7c5ceoriginal

Монгол Улсын Засгийн газраас 2016 оны Төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьсан.  Энэ хүрээнд зарим төрлийн татвар нэмэгдүүлэх асуудлыг хөндсөн юм. УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн хуралдаан өнөөдөр болж, Төсвийн тодотголд багтсан татваруудын талаар байр сууриа нэгтгэж, буцаах улс төрийн шийдвэр гаргасан байна.

      Энэ талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Зарим төрлийн татвар нэмэгдүүлэхтэй холбоотой ташаа ойлголтууд нийгэмд нэлээд цацагдсан. Тухайлбал, 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдэд тодорхой хэмжээний татвар ногдуулах санал гаргасан.  Монгол Улсад цалин авч байгаа нийт иргэдийн 1.6 хувь нь 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай байгаа гэсэн судалгаа бий. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоор 150-иас илүү гарсан  метр квадратад татвар ногдуулахаар заасан. 150 метр квадрат хүртэлх байртай иргэд энэ татварт хамаарахгүй байсан.

     Мөн том оврын автомашины татвар гэхэд зөвхөн хилээр оруулж ирэх машинд л ногдуулах, одоо явж байгаа, ороод ирчихсэн машинуудад огт хамаарахгүй байсан. Засгийн газар анхнаасаа нийгмээ, иргэдээ сонсч ажиллаж байгаа. Тийм учраас УИХ-д 65 суудалтай гэхгүйгээр энэ удаа ч бас нийгмээ сонсч улс төрийн шийдвэрийг хүндэтгэж байна. Өөрөөр хэлбэл, суудлын олноор хүч түрж асуудлыг шийддэг алдааг давтахгүй байх нь чухал. Өнгөрсөн дөрвөн жилд Монгол Улсын төсвийн сахилга бат алдагдсан. Монгол Улс дөрөв, таван төсөвтэй болсон. Ингэж төсвийн сахилга бат алдагдсанаар төсөв хэт данхайх, алдагдал газар авах нөхцөл байдал үүссэн. Өнөөдөр Монголын төсвийн алдагдал дөрвөн  их наяд буюу түүхэндээ байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн” гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • OYUNAA (September 07, 2016 2:05:49 pm )

    huuhdiin mungu yu bolson ym bol uguh ym boluu

  • иргэн (September 07, 2016 2:27:57 pm )

    ЗГ-н шийдвэрээ эсэргүүцдэг бүлэг байдаг л юм байна.Энэ хямралаа ямар замаар шийдэх гээд байгаа нь сонин байна.Архи тамхины татварыг нэмэх л хэрэгтэй байсан юм.Толгойгүй цээж,бөгснүүд яваад байх юм энэ УИХ-н 76.

  • Anonymous (September 07, 2016 2:42:17 pm )

    2016 онд төрд ажилласны тэтгэмжээ төсөвт суулгуулсан. Энэ мөнгө маань миний төрд насаараа ажиллаад цуглуулсан хөрөнгө өөр цуглуулсан хөрөнгө байхгүй. Үүнийгээ л бид үр хүүхэддээ өвлүүлэх хөрөнгө гэж бодож явааг минь төрийн түшээд минь ойлгооч

  • Anonymous (September 07, 2016 2:51:53 pm )

    Тэтгэвэрт гарах насыг нэмээд,36 сарын тэтгэмжийг хасаж байгаа бол бид нийгмийн даатгалд татвар төлөөд яах вэ дээ? Хэдэн ЖИЛ АМЬД ЯВНА ГЭЖ БОДОХ ВЭ? Энэ их сэтгэлийн дарамтанд орчдоод зарим нь зочролд ороод үхэх нь байна ШҮҮ. төрийн түшээдээ! Өөрсдөдөө тохирсон зүйлээр битгий сэтгэ. Өвөг дээдсээ бод.

  • зочин (September 07, 2016 5:54:47 pm )

    ene hun zagsiin gazriin hevlelin tuluulugch uu

antalya rent a car