antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 7, 2016 2 comments

Б.Обамаг “зулбасга” гэжээ

нийтлэсэн Admin

9-7-8_700x700

Н.МӨНХЖИН

Филиппиний жолоог атгаад хоёрхон сар болж буй Ерөнхийлөгч Родриго Дутерте гэмт хэрэгтнүүдтэй өршөөлгүй хатуу аргаар тэмцдэг төдийгүй хатуу ширүүн, маргаан дагуулсан мэдэгд­лээрээ алдартай нэгэн ажээ. 1989 онд тус улсад Жаклин Хамилл хэмээх австрали эмэгтэй хүчирхийлэлд өртөн амь насаа алдсаны дараа Р.Дутерте “Би тэр эмэгтэйн төлөө харамсаж байна. Гэхдээ тэр их хөөрхөн бүсгүй байсан. Хотын дарга эхнийх нь байх байсан юм” хэмээн мэдэгдсэн нь ихээхэн шуугиан дэгдээж байсан юм. 1989 онд Дутертег Давао хотын дарга байхад шоронгоос оргосон этгээдүүд сүмийн таван номлогчийг барьцаанд авсны дотор Жаклин бүсгүй байсан юм. Дутертегийн тушаалаар барьцааны хүмүүсийг хүчээр чөлөөлөх явцад 16 хүн амиа алдсан билээ. Филиппиний шинэхэн Ерөнхийлөгч мөн “Хүний тоонд оруулах ёсгүй хүмүүсийг буудаж алах хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн нь бас л шуугиан дэгдээж байсан аж. “Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг ээ? Юуны түрүүнд би шударга, ил тод байхыг хүсч байна. Гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс хүн төрөлтөн мөн үү? Хүн, хүн төрөлхтөн гэдэг тодорхойлолтыг надад хэлээд өгөөч. Би гэмт хэрэгтнүүдийн эсрэг дайн өрнүүлэх болно. Алж хяддаггүй дайн гэж байдаггүй биз дээ” хэмээн Родриго Дутерте нэгэн цэргийн ангид зочлох үеэрээ онцолж байв.

Тэрээр өнгөрсөн даваа гаригт дахин нэг эрс, хатуу мэдэгдэл хийлээ. Зүүн өмнөд Азийн улс орнуудын холбоо буюу Лаост болж буй АСЕАН-ий дээд хэмжээний уул­зал­тын хүрээнд АНУ, Филиппиний лидерүүдийн уулзалт болохоос хэдхэн цагийн өмнө Родриго Дутерте мэдэгдэл хийхдээ Цагаан ордны эзнийг “Өлөгчний хүүхэд” хэмээн нэрлэжээ. Барак Обама Филиппин дахь хар тамхины наймааны эсрэг цуст дайныг шүүмж­­лэн, Манилагийн эрх баригчдыг бод­логыг буруутгасны дараа Филиппиний Ерөн­хийлөгч ийнхүү хариуг нь барьжээ. Дутерте эрх мэдэлд гарч ирснээсээ хойш хар тамхины наймаа, мафийн эсрэг тун хатуу бодлого баримталж, хоёрхон сарын дотор хоёр мянга 400 орчим хүн амь насаа алдаад байгаа билээ.

“Та хүндэтгэлтэй хандаж сурах хэрэгтэй. Би бол тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын Ерөнхийлөгч. Би асууж, мэдэгдэл хийгээд зогсох­гүй ээ. Өлөгчний зулбасга минь, энэ дээд хэмжээний уулзалт дээр би чамайг хараах болно” хэмээн Дутерте Лаос руу мордохоосоо өмнө мэдэгдсэн байна. Үүний дараа Хятадад болсон “Их-20”-ийн уулзалтын дараа АСЕАН-ий чуулганд орол­цохоор ирсэн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Филиппиний лидер Р.Дутертетэй хийхээр төлөвлөөд байсан уулзал­таа цуцалсан юм.

Родриго Дутерте Давао хотын дарга байхдаа гэмт хэрэгтнүүдийн эсрэг хайр найргүй тэм­цэж “Шийтгэгч” гэдэг хочтой болжээ. Тэрээр хотын аюулгүй байдлыг хамгаалах эргүүл, харуулын бүлгийг ажил­­луулан гэмт хэрэгтнүүдийг өчиг­гүй баривчлан буудаж, Давао хотыг айдас хүйдсийн хот болгож байсан аж. Тэрээр Филиппиний Ерөнхийлөгч болсныхоо дараа энэхүү харгис, хатуу бод­логоо үргэлжлүүлж байгаа нь ихээхэн маргаан дагуулсаар байна. НҮБ-ын шинжээчид Манилагийн Засгийн газарт хандаж филиппин ир­гэдийг шүүхийн шийдвэргүй баривчилж, хорьж, цаазалж байгааг зогсоохыг шаарджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (September 07, 2016 10:33:43 am )

    mongold iim hvn heregtei bga ymdaa mundag hvn bn ooriin gesen vzel bodoltoi ANU uls yu ym be ym bolgond oroltsdog mod ehnerteigee ingej unt gej zaaj ogohvv

  • Irgen (September 07, 2016 9:51:48 pm )

    Zochiniig demjij bn amyrkii obma yu ym

antalya rent a car