Яагаад ч юм намайг, биднийг, үндэстнийг минь энэ үгээр дуудахыг сонсох тоолонд сэтгэлийн уг дахь хилэн минь хөдлөөд байдгыг нуух юун. Саяхны нэгэн томоохон баяраар төрөлх хэлийг маань харийн нэгэн этгээд эгээтэй л өөрөө зохиосон юм шиг зад доромжиллоо.
Энэ баярын өдөр хүн бүр гэртээ цэнхэр дэлгэцээ ширтээд сууж байсан нь лавтай. Би ч бас адил тухлан сууж, хэн ямар үг хэлж, уран цэцнээр донгодохыг нь харж суув. Гэтэл хэрэг бишдээд ирлээ. өнөө биднийг “Тэнэг Монгол” гэж өөрийн хэлэндээ нэрлээд байдаг ухаантай нөхдийн төлөөлөгч ярьж байна. Ярих ярихдаа бүр бидний хэлээр хазгай мурий ярьж байна гээч. Нөхөр өөрийгөө “Тэнэг Монгол” гэж бодоогүй нь лавтай. Харин биднээр улайм цайм тохуурхаж байгаа бололтой. Эл үйл явдлыг ухаарсан хэдэр нэг нь сонин хэвлэлээр ганц нэг шүүмжлээд л өнгөрсөн.
Тэгээд таг чиг. Бодоод байхад засаг нь дуугарч чадахгүй тал тэнэг монгол болохоор арга ч үгүй биз. Уг нь тэр этгээд өөрийгөө сайн хүн гэж харуулахыг хичээсэн байх. Эсвэл угаасаа тэнэг монголчууд ойлгохгүй гэж бодсон юм болов уу. Мэдээж нэг төрөөс нөгөө төрд төлөөлөн сууж байгаа хүн хувийн алдаа гаргах эрхгүй. Ичих ч үгүй түүх нь манайх гэж байгаа хүмүүс төрөл нь ч бас манайх гэж хэлээд байгаа нь тэр. Энэ үүднээс миний бие хар цагааныг дэнсэлж, хэдэн баримт өгүүлэхийг хичээсэн юм.
Улаан дэнлүүний баяр буюу Хятадын еэвэн сар
Улаанбаатарын гудмаар дүүрэн улаан дэнлүү өлгөөтэй байсан түүх саяхан. Заримдаа бараг эх орондоо биш Хятадад явж байгаа мэт сэтгэгдэл төрдөг байсан. Хаа сайгүй улаан өнгөн дээр хараар бичсэн хятад ханз үсэг, улаан дэнлүү. Харин энэ үзэгдлийг анзаарсан нэг нь эсэргүүцэл илэрхийлж дарж авсан. Энэ бол дотоодод болсон асуудал. Харин гадаад ертөнцөд телевизийн сувгаар хятадууд эх хэлээрээ ”Тэнэг Монгол” Улс бол манай жижиг үндэстэн хэмээн хээв нэг ярилцах энүүхэнд. Тэгвэл биднийг ийн нэрлэх болсон түүхийг нь өчье.
Энэ бол тэдний дунд домог болон яригддаг зүйл. Зарим эх сурвалж бичигт хүртэл бичсэн байдаг тухай зарим эрдэм шинжилгээний бүтээл дээр өгүүлсэн байдаг. 13 дугаар зуунд монголчууд хятадуудыг эрхшээлдээ бүрэн оруулж, хэдэн үеээр нь боолчилж байв. Тэр үед монголчууд хятадуудыг олноор цугларахыг хориглодог байсан бөгөөд жилд ганцхан удаа баярлах эрхтэй байжээ.
Энэхүү баяраар хятад айл бүр шийгуа буюу тарвас жимсийг ах дүү хамаатан садандаа илгээдэг байсан гэнэ. Тэд тарвасандаа нүх гаргаж, монголчуудыг хэзээ устгах тухай зар бичиг хийн өөр хоорондоо харилцаа холбоо тогтоон бослого хийх өдрөө товлосон байна. Захидалд улаан дэнлүү олноор нэмэгдэх үед бослого хийх тухай бичиж, цаг ямагт бэлтгэлтэй байхыг сануулдаг байсан бөгөөд бослого хийх өдөр нь хятад айл болгон улаан дэнлүү үүдэндээ өлгөх ёстой өдөр байв.
Нэг л үдэш хятадын бүх хот суурин, айл бүрийн гадаа улаан дэнлүү өлгөн дохио өгснөөр монголчуудын ноёрхолыг устгажээ. Тэд монголчуудыг ялснаа тэмдэглэн 15 хоног баярлан найрлаж, “Монголчуудын тархийг идэж байна” хэмээн еэвэн хийж иддэг болжээ. Еэвэнгийн дотор шанз гэгч амттан байдаг. Тэр нь та бидний тархи юм байх. Улмаар энэ өдөр нь Улаан дэнлүүний баяр буюу еэвэн сар гэж нэрлэгдэн, хэдэн зууны турш тэмдэглэж иржээ.
Одоо ч гэсэн хятадууд энэ баяраар гэрээсээ гадагшаа явдаггүй бөгөөд тарвасаа хуваан идэж, баярлан өнгөрүүлдэг. Бүхэл бүтэн 15 хоног баярлаж гэртээ өнгөрүүлэх болсон нь бас учиртай. Тэр үед хятадуудад нэгэн хууль үйлчилдэг байв. Жил бүр нөхөрт гарах онгон охидыг монголчуудад тушаах ёстой. Харин нөхөр болох хүнийг 15 хоногийн хугацаатай талбайд ажиллуулдаг байсан байна. өөрөөр хэлбэл тэдгээр охид нөхрөөсөө өмнө заавал монгол хүнтэй унтаж, дараа нь гэрлэдэг байжээ.
Энэ явдал хятадуудын дунд хэдэн үе дараалсан гутамшигт доромжлол болж байсан бөгөөд энэ үеээс хойш хятадад эмэгтэй хүүхэд төрүүлэхийг цээрлэн, эрэгтэй хүүхэд төрүүлэх сонирхолтой болсон гэдэг. Монголчуудын хувьд хятад үндэстнийг ямагт мөхөөн дардаг байсан хэдий ч ердөө улаан дэнлүүгээр дохиолсон тэмцлээс ялагдал хүлээсэн түүхтэй юм. Ингээд л монголчууд бидний дэлхийд дуурсах нэрийг зөвхөн хятадууд “Тэнэг Монгол” хэмээн бах таваа ханган шулганах болжээ.
Монголыг уусгах устгах бодлого
Эртнээс хятадууд монголчуудыг бүрэн устгаагүй цагтаа хэзээ ч амар тайван байж чадахгүй гэж үздэг. Ийм учраас монголчуудыг уусган задлах бодлогыг хэдэн зууны турш хүчтэй явуулж ирсэн. Тэдний хувьд адгуус номхруулж унасан тэнэгдүү мэт дайчин хүмүүстэй тулалдах нь шалгарсан арга байгаагүй бөгөөд харин өөр хооронд нь тэмцэлдүүлэх нь илүү үр дүнтэй байсан ажээ. Ингээд л монгол ноёдыг эд хөрөнгө, эрх мэдлээр тэтгэж эхэлсэн түүхтэй.
Тэд эхлээд нэг талыг нь өөртөө урвуулан нөгөөрүү нь өдөөн хатгана. Дараа нь нөгөө талын хүч буурах үест нь эргээд өөрийн талын хүнрүү турхируулж аль аль хүчийг бууруулан сульдааж байжээ. Эцсийн дүнд хятадуудад газар нутаг, ард иргэдээ алдсан байдаг байжээ. Энэ арга хэрэгслээ саяхныг хүртэл өвөр монголд хэрэгжүүлэн, “Соёлын Хувьсгал” нэрээр монголыг монголоор нь хүйс тэмтрүүлж, эцэст нь хувьсгалч тэнэг монгол этгээдүүдийг хүний амь бүрэлгэсэн хэргээр хоморголон устгасан түүхтэй. үндсэндээ хэдэн зуун дамжин монголыг монголоор нь устгуулсан.
Харин одоо хорин нэгдүгээр зуунд тэдний бодлого маш өвөрмөц болжээ. Магадгүй таны ач зээ, гуч дөч тань өрөөл татанхай, мэдрэл муутай нэгэн төрвөл таны буруу гэж юу байхав. Хүн л юм чинь өлсөж үхэлтэй биш хоол хүнс идэж л таараа. Энэ л тэдний ганц зэвсэг болно. Тэр үед одоогийн бидний идэж ууж, хэрэглэж буй хараа хяналтгүй хүнсний бүтээгдхүүнүүд энэ бүхний буруутан болно гэдэгт эргэлзэх хэрэггүй. Саяхан хүн дотроосоо өтөж үхсэн тохиолдол гарсан нь бодит баримт билээ. Хааяа бид энэ тухай бичдэг, ярьдаг ч төдийлөн ойшоож үздэггүй. Болох юм болдгоороо болж буй мэт үздэг. Жоом гэдэг шавьжийг хордуулах тусам амьдрах чадвар нь нэмэгдэж, дархлаа нь сайжирдаг ч үр удам нь өөрчлөгдөж гэнэ.
Тэгвэл монголчууд биднийг магадгүй ийм хувь тавилан хүлээж байж болох юм. Хөөрхий ийм өрөвдөлтэй үр удмаа төрөхөд бидний үе аль хэдийнээ нөгөө ертөнцөд очсон байх агаад дахиад хэдэн зуун өнгөрөхөд “Тэнэг Монгол” гэдэг ядуу улс, үндэстэн байж байгаад мөхсөн юм хэмээн түүхэнп дурсагдан, ухаантнуудын үр удам энэ сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал зохиосон шиг өнгөрөх болов уу. өнөө цаг бол соёлт хүн төрөлхтний оюуны зуун.
Гэсэн хэдий ч хятадад жил бүрийн 8 сарын 15 нд шийгуа хагалах ёслол буюу Монголчуудын толгойг авах баяр тэмдэглэдэг байна. Тэд бүр шийгуан дээр нүд ам зурж байгаад хутга сэлэм гэх мэт мэсээр цавчдаг ажээ.
“Тэнэг Монгол” гэж бичээд, толгой цавчин дөвчигнөн баяраа тэмдэглэж байгаа хүмүүс, дахин нэг баяр тэмдэглэх цаг нь ойртсон биш биз гэх эмзэглэлийг өөрийн эрхгүй төрүүлж байгааг нуух юун.
Ч.Чимидсүрэн
х сурвалж: “Монцамэ”
Холбоотой мэдээ
-
Hi Guess the Food (September 07, 2013 9:12:05 pm )
802366 506177I like this site very much, Its a very nice position to read and receive info . 548851
-
visit here (September 09, 2013 2:52:47 am )
483614 796134I definitely did not understand that. Learnt one thing new today! Thanks for that. 309606
-
Kinneq (September 11, 2013 12:50:19 am )
845015 793505I think this is greatest for you: Soccer, Football, Highlight, Live Streaming 10200
4 Comments