antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 26, 2012 Comments are off

Монголчууд 500 кг маргадыг гуравхан сая төгрөгөөр үнэлжээ

нийтлэсэн Admin

Маргад буюу олон улсад берилл хэмээн нэрлэгддэг гайхамшигтай өнгө бүхий үнэт чулууг дэлхийн зах зээлд карат тутмыг нь хамгийн багадаа 10 мянган ам.доллараар үнэлдэг.

Төрөл бүрийн элемент агуулдаг тул ногоон, шар, алтлаг, цайвар цэнхэр өнгөтэй. Гэхдээ төмрийн агууламж бүхий ногоон, цэнхэр маргад хамгийн өндөр үнэд хүрэх бөгөөд маш нарийн хагарал, утаа мэт судал нь хараа булаадаг. Нөөцийн хувьд тархац муутай, ховор тул маргадын ордод дэлхийн баячууд асар өндөр үнэ төлдөг гэдгийг монголчууд төдийлөн мэддэгг үй байна.

Мадагаскар, ОХУ, АНУ, Украин, Зүүн Африкийн орнууд чамгүй нөөцтэй ч өдгөө шавхагдаж байгаа. Тийм учраас сүүлийн жил үүдэд үнэт чулуу сонирхогчид Монгол, Якут руу анхаарлаа хандуулж эхэлжээ. Манайд маргадын албан ёсны хайгуулыг хийж байгааг үй ч социализмын үед Архангай, Говь-Алтай аймгаас маргад олборлож байсан баримт бий.

Түүгээр ч зогсохгүй ЗХУ-аар дамжуулан барууны зах зээлд гаргаж байжээ. Сүүлийн жилүүдэд геологичид хувиараа маргад хайх болжээ. Ялангуяа Сүхбаатар, Сэлэнгэ, Баянхонгор, Төв, Булган аймгийн нутагт маш их нөөц бий гэж дүгнэсэн аж. Гэхдээ үнэт чулууны энэх үү нөөцийг төрийн хэмжээнд хайхралгүй өдийг хүрсэн.

Тиймээс Монголоос хууль бусаар олборлож буй үнэт чулууны наймаа цэцэглэсэн төдийгүй үүнд хятад, арабууд ихээр оролцдог юм байна. Тухайлбал өнгөрсөн оны 11 дүгээр сард Сэлэнгийн Алтанбулаг боомтын гаалийн байцаагчид ОХУ руу үнэт чулуу гаргах гэж байсан бүлэг этгээдийг саатуулсан бөгөөд тэд ачаандаа болор, мана, маргад, хаш, гартаам нуусан байсныг илрүүлсэн.

Эдгээрийн олонхыг засч, янзалсан төдийгүй, заримыг нь алт, мөнгөн эдлэлд суулгасан байжээ. Мөн 11 дүгээр сарын найманд Баянхонгор аймгийн харьяат С.Буянаа, Өмн өговь аймгийн харьяат Ц.Цогтням нар 500 кг маргад хууль бусаар хил гаргах гэж байгаад баригдсан. Хэр үнэд хүрэхийг тэднээс тодруулахад гурван сая төгрөг гэсэн гэдэг.

Уг нь эдгээр үнэт чулууны хайгуулыг албан ёсоор хийж экспортод гаргавал төсвийн тодорхой хувийг бүрд үүлэхүйц гэдгийг геологичид нотолдог учраас энэ талын байгалийн баялагт төр засгаас анхаарал хандуулах цаг хэдийнэ болжээ.

Г.Амартүвшин

Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car