antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 6, 2016 6 comments

Баар цэнгээний газрууд оюутан, сурагчдын хөлд дарагджээ

нийтлэсэн Admin

147313683157ce48bf7196b

Зуны гурван cap чимээ шуугиан нь бага зэрэг намжаад байсан нийслэл хот оюутан, сурагчдын хөл хөдөлгөөнд дарагдлаа. Угтаа бол есдүгээр сарын 1 эрдмийн баяр байлтай. Гэтэл манайд 9 сарын 1 оюутан залуусын уулзалдсанаа тэмдэглэж амаар гартлаа архиддаг баяр болсон гэхэд хилсдvvлэг болохгvй. Үүнийг дагаад хулгайн болон архи согтууруулах ундаатай холбоотой гэмт хэргийн тоо эрс нэмэгдсэн талаар албаны эх сурвалжууд мэдээллээ.

Учир нь сүүлийн өдрүүдэд хотоор нэг согтуу залуучууд холхилдож, шөнийн цэнгээний газрууд хөл гишгэх зайгүй болсон гэнэ. Энэ нь манай улсад архины эсрэг хууль, тогтоомж маш сул байдагтай шууд холбоотой. Уг нь одоо байгаа хуулиндаа 21 насанд хүрээгүй эсвэл согтуу хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно гэж заасан байдаг. Гэвч энэхүү хуульд захирагдаж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллага нэг ч алга гэхэд хилсдэхгүй.

Дэлгүүрийн худалдагч нар ашиг, орлогоо бодон согтуу хүн битгий хэл арван настай хүүхдэд ч архи өгөөд гаргачихдаг гэдгийг бид мэднэ. Жилийн жилд өсвөр үеийнхэн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж хамгийн их дуулддаг үе нь хичээлийн шинэ жилтэй давхацдаг. Улмаар архидалт ихэсч, баар цэнгээний газрууд оюутан, сурагчдын хөлд дарагдана. Энэ бол бичигдээгүй хууль. Ядаж энэ үед хяналт шалгалтаа жаахан ч гэсэн чангатгаж, ядаж л 21 нас хүрээгүй хүүхдүүдэд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байж болохгүй гэж үү.

Өчигдөрхөн нэг танил маань надад “Чи захын нэг бааранд ороод хараарай, ихэнх нь арван жилийн сургуулийн сурагчид, оюутнууд байна лээ. Бид ч баар, саванд орохоосоо өнгөрч дээ. Ямар тэр жаахан хүүхдүүдийн дунд нь оролтой биш бушуухан ичээд гарсан ш дээ. Энэ “бацаанууд” бүр арай хэтэрч байна аа. Зарим нэг нь бүр “хотод ирээд 10 хоног дараалан шоудлаа. Төлбөрийн мөнгөөрөө шоудаад дуусгачихсан одоо яанаа” гэж байна лээ” хэмээн их л бухимдангуй хэлсэн юм. Уг нь томчууд биш багачууд л бааранд орохоосоо ичмээр юм. Гэтэл багачуудаасаа томчууд нь ичдэг болсон “цөвүүн” цаг иржээ.

Т.Гэрэл

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Зочин (September 06, 2016 1:41:43 pm )

    Дунд насныхан ордог газартай болохоор юм даа.

    • Anonymous (September 06, 2016 2:49:02 pm )

      Tiim gazar baisan gewch tend n bas l nasand hvreegvi hvvhdvvd negniigee hutgalj hunuusun hereg garaad odoo haagdsan Ter gazar odoo hvnsnii zah bolsoon

  • Anonymous (September 06, 2016 4:40:36 pm )

    Тэр танилтайгаа уулзуулах хөө

  • Anonymous (September 06, 2016 5:09:58 pm )

    Malan senkhuu humuus l bainga zugaa tsengel huudug. Uhaantai n hicheel surguulia bodood baiz baigaa

  • zochin (September 06, 2016 6:11:31 pm )

    deerhi unen shuu Zaluuchuudaa shuniin tsengeenii gazar bar saw zugaa tsengel demiidee Oligtoi yumand hurgedeg gazruud bishee Hicheel nomoo dawtatsgaa Ohiduud budaj shunhdaad barand arhidaj darsdaad guigeed heregguidee sain zuil ogt bhgui

  • иргэн (September 06, 2016 10:31:44 pm )

    хөдөөний хүүхдүүд оюутан болох санаатай хотод ирчихээд архичин болоод буцдаг нь ил болсон шүү дээ тэгээд бас хотын соёл мэдэхгүй ойртсон хавтсантайгаа хэрүүл зодоон хийнэ, гарцаарч гарахгүй зүгээрл мал бэлчиж яваа юм шигл машины замруу шөнө орой харагдахгүй ороод ирнэ дайруулчих гээд ёстой малнаасаач дор амьтад мал гэдэг чинь тэднээс ухаантай амьтад адгалжл машинаас үргэнэ

antalya rent a car