antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 6, 2016 3 comments

Төсөвт зоригтой шинэчлэл хийх санаачлага гаргасан Засгийн газрыг “ганхуулахаар” оролдож эхлэв үү

нийтлэсэн Admin

147312209357ce0f2dda5ee

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхлээд сар гаруйханы хугацааг ардаа үдлээ. Өнгөрсөн хугацаанд бүтэц бүрэлдэхүүнээ батлуулж, ирэх дөрвөн жилийнхээ үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулахаар ажиллаж байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй Засгийн газрынханы хамгийн түрүүнд хийсэн ажил нь төсвийн тодотгол байлаа. Сангийн  яамнаас оруулж ирсэн төсвийн тодотгол иргэдийн төдийгүй гишүүдийн анхаарлыг татаж эхэлсэн юм. Тодруулбал, төрийн өмчит компаниудын захирал болон төрийн өндөр дээд албан тушаалтнуудын цалинг бууруулах санаачлага гаргасан нь олон хүний талархалыг хүлээхийн сацуу уур ундуйцлыг хүргэж орхив.

Ингээд иргэд ойрын өдрүүдэд төсвийн тодотголыг УИХ хэрхэн хийх вэ, цалин тэтгэвэр нэмэгдэх үү, татварын асуудлыг хэрхэн шийдэх вэ гэх зэрэг асуултуудад хариулт хүлээж байна. Өнгөрсөн хугацаанд хангалттай яригдаж байгаа дарга нарын хэтэрхий өндөр зардлыг татаж иргэдийнхээ идэх талх, сүүний мөнгийг хэвээр үлдээх нь хамгийн зөв алхам болох учиртай. Нөгөө талаараа “элгээрээ хэвтээд” буй хэмээн нэрлэгдсэн эдийн засгийг хамгаалж үлдэх сүүлийн гарц ч байж болох юм. Тиймээс УИХ ойрын өдрүүдэд иргэдийнхээ болон эх орныхоо ирээдүйг чиглүүлэх тун чухал шийдэрийг гаргах ёстой юм.

Харин үүнтэй зэрэгцэн Ерөнхий сайдыг намын нөхөд нь огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн талаарх мэдэээлэл өчигдөр хэвлэлүүдээр цацагдлаа. Тодруулбал, “гарын үсэг зурах санаачлагыг Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Д.Цогтбаатар нарын гишүүд гаргажээ” гэсэн мэдээлэл сошиал ертөнцөд өчигдөр нэлээд хөвөрсөн. Сүүлд нь Д.Цогтбаатар гишүүн “худал” гэсэн тайлбар өгснөөр асуудал түр намжсан юм. Сэтгүүлчид хэдийгээр хардах эрхтэй ч ийн худал мэдээлэл түгээж болохгүй. Иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслээс л үнэн бодитой, тал бүрийн өнцөгөөс мэдээлэл сонссдог. Байгуулагдаад 100 ч хоноогүй, дөнгөж үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрийг батлуулах гэж байгаа Засгийг ингэж харлуулах нь зүйд нийцэхгүй. Ер нь ганц энэ мэдээлэл гэлтгүй өнгөрсөн өдрүүдэд хийхээр төлөвлөж буй ажил болгоныг нь мушгин гуйвуулж асуудлыг буруу өнцөг рүү хандуулахыг ихэд хүсч байх шиг байна.

Эдийн засгийн хамгийн хүнд хэцүү “гал” рүү ханцуй шамлан орж буй шинэ Засгийн газрыг эдийн засгийг эргэн сэргээхэд нь гар бие оролцож хэрэгтэй санал, санаачлагаа нэмэрлэх нь хамгийн зөв шийдэл байлтай.

Эх сурвалж: Zaluu.com Ч.Ган

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Иргэн (September 06, 2016 10:16:25 am )

    Тэгээд яаж өрөө дарах билээ? Бага ард түмнээр оролдолгүй дээгүүрээ дорвитой арга хэмжээ аваарай.

  • Цэцэгмаа (September 06, 2016 11:55:20 am )

    иргэдийнхээ халаас руу орохгүй тэвчиж болох зардлуудаа хэмнэх хэрэгтэй байх

  • Адар (September 06, 2016 2:25:09 pm )

    Хүмүүсийн амьжиргааны хэдэн төгрөг рүү халдсан засгийн газар өөдөлж байсан түүхгүй дээ. Түүний оронд зам талбай, барилга байшин руу цацац байгаа мөнгөө багасга. дотоодын үйлдвэрлэлээ дэмж, ОУВС,ДБ-тай хамтрах гэж багйаа бол одоо хурдан хөдөл. Сангийн яамны хурган дарга, мэргэжилтнүүдийн гар хөлийн үзүүрээр бичигдсэн төсвийн төсөл нэртэй тоглоомыг задлах хэрэгтэй дээ.

antalya rent a car