УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга нарыг сая бүлгийн хуралдаанаар томиллоо. МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэгдсэн уг асуудал ийн бүлгээр орж, Я.Содбаатар, Б.Саранчимэг нар дэд дарга болж байна.
Бүлгийн дэд дарга болсон Янгугийн Содбаатарын тухайд 1997-1999 онд ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, 2005-2006 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх, 2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд, 2009-2010 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга, 2010-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга, 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байгааа юм.
За харин Батсүхийн Саранчимэгийн тухайд 1994 онд УИХ-ын Тамгын газарт компьютер сүлжээ хариуцсан администратор, 2006 – 2009 онд “Шинэ зууны УБ” ТББ-ын тэргүүн, 2010 – 2015 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийслэлийн төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал, 2011 оноос Нийслэлийн нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, 2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын зөвлөх, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байгаа юм.
Дашрамд өгүүлэхэл, МАН-ын бүлгийн хуралдаанаар төсвийн тодотгол болон Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудлыг хэлэлцсэн байна.
Холбоотой мэдээ
-
тэнэг (September 05, 2016 5:32:57 pm )
2016 оны ээлжит сонгууль болж ард түмэн маань сонголтоо хийсэн билээ. Харин энэ удаа монголын ард түмэн МАН-д итгэл хүлээлгэн илт давуу санал өг (ингэж илт давуу ялна гэдгийг МАН-ынхан өөрсдөө ч төсөөлөөгүй)сөн.
Гэхдээ олон ард иргэд хүн биш намыг сонгосон тиймдээ ч энэ удаагийн УИХ-д “манцуйтай жаал”-ууд олон бүр хангалттай олон төрсөн нь аливаа хууль болон бусад асуудлууд зүгээр л ногоон гэрэлээр батлагдаж нэг ёсондоо УИХ-ын хууль батлах үйл ажиллагаа ямарч саадгүй явагдахаар болж байх шиг. Энэ олон утсан хүүхэлдэйнүүд хэл орж ухаан суутлаа дор хаяж 4-н жил… яана даа. -
Zochin (September 05, 2016 5:40:45 pm )
Ded garga in orlogch iig tuunii orlogchiir eeljleed tomilogdson baijdee
-
зочин (September 05, 2016 10:00:48 pm )
Яана даа яана,Коммунимтуудаас татгалзаж сурахсан
-
gg (September 06, 2016 12:36:03 pm )
sodoo.. saraa 2 too amjilt husie
4 Comments