antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 5, 2016 2 comments

“Дүр эсгэсэн эрдэмтэн судлаач, хоосон амласан улстөрчдийг харж, хоосон мөрөөдөж суух нь амжилтад хүрэхгүй”

нийтлэсэн Admin

olloo_mn_1472084423_MPA PHOTO-0674 (2)

Улс оронд үүсээд байгаа өнөөгийн хямралыг эдийн засгийн гэхээсээ засаглалын хямрал, тэрдундаа авлигаас үүдсэн хямрал гэж тодотгох эдийн засагчид бий. Тэрчлэн мэргэшсэн эдийн засагчид өөрсдийн байр сууриа харамгүй илэрхийлж байгаа. Тэдний нэг болох эдийн засагч Б.Эрдэнэбат “Бүх нийтээрээ зүтгэсний дүнд улс хөгжинө гэдгийг дор бүрнээ ухамсарлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, “А” гэдэг барилгачин өөрийн хийж байгаа хөдөлмөрийн бүтээмжээ өнгөрсөн жилтэй харьцуулан “Х” хувиар өсгөх ёстой. Энэ нь өөрийнхөө хариуцсан ажлыг өмнөхөөсөө илүү богино хугацаанд амжуулах хэрэгтэй гэсэн үг. Аль эсвэл үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ “Х” хувиар чанартай болгож болно. Тухайлбал, оёдолчин цамц оёхдоо шинэ санаа нэвтрүүлж, загварыг нь өөрчилж хийснээр өсөлт авчирч байгаа юм. Төрийн албан хаагчийн тухайд “Х” хувиар илүү чанартай, хүртээмжтэй, бага зардлаар хийгээд эхэлвэл “Х” хувиар эдийн засаг өснө. Ингээд бүх хүн /“Х” гэдгийг таван хувь гэж тооцвол/ гүйцэтгэж байгаа ажлаа өмнөх жилийнхээс таван хувиар өсгөвөл эдийн засаг энэ хэрээр өснө. Тэгвэл энэ жилийн эдийн засгийн өсөлт 1.4 хувьтай байгаа. Үүн дээр таван хувиа нэмээд 6.4 хувиар эдийн засаг өснө гэж тооцож болно. Мөн эцсийн зорилготой байх ёстой. Хүн бүр бусад улс орны ижил төвшний хүмүүсийн хийж байгаа зүйлийг шинжлэх ухаан, техникийн дэвшлийг ашиглаад мэддэг болсон. Тиймээс тэдний хийж чаддаг зүйлийг адил хэмжээнд хийнэ гээд зоривол улс үндэстэн маш хурдан хөгждөг. Үсрэнгүй хөгжилтэй байгаа улсуудыг харвал алсын хараагаа зөв тодорхойлж, түүндээ хүрэх арга зам, гарцыг эрэлхийлэн хүн бүр хүчин зүтгэсний дүнд хөгжиж байгаа юм шүү дээ.

Дүр эсгэсэн эрдэмтэн судлаач, хоосон амласан улстөрчдийг харж, хоосон мөрөөдөж суух нь амжилтад хүрэхгүй. Бие биедээ зохистой шаардлагыг тавьж, хариуцлага тооцох боломжтой. Тухайлбал, эрдэмтдээс дэлхийн хэмжээний эрдэм шинжилгээний хуралд оролцсон эсэх, хэдэн бүтээлийг дэлхий нийтэд хүргэсэн зэргийг нь шаардаж болно. Түүнчлэн өгсөн амлалтаа биелүүлж байгаа эсэх, дөрвөн жилд чухам юу хийсэн бэ гэх зэргээр улс төрчдөд шаардлага тавьж болно. Энэ мэтчилэн хаа, хаанаа шахалт үзүүлж ажлын бүтээмжийг нэмэгдүүлснээр улс орны хөгжилд чухал хувь нэмэр оруулна.Дэлхийтэй өрсөлдөхийн тулд хувь хүн бүр дэлхийн жишгээр явах ёстой гэдгийг ард түмэнд ойлгуулах хэрэгтэй. Түүний дараа дор бүрнээ дэлхийтэй хөл нийлүүлэн алхахын тулд юу хийх вэ гэдгээ зөв тодорхойлж түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх ёстой. Чадахгүй байж болох ч чадахын төлөө чармайх нь дэвшилд хүргэдэг юм. Ер нь аливаа хүн өөрийгөө хөгжүүлэхийн тулд эцсийн зогсоолоо зөв тодорхойлох хэрэгтэй. Хүн бүхэн тодорхой зорилттой өөрийгөө дээшлүүлж чадвал үндэстэн хөгжинө. Одоо амжилттай явж байгаа орнуудаас харвал алсын хараа хэрэгтэй. Тиймээс бие биедээ шаардлага тавьж харьцуулах хэмжээсүүд хэрэгтэй. Үсрэнгүй хөгжсөн орнууд энэ зарчмаар явдаг.” хэмээн хэлсэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Zochin (September 05, 2016 5:47:20 pm )

    Mongolchuud buruu zamaar yavaad baigaa…Tuuniin MANAN awiglaad eeljlen tur zasagt garaad…

  • Балт (September 05, 2016 10:08:14 pm )

    Наад яриад бгаа юм чинь бидэнд бсан юм шүү шинэ огт биш ..соц үёиин хөдөлмөриин баатарууд.гавьяат .хөдөлмөриин сайчууд үхэж дуусаагүй бгаа тэднээс асуу ..сахилга хариуцлага .бүтээмж .хэмнэх гамнах.бүтээгдэхүүнии өөриин өртөгииг хямдруулах гээд .үг үсэг бүхэн амьдралд хэрэгждэг мёханизм бүхэл бүтэн систём бсаан ..

antalya rent a car