Хар үгээр хэлбэр МАН-ынхны гэдэс дотор сүүлийн өдрүүдэд сүрхий эвгүйрхээд байгаа янзтай. Ямартаа л шинэхэн засгийн шинэ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг МАН дотроосоо гаргаж, гарын үсэг зурж эхэлсэн гэх бор шувуу нисэх болов. Гэхдээ энэ нь бодлогын чанартай мэдээлэл байхыг үгүйсгэх аргагүй л дээ. Ө.Энхтүвшин эрхэм засгаас авч хэрэгжүүлэх гээд байгаа бодлого шийдвэртэй холбоотойгоор хэлэхдээ “Ер нь аливаа шийдвэр гаргахдаа сонгуульд авч орсон мөрийн хөтөлбөрөө байнга санаж байх хэрэгтэй. Түүнээс илүү бодлогын баримт бичиг гэж байхгүй. Олон нийтээр хэлэлцүүлээд дэмжлэг авч УИХ-д 65 суудалтай болгосон чухал баримт бичиг шүү дээ. Энэ баримт бичигт нийцээгүй шийдвэр гаргах гэж байгаа бол дэмжихгүй. Ингэлээ гээд намын бодлогоос хазайлаа гэх л байх. Гэхдээ иргэдэд өгсөн амлалтаа мартаж болохгүй. Хөдөө орон нутагт ажиллаж иргэдтэй уулзахаар мөрийн хөтөлбөр барьж байгаад энэ амлалтууд юу болсон гээд л асууна.” хэмээн хэлж байсан.
За харин Ерөнхий сайдын тухайд МАН-ын бүлгийн хуралдаан дээрээ “Бид өмнө нь 26-уулаа байхдаа хүнд таалагдахын тулд юу ч хамаагүй ярьдаг байсан. Харин одоо тэр зарчмаараа дуртай үедээ хэвлэлд хандаад яриад байж болохгүй. Одоо бол популизм хийх цаг биш. Хамгийн гол нь хэрэгжүүлэх гэж буй бодлогоо эхнээс нь олон нийтэд зөв ойлгуулах хэрэгтэй. Татвар нэмэх нь гэж хамаагүй эсэргүүцээд эцэст нь юу болов. Төсвийн байнгын хороо татвартай холбоотой хуулийн төслүүдийг унагасанд харамсч байна. Аливаа зүйлийг эхлээд бүгдээрээ зөв талаас нь тайлбарлах хэрэгтэй” гэсэн байгаа. Уг нь тэгээд нэгэнтээ түмний итгэлээр олонхоороо гараад ирсэн МАН 2020 он хүртэл энэ улс орны төлөө дөмөгхөн шиг зүтгэчих хэрэгтэй л байгаа юм даа.
Сануулахад, Ж.Эрдэнэбатын Засгийн газар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого, Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого, Нийгмийн бодлого, Байгаль орчин ногоон хөгжлийн бодлого, Засаглалын бодлого гэсэн 5 үндсэн бүлэг, 381 заалтаас бүрдсэн хөтөлбөртэй байгаа. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хөгжлийн бодлогын гол чиглэл нь эдийн засгийн төрөлжилтийг бүрдүүлэхээс гадна өсөлтийг бий болгож байгаа хүчин зүйлээ төрөлжүүлэх гэж буй. Үүнээс гүйцэтгэх засаглал хүндэрсэн эдийн засгийг үе шаттайгаар анагаах арга саам эрэлхийлж ажиллах нь харагдах. Эхний үе шатанд эдийн засагт үүссэн хүндрэлийг богино хугацаанд тогтворжуулж, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах. Эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн үнээс хамааралт байдлыг аажмаар бууруулах, төлбөрийн тэнцлийн эрсдэлийг багасгах, өрийн дарамтыг зохистой арга хэлбэрээр зөөлрүүлж, эдийн засгийн дархлааг сайжруулах бодлого хэрэгжүүлэх аж.Хоёрдугаар үе шатанд тогтворжиж байгаа макро эдийн засгийн орчныг улам бэхжүүлэх, цаашдын тогтвортой өсөлтийн суурийг хангаж, эдийн засгийн эрчимжүүлэх, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж, тавьсан зорилтоо бүрэн хэрэгжүүлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх бодлого хэрэгжүүлэхээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн.
Гэхдээ тэгээд засгийн бодлого яригдаж эхлэв үү, үгүй юу чамгүй асуудал дагаад яригдсан. Цаашид ч яригдах янзтай. Монголчууд “Морьдохын хазгай” гэж зүгээр ч нэг хэлж ярьж ирээгүй байх.
Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
ardach (September 05, 2016 2:36:20 pm )
ene zaluu ynendee l balchirdaad bna daa.yayn ylsiin eronhii said ,tun nimgen medlegtei,neg jijig aj ahuin tsalingiin nyabo-giin hemjeenii bolobsroltoi hyn bsh dee.tsalin bodoh,tsalingaas suutgal hiihees or yam meddeggyi tootsoonii shine nyabo l neg iimerhyy yam yarj busdiin doog,tohuu boldog doo.
-
2016 (September 05, 2016 3:34:03 pm )
ман- ёс болон бусад ихэнх сайдууд нь үнэхээр шаардлага хангахгүй бнаа. дэд сайдуудаа цомхотго.
-
irgenirgenиргэн (September 08, 2016 9:06:10 am )
zev sanal baina
-
-
Mongol (September 05, 2016 6:02:00 pm )
Mordohiin hazgai gej baigaa, anhnii medeelel tv-eer delhiid Mongoliinhoo dampuurliig zarlasan chin tom hazgai bolj delhiin hevlelyyd Mongol ooroo dampuurlaa zarlalaa geed baahan bichllee shdee,,,ynen archaagui. Tegehed olon oron ediin zasagaa avch garah zamaa haij temzej baina,,,,grek ,ipani, geed evropiin hed heden oron 2008 onoos hoish .
Tegehed manaih arga zamaach hailgui shuud dampuurlaa zarladag chin mordohiin hazgai bolson bizdee haa saigui shuud rating buuruulaad,,,, -
Burmaa guai (September 05, 2016 6:21:45 pm )
бичиг үсэг тайлагдаагүй сэгнүүд их байх юмдаа. МОРЬДОХ гэнээ. Уг нь монголчууд МОРДОХ гэдэг юмсан. Хүүхэн- хүүхэндэх гэж ярьдаг шигээ л сэтгэж байна хөөрхийс
-
uur (September 05, 2016 6:41:12 pm )
Mergejiliin zasgiin gazarch geh shig onigoo onigoo
-
Anonymous (September 05, 2016 10:15:55 pm )
Урдах засгийн газрынхаа Тайлан тооцоог шалгаж эдийн засгаа сехруулсэн хумуустээ хариуцлага тооцож херенгее босго терд гараад идэж уугаад зээл аваад ер телеесийг нь ард тумэн татвар нэмэгдуулж телдаг жишиг тогтжээ тансаг зэрэглэлийн байр ч гэх шиг 2,5 сая тегрегнеес дээш цалин гэдэг чинь 1000 Доллор л гэсэн уг шуу дээ тэгээд гадны улсыг жишээ болгож татвар их телдаг гээд байх юм гадныхан жилдээ 100 сая доллорын цалинтай юм чинь татвар егдег туунийгээ ч хулээн зевшеердаг гэтэл манай хэдэн дарга нар 1000 доллорын цалинтай хунээ ийм амьдралтай хегжилтэй оронтой харицуулах юм ард тумнээ ядаж яаж хэдэн тегрег олдогийг мэдмээр юм даа
-
зочин (September 06, 2016 1:10:29 pm )
Уг нь хэлж ярьж байгаа нь ч, ажил амьдралын туршлагыг нь бодсон ч Нямдорж л Засгийн тэргүүн баймааж нь монгол төр эзэнтэй харагдах болоод байх шиг. Засгийн газрын тэргүүний ажилд одоо ч нам нь оролцоод байна шүү дээ. Санасан хүнээ ч болдог газар нь томилох эрх мэдэлгүй байгаа юм биш үү Ерөнхий сайд. Ийм байвал нээрээ л бишдэж байгаагийн том хаан хонх жингэнэж эхлэнэ шүү. Засгийг чанга гараар, зангарагатай хүн л барьж байж энэ хүндрэлээс гарна даа.Хөндлөнгөөс элдэв олон хошуу цорволзоод байвал энэ залууд хэцүүл байгаа.
-
Зочин (September 06, 2016 4:24:48 pm )
Ирэх ерөнхийлөгчийн сонгуулиар АН МАН хоёроос хэнч нэр дэвшсэн ялагдах болно.
-
ТУЛГААЗОЧИН (September 06, 2016 6:18:03 pm )
Дэд сайдуудаа больж , хүүхдийн мөнгөө тэгш өгөхийг хүсч байна.
-
ЗОЧИН (September 06, 2016 6:19:44 pm )
Дэд сайдуудын хүүхдүүд ямар нэгэн албан тушаалд саадгүй очиж байгааг анхаарч үзээч. МАН-ынхан сэд сайд гэдэг албан тушаалыыг татгалзах хэрэгтэйг анхаараачээ.
-
сарнай (September 08, 2016 10:43:35 am )
дэд сайдуудад санал нэг байнаа. дэд сайдгүй байх нь зөв өө. Жинхэнэ анхан шатнаас нь явсан мэргэшсэн нягтлан бодогч хүн чинь ерөнхий сайд юм аа. Тийм дээ ч одоо чимх чимхээр эдийн засгийн бодлогыг сэргээхийг хичээж байна. Ингэж ажил хийж байсан сайд нарыг мэдэхгүй л юм байна. Ард түмэндээ худал мэдээлэл өгснөөс улс орны байдлыг үнэнээр нь эртнээс ойлгуулж байж өрхийн эдийн засагт нөлөөлнө шүү дээ. Хэлэлгүй шууд гар дүрэх нь хулгай хийснээс ялгаагүй шүү дээ.
12 Comments