Төрийн хошой шагналт Н.Жанцанноровыг хэлдэгээ хэлчихдэг, өргөн мэдлэгтэй агуу авьяастай хэмээн олон үнэлдэг. Бодож санаснаа торолгүйгээр л аваад хаячихна. Бас ингээд хэлчихвэл яах бол, таалагдахгүй байхвий гэж эмээхдээ баг зүүдэг урлагийн нөхдүүдээс тэс өөр нэгэн гэдгийг олон хүмүүс хэлдэг юм билээ. Хүүхэд байхдаа “хэн шиг ч биш болохоосоо айдаг байсан” гэх энэ агуу эрхэм чөлөөт цагаараа нам гүмхэн орчинд юм бодох дуртай гэдэг. Тэрээр бас тайлбар толь унших тун хоббитой. Олон талын мэдээллийг нэг дороос богино хугацаанд амжуулдаг болохоор энэ нь түүнд тун таатай санагддаг гэж байгаа.
Түүний хүүхдүүд бас урлагийн хүмүүс. Хүү Дамдинцэрэн хөгжмийн өндөр боловсролтой. Нэгэн үе загварын ертөнцөд хүч үзээд авсан Дами өдгөө Японд амьдардаг. Ааваасаа дутахгүй яриа хөөрөөтэй, оюунлаг залуу гэж үнэлэх хүмүүс олон байдаг юм билээ. Морин хуур түүнээс эгшиглэх яруу аялгууг сэтгэл зүрхээрээ мэдэрдэг энэ залуугийн сэтгэлд хамгийн нандин дурсамж бүхий дурдатгалууд олон бий. Анх удаа аав болж өөрийгөө яг өвчсөн мэт охиноо төрөхөд хорвоогийн хамгийн азтай нэгэн болсноо мэдэрсэн гэж ярина. Нөгөө нь агуу хуурч өнөө “Монгол поп”-ыг үндэслэгчдийн нэг дуучин Болдын өвөө Жамъяан хуурчтай холбоотой сайхан дурсамж гэнэ. Нэрт хуурчийг бие тааруухан гэртээ байхад нь уулзалт зохион байгуулж гэрээс очиж авчээ. Ингэхдээ үүрээд гэрээс нь гарч, үүрээд гэрт оруулж байсан аж. Бас сүүлийн удаа түүний агуу хуурын эгшгийг тэр үед сонсож амжсандаа өөрийгөө азтай нэгэн гэж бодож явдагаа ярих нь бий.
PHOTONEWS.MN
Холбоотой мэдээ
-
иргэн (September 05, 2016 1:35:30 pm )
үнэн үнэн
-
зочин (September 05, 2016 10:03:04 pm )
Агуу агуу агуу хүн шүү,
-
галдорж (September 06, 2016 8:35:48 am )
Жанцанноров гэдэг хүн өөрийгөө магтах дуртай болоод байгаа уг нь шагнал нь хангалттай шүү дээ одоо бүүр суут хүн болох нь уу
-
Өвгөн (September 11, 2016 9:57:37 am )
Үгээр биш, түүний хөгжимүүд, дууг сонсоод өөрийн эрхгүй түүний Агуу болохыг мэдэрдэг. АУЗ Д.Пүрэвдоржийн шүлэгээр, Н.Жанцанноровын хийсэн дуунууд бол үнэхээр гайхалтай шүү. Зарим зохиолч гэх боловч “Хүн авч нохой шинших юмгүй” мөртлөө Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлэг юм уу газар зүйн хичээл юм уу, Д.Пүрэвдорж яруу найрагч юм уу гэж солиорох Соёлын гавьяатан хүртэл байгаад харамсах юм чааваас.
-
Өвгөн (September 11, 2016 9:58:41 am )
Жанцанноров агуу агуу
5 Comments