С.САРУУЛ
Их, Дээд сургууль, Коллеж, Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн сурагч, оюутнууд нийтийн тээврээр хэрхэн хөнгөлттэй зорчих талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
-Оюутан сурагчдад шинээр цахим карт олгохдоо:
-Шинээр хөнгөлөлттэй зорчих карт авах эрх бүхий оюутан өөрийн сургуульдаа хандан картаа захиална.Сургуулиуд төрийн байгууллагаас тогтоосон хяналтын тоонд багтаан шинээр карт авах оюутнуудын мэдээллийг хянаж баталгаажуулан ирүүлснийг үндэслэн Их, Дээд сургуулиудад Нийслэлийн Боловсролын Газраас, МСҮТ, Коллежуудад Нийслэлийн Хөдөлмөрийн газраас шинээр олголт хийнэ.
-Харин картыг сунгахдаа:
-Нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн картыг өнгөрсөн жил авсан оюутнууд 2016-2017 оны хичээлийн жилд сунгуулан ашиглана. Сунгалт хийлгэхдээ оюутан сурагчид картаа нэгдсэн журмаар сургуульдаа хураалган, буцаан авна. Цуглуулсан картуудыг жагсаалтаар баталгаажуулан их, Дээд сургуулиуд Улаанбаатар Смарт Карт компанид, МСҮТ, Коллежүүд-Нийслэлийн Хөдөлмөрийн газарт хандан сунгалт хийлгэнэ. Цахим төлбөрийн карт шинээр авахад 3600, сунгалт хийлгэхдээ 1000 төгрөгийн хураамж авна.
Шинээр захиалах болон сунгалт хийлгэх хүсэлтийг 2016 оны наймдугаар сарын 31-нээс 2016 оны есдүгээр сарын 6-ны өдрүүдээд сургуулиуд дээр хүлээн авч, 2016 оны есдүгээр сарын 12-ноос 2016 оны есдүгээр сарын 18-ны өдрүүдэд тухай сургуулиар дамжуулан тараах юм байна.
Эх сурвалж: www.polit.mn
Холбоотой мэдээ
-
09. САРЫН 01 (September 02, 2016 3:15:55 pm )
БОЛЬЁ ОО
-
Anonymous (September 03, 2016 7:36:35 am )
Bitgii belenchil
-
2 Comments