antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 2, 2016 Comments are off

Месси: Олны дургүйцлийг төрүүлсэн тул энэ удаа заавал тоглохыг хүссэн

нийтлэсэн Admin
mees
Аргентины шигшээ баг талбайдаа Уругвайг Лионель Мессигийн гоолоор хожсон. Америкийн цомын шувтаргын тоглолтод пенальти алдаж, баг нь хожигдсоны дараагаар шигшээдээ дахин тоглохгүй гэж мэдэгдсэн нь хөлбөмбөгийн ертөнцөд шуугиан тарьж, олон янзаар түүний энэ шийдвэрт хандсан. Тэгвэл Месси хоёр сар гаруйн дараагаар дахин шигшээдээ тоглолоо. Тэрбээр бага зэрэг гэмтэлтэй ч гэсэн энэ тоглолтод заавал гарч, олны дургүйцлийг төрүүлсэн гэмээ цайруулахыг хүссэнээ ярьжээ.
“Шигшээдээ тоглосондоо би маш их баяртай байна. Гэхдээ шигшээгээс зодог тайллаа гэж хэлэхдээ би хуурмаг алхам хийе гэж бодоогүй юм шүү. Бид хожигдсоны дараагаар сэтгэлээр их унасан байлаа. Тэгээд л шигшээдээ дахин тоглохгүй нь дээр юм байна гэж бодсон.
Дараа нь Баусатай ярилцаж, аргентин ард түмний хүслийг би түүгээр дамжуулан сонссон. Одоо Венесуэлийн эсрэг тоглох эсэхээ би сайн мэдэхгүй. Гэмтлийн улмаас зовиур мэдрэгдсээр байгаа. Өнөөдөр тоглосон тухайд бол олны дургүйцлийг төрүүлсэн тул би заавал тоглохыг хүссэн юм” гэж Месси өгүүлжээ.
 
Р.Гэгээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car