antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 2, 2016 2 comments

Олимпийн медальт бөх байр бэлгэнд авсан дуучин бүсгүйтэй барьцав

нийтлэсэн Admin

belenuk

Риогийн олимпийн наадмын сонгомол бөхийн 85 кг-ын мөнгөн медаль хүртсэн Украины бөх Жан Беленюк өөрийг нь байраар шагнахгүй байгаа төр засагтаа эгдүүцэж буйгаа мэдэгджээ. Eurovision дууны наадамд түрүүлсэн дуучин Жамалд төр засгаас нь байраар шагнасан хэрнээ олимпийн медальтнаа үнэлэхгүй байна гэж тэр хэлсэн байна.

belenuk00

“Сайн тийшээгээ өөрчлөгдөж буй юм огт алга. Хаа сайгүй л амьдрал доройтож, ядуурч байна. Тамирчдын амьдрал ч ялгаагүй. Би бодсноо хэлдэггүй, хэлээ хазаад явдаг хүн биш ээ. Загас шиг дуугүй явж байснаа гэнэтхэн өөр улсын нэр дээрээс барилдаад эхэлдэг тамирчид бий. Тэгвэл би тэгээгүй. Яагаад дуучин Жамалыг гурван өрөө байраар шагнасан хэрнээ тамирчдад болохоор өгдөггүй юм бэ? Жамал олон хүүхэдтэй хүүхэн юм уу?” гэж Беленюк ярьжээ.

Жан Беленюкийн эцэг нь руанда, ээж нь украин бөгөөд өнгөт арьстай залуу ч гэсэн Укрианы нийслэл Киевт төрж өссөн юм. Харин дуучин Жамал нь хүүхэдгүй ганц бие бүсгүй ажээ.

Р.Гэгээ

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zocnin (September 02, 2016 8:44:24 am )

    er hurga xa xa xa.

  • gg (September 02, 2016 9:55:49 am )

    zuw sh deee ter muu gichiig shaah gj l tegej bga bh

antalya rent a car