antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 2, 2016 2 comments

“Цагаачдын эрлэг”-ийн толгойг 50 мянган еврогоор үнэллээ

нийтлэсэн Admin

valev

“Исламын улс” бүлэглэлийнхэн Динко Валев хэмээх болгар эрийг хөнөөсөн хүнд 50 мянган еврогоор шагнана гэсэн зар түгээлээ. Динко Валев “цагаачдын эрлэг” хэмээх хочтой бөгөөд цагтаа бөх барилдаж явсан, хожмоо эх оронд нь хууль бусаар нэвтэрч буй цагаачдыг барьж, цагдаад тушаах ажлыг хувиараа гардан хийх болсон зартай нэгэн ажээ.

Валевын хувьд цагаачдыг мөшгиж, илрүүлж, барьж өгнө гэдэг бол нэг төрлийн шоу, зугаа гэнэ. Тэрбээр барьсан цагаачдынхаа зургийг олон нийтийн сүлжээгээр бахархал болгон цацаж, 100 мянган ам.долларын үнэтэй сүүлийн үеийн Мерседес хүлэглэдэг, Болгарын Ерөнхий сайдын дэмжлэгийг хүлээсэн эр.

valev03

Тэрбээр зөвхөн цагаач эрчүүдийг бус бас эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүртэл ялгалгүйгээр барьж, цагдаад тушаадаг. Үүнийгээ эх орноо цэвэрлэж буй спорт гэж тодорхойлдог. “Үүнийг би цэвэр спорт гэж хэлмээр санагддаг. Би тамирчин хүн. Та нар тамирчин хүнийг хүч хэрэглэлээ гэхгүй биз дээ. Тэгээд ч үүнийг би өөрийнхөө төлөө бус эх орныхоо төлөө, болгарчуудынхаа төлөө хийдэг” гэж ярьсан байна.

Эхэндээ Динко Валевын үйл ажиллагааг цагдаа нар хүртэл дэмжиж, хамтран ажилласан байна. Гэвч аажимдаа хүний эрхийн мэргэжилтнүүд түүнийг хууль бусаар ажилладаг, хүч хэрэглэдэг гэх үндэслэлүүдийг гаргаж ирж байжээ. Гэлээ ч “Цагаачдын эрлэг”-ийг Болгарын Ерөнхий сайд Бойко Борисов дэмжиж буйгаа албан ёсоор мэдэгдэж, түүнтэй хамтран ажиллахыг хил, гаалийнханд даалгасан юм.

valev02

Цагаачдыг барьж өгсөнийхөө төлөө төлбөр авахыг хүсч буйгаа Валев хэд хэдэн удаа мэдэгдсэн удаатай. Гэлээ ч Болгарын төр засаг түүнд төлбөр төлдөг эсэх нь тодорхойгүй гэнэ. Ямартай ч тэр хэдхэн хоногийн өмнө 100 мянган ам.долларын үнэтэй цоо шинэ Mercedes S-Class-аа олон нийтийн сүлжээгээр гайхуулсан ажээ.

Р.Гэгээ

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (September 02, 2016 9:09:00 am )

    солиотой амьтан бэ?Ядарсан цагаачдыг яадаг байнаа

  • ИРГЭНИЙ ЭРХ (September 02, 2016 9:50:27 am )

    alj gazar buunii nohoi baih um

antalya rent a car