Үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн анхны их сургууль-МУИС энэ жил 74 дэх хичээлийн шинэ жилтэйгээ золгож байна. Нээлтийн ёслолд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ж.Мөнхбат оролцон оюутнуудад Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүсэн ерөөлөө.
Тэрээр “Засгийн газар оюутнуудыг сургалтын төлбөрийн дарамтаас чөлөөлөхийн тулд эхний ээлжинд 100 мянган оюутныг боловсролын зээлд хамруулж, гурван жилийн дараа гэхэд 150 орчим мянган оюутан хамрагдах нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна. Энэ нь өрхийн орлогыг дэмжсэн, боловсролд зориулсан оновчтой хөрөнгө оруулалт болно” гэж онцлов.
“Оюутнуудыг хичээлийн бус цагаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг хангахын тулд “Орлоготой оюутан” хөтөлбөр хэрэгжүүлж, ажил олгогчдыг татварын бодлогоор дэмжих, багш, сурган хүмүүжүүлэгч, ажилчдыг ажлын таатай нөхцөлөөр хангах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх олон зорилтыг үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан. Салбарын яам ч их, дээд сургуулийг зөвхөн сургаж, суралцдаг бус, судалгаа, эрдэм шинжилгээний талбар болгохыг зорьж байгаа” гэж Монгол Улсын сайд Ж.Мөнхбат хэллээ.
2016-2017 оны хичээлийн жилд МУИС-д 4500 оюутан элсэн оржээ.
Холбоотой мэдээ
-
Хүсэлт тавигч (September 01, 2016 8:36:18 pm )
Тухайн оюутан нь зээл аваад түүнийгээ ажлын байртай болсон тохиолдолд л зээлээ төлөх байх аа. Ажилгүй хүнээс юугий нь авах юм бэ? МАН жаахан толгойгий нь эргүүлэх нь ээ дээ. Баахан оюутнуудыг ажилгүй болгочихоод дараа зээлэ төл гэж дарамтлах байлгүй дээ.
-
Тэнгэрийн бөө (September 01, 2016 8:37:49 pm )
Тэдэнд ажлын байраар хангах нь чухал. Оюутнууд ажил хийж чаднаа. Гол нь ажлын байр нь хаана байнаа.
-
凸(+_+} (September 01, 2016 11:36:27 pm )
Соцын үед бүх хүнийг сургуульд оруулж ажилаар хангаж гэж оролддог байсан. Одоо Капиталист нийгэмд ур чадвартай нь л амьдрана. Энэ нийгэмд бүгд сургууль төгсөөд ямар ч үр дүнгүй. Мөнгөө салхинд хийсгэж байгаатай адил. Та нар өөхшүүлээгүй бол Дипломын бизнес ингэж цэцэглэхгүй байсан. 凸(+_+}
-
凸(+_+} (September 01, 2016 11:40:49 pm )
Эцэг эх нь заавал сургах ёстой шиг төлбөрийг нь олох гэж зовлоо гэдэг. Нөгөө мал нь оюутан нэртэй жүжиг тавина. Мэдрэл муутай хүмүүсдээ Бие биенээ даган дуурайдаг ┌П┐(◉_◉)┌П┐
-
erdene (September 02, 2016 2:39:08 am )
ter zeel ni oldohgui hudlaa odoo huuliaraa baigaa hen yaduu orhiin suraltsagch hongololttei zeeld hamruulna gedgeer huselt gargahaar huleej abdaggui yum baihchuu bilee
-
irgen (September 02, 2016 2:45:31 am )
dabarsan surguuliudiin ene ih surgaltiin tolboriig yah ve tamini amar hyalbar baahan sul mongo orj iruulj surguuliudaa ondor ondor olon olon bolgood l baihuu ih deed surguuliin biznes tsetsegleedl teriig ulam goyo bolgohod syraltsagchiin ar ger molhood l
6 Comments