antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 30, 2016 5 comments

Д.Сарангэрэл: Сэтгүүл зүйтэй холбоотой үйл ажиллагааг эрүүгийн хуулиар шийддэг манайхаас өөр орон байхгүй болчихсон

нийтлэсэн Admin

1447999390_uih-17235962702201604050138

Чуулганаар Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонх буюу 71,9 хувь нь дэмжлээ.  2015 оны 12 дугаар сарын 4-ний баталсан уг хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 1 буюу батлагдсан өдрөөс 9 сарын дараа байхаар хуульчилсан байсан.

Д.Сарангэрэл гишүүн уг хуультай холбогдуулан үг хэлэхдээ “Хэрэгжих хугацааг хойшлуулах нь зөв. Эргэж харах олон асуудал бий. Тухайлбал компанийг торгох тухай асуудал нь хэрээс хэтэрсэн их торгууль тавих болчихоод байна. Компаниуд олдог орлогоосоо илүү торгууль тавьчихвал бэрх болно. Харин хойшлуулах хугацааны хувьд 2017 оны долдугаар сарын 1-н хол байна. Хэрэв Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлбэл 400-500 хүн чөлөөлөгдөх тухай асуудал яригдаад байгаа юм байна лээ. Иймд дөрөвдүгээр сарын 1-н юм уу, гуравдугаар сарын 1-н  гэж наашлуулах боломж байна уу.

Дээр нь сэтгүүл зүйн салбарт 6000 хүн ажиллаж байна. Энэ нийгмийг соён гэгээрүүлж, хөдөлгөх хүч нь болж байгаа хүмүүс шүү. Сэтгүүл зүйтэй холбоотой үйл ажиллагааг Эрүүгийн хуулиар шийддэг манайхаас өөр орон байхгүй болчихсон. Иймд хүн гүтгэсэн сэтгүүлчийг шоронд хорихоос илүү ёс зүйн шийтгэл хүлээлгэх нь зөв шийтгэл. Цаашид ажлын хэсэг Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт хийгээд оруулж ирэхдээ хэвлэлтэй холбоотой заалтыг өөрчлөх юм бол сэтгүүлзүйн салбар босох байх шүү.” гэж байв.

За харин АН-ынхны тухайд уг хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах асуудлыг эсэргүүцэж, хүчин төгөлдөр хуулиар оролдох гэлээ гэж байсан юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Зика (August 30, 2016 4:02:32 pm )

    Зайлаа эргүү авгай минь

  • zochin (August 30, 2016 9:24:21 pm )

    Khuuli togtoogch khudal yarij khuuli togtoodoggvi yum shvv

  • Irgen (August 30, 2016 10:01:05 pm )

    Sarangereliin zuv l bnshdee an-ihanii ih bulhai luivar daldlagdah geed bndaa tegeed l ami n garah geed bnda ard tumen mini

  • Өнөр (August 31, 2016 6:18:38 pm )

    Сэтгүүл зүй эрс өөрчлөлт хэрэгтэй .сэтгүүлчидийн боловсрол хувь хүнийх нь ёс зүйд өөрчлөлт хийснээр феодалын нийгэмд баймаар сэтгүүл зүйгээс салах хэрэгтэй байна .дөрав дөх засаглал ,улс орныг хямралаас гаргахад их тусална шүү .

  • Өнөр (August 31, 2016 6:21:40 pm )

    Энэ эрүүгийн заалтууд байгла дээ .буруу худлаа мэдээлэл цацаж нийгэмд болон хувь хүнд хохирол учруулахгүй л брл та юунаас айсан юм .

antalya rent a car