antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 30, 2016 3 comments

Эрүүгийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах нь хууль зөрчсөн шийдвэр болох уу?

нийтлэсэн Admin

chuulgan

Чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хэлэлцэх эсэх  асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонхын буюу  71,4 хувийн саналаар дэмжиж,  анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Эрүүгийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах асуудлыг эсэргүүцэж байгаа гишүүд бас хэд хэд бий. УИХ-ын гишүүн Л.Болд хэлэхдээ “Өнөөдөр энэ парламентад туршлагатай хуульч олон байна. Та бүхэн гаргаж байгаа шийдвэрээ олон талаас нь эргэцүүлж бодоорой. Монгол Улсад хууль яг хүчин төгөлдөр болохоос цааш хүчин төгөлдөр гэж үзэхгүй байна. УИХ-ын бүрэлдэхүүн өөрчлөгдсөн гээд гарчихсан хуулийг буцааж байгаа нь Монгол Улсад хууль дээдлэх, хууль сахиулах ажиллагаанд цэг тавьж байгаагийн илрэл.”  гэсэн бол О.Баасанхүү гишүүн уг асуудлаар өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ  “Улсын Их Хуралд Эрүүгийн  болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулан 2017 оны 07 сарын 01-ний өдөр болгон өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлээд байгаа нь,  Хууль тогтоомжийн тухай хуулийн 14.1, 14.2 дахь заалтыг зөрчиж байгаа талаар хэлсэн юм.

Тодруулбал, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж буй хууль, тогтоолын төсөлд хууль тогтоомжийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлага болон хууль тогтоомжийн төслийн зорилго, төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээг тусгасан үзэл баримтлал байх ёстой. Түүнчлэн тухайн хууль тогтоомжийн төсөл батлагдсаны дараа үүсэж болох эдийн засаг, нийгэм, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналыг тусгасан байхаар хуульчилсан байдаг. Мөн Хууль тогтоомжийн тухай хуулийн 14.2.4-т заасан “…хууль тогтоомжийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болон бусад хуультай хэрхэн уялдах, хуулийг хэрэгжүүлэхэд шинээр боловсруулах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болсонд тооцох тухай хууль тогтоомжийн талаарх санал…” зэргийг тусгаагүй байгаагаараа хууль зөрчиж байна хэмээн үзэж буйгаа хэллээ. Цаашид хууль тогтоомжийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэх үйл явцад буруу жишиг болж магадгүй хэмээн болгоомжилж байгаагаа тэр хэлж байсан юм.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Зочин (August 30, 2016 2:06:09 pm )

    Ардчиллынхан хийрхэж байхгүй юу. Үйлчлэх хугацааг хойшлуулах биш бүрмөсөн хүчингүй болгох хэрэгтэй. Дахин боловсруулж батлах нь зүйтэй.

  • иргэн (August 30, 2016 7:58:43 pm )

    Энэ хууль хаана хэвлэгдсэн бэ.Олж үзэх гээд чадахгүй байна.

  • Өнөр (August 31, 2016 5:46:59 pm )

    Эрүүгийн хууль ямар бэлтгэл шаарддаг , ямар үйлчилгээтэй хууль вэ гэдгийг Нямдорж гишүүн л монголд сайн мэднэ дээ . Байцаагчаас прокурор хийж үзсэн ажил бүхнийг нь мэддэг хуулийн байгууллагд байхгуй хүн . Хуулийг үг үсэг битгий хэл цэг таслалын ач холбогдлыг мэднэ .улс төржих нь хэтрээд байна . Гэхдээ хүнээс айгаагүй байхаа төрөө л бодож байгаа байх гэж итгэе . Итгэхэд ч бас хэцүү болчихоод байгаа хүн дээ .

antalya rent a car