“Монгол газар” болон түүний охин компани болох “Эм Жи Эйч” компанийн туслан гүйцэтгэгч компаниудын балгаар Орхон гол бохирдож, улаанаараа эргэж байгаа тухай сурвалжлагыг бид цувралаар хүргэсэн билээ.
Өнгөрсөн оны буюу 2015 оны нэгдүгээр сарын 20-нд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс 2365 тоот захирамжаар төлбөрийн чадваргүйд тооцож, дампуурсныг нь зарласан “Монгол газар” компани өөрийн эзэмшлийн ашиглалтын лиценз нэрийн дор Орхон голыг өнөөдөр ч бохирдуулсаар байна. Дампуурсаныг нь улсын хэмжээнд зарласан компани ‘Туслан гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулан ажиллаж байгаа” гэх нэрийн дор хууль бус үйлдэл хийж, байгаль, дэлхийг бохирдуулж, Монголын төрд молиго үмхүүлж байгааг холбогдох эрх бүхий яам, тамгын газрынхан мэдэж байгаа эсэх нь сонин байна.
“Монгол газар” ХХК-ийн дампуурлыг эргэн сануулбал, тус компани нь татварын их хэмжээний өртэйгөөс гадна арилжааны банкууд дахь өр, гаднын улс орнуудад тавьсан зээлүүд нь нэхэгдэж эхэлсэн. Эдгээрийг төлөх чадваргүй болсон учраас 2014 оны наймдугаар сард төлбөрийн үүргээ биелүүлж чадахгүй гэж албан ёсоор мэдэгдсэн юм.
Улмаар дампуурлын хэрэг үүсгүүлэхээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс 2015 оны нэгдүтээр сарын 20-нд “Монгол газар” компанийг төлбөрийн чадваргүй болохыг тогтоосон. Үүний дараа тус компаниас авлагатай аж ахуйн нэгжүүд шүүхэд нэхэмжлэл гаргах учиртайг мэдэгдэж байв. Шүүхэд “Монгол газар” компанийн нэр дээр 84.6 тэрбум төгрөгийн нэхэмжлэл ирсэн нь тус компанийг дампуурахад хүргэсэн юм. Ингэснээр өнөөг хүртэл тус компанийг үйл ажиллагаа явуулах эрхээ эрх зүйн хүрээнд үргэлжүүлж байгаа гэх мздээлэл тодорхойгүй байгааг дурдах хэрэгтэй.
ТЭД ЯМАР МОЛИГО ҮМХҮҮЛСЭН БЭ
Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх хүрээнд дахин сэргээгдсэн эрхийнхээ дагуу ашиглалтын лиценз эзэмшигч компаниуд Уул уурхайн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, МХЕГ, Ашигт малтмалын газар, орон нутгийн удирдлага зэрэг мэргэжлийн байгууллагуудтай уулын ажил, байгаль орчны үнэлгээ, ашигласан талбайд үргэлжлүүлэн нөхөн сэргээлт хийнэ гэх мэт тодорхой эрх, үүргийн таван талт гэрээ байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Тэгвэл “Монгол газар” компани уулын ажил, байгаль орчны үнэлгээг мэргэжлийн байгууллагуудаар хийлгээгүй, ашиглалтын талбайн шавыг тавиулалгүйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж, цаашлаад ажлаа туслан гүйцэтгэгч компаниудаар хийлгэж байгаа юм. Энэ нь нөхөн сэргээлт болоод байгаль орчинтой холбоотой бүхий л ажлын хариуцлагыг туслан гүйцэтгэгч компаниудад тохож үлдээх гэсэн башир арга гэлтэй.
Өнгөрсөн онд өөрийн эзэмшлийн талбайдаа туслан гүйцэтгэгч 24 компани оруулан, алт олборлуулж байсан бол энэ онд 14 компанитай гэрээ байгуулан ажиллаж байна. Ингэхдээ Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт эзэмшиж буй талбайгаа 14 компанид хуваан өгч, аймгийн мэргэжлийн хяналтын газрынханд “Эдгээр туслан гуйцэтгэгч компаниуд өөрсдийн ашиглаж байгаа талбайгаа нөхөн сэргээнэ” хэмээж байна. Тус талбайд олборлолт хийгээд жил гаруй хугацаа өнгөрч байгаа ч нэг ам.метр талбайд ч нөхөн сэргээлт хийгээгүйг МХЕГ-ын Уул уурхай, албаны дарга Н.Батбаяр онцолж байсан. Энэ нь “Монгол газар” компани ашиглалтын талбайдаа тогтоогдсон алтны нөөцийн үлдэгдлээ аваад, нөхөн сэргээлт, бусад хариуцлагыг туслан гүйцэтгэгчдэд үлдээхээр санаархаж буйн тод жишээ. Үүнээс гадна МХЕГ, БОАЖЯ тэргүүтэй Монголын төр засаг Орхон голын бохирдол, хөрсний эвдрэл, элдэв хорт бодис тархах гэх мэт зүйлсийн хариуцлагыг эрх зүйн чадамжгүй, дампуурсан “Монгол газар”-аас нэхэх үү, гэрээ хэлцэл нь хүчин төгөлдөр бус туслан гүйцэтгэгчдээс шаардах уу. Одоогоор тодорхой байгаагаар “Монгол газар” компани Монголын төрд туслан гүйцэтгэгч гэсэн нэрээр молиго үмхүүлчихээд байна.
Б.ГАНБОЛД: ДАМПУУРСАН КОМПАНИТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БИШ
Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Б.Ганболдтой холбогдож дампуурлаа зарласан компани бусад компаниар ажлаа гүйцэтгүүлэх эрхтэй байдаг эсэх талаар тодрууллаа.
-Шүүхээс төлбөрийн чадваргүйд тооцсон шийдвэр гарсан компанийг дампуурсан гэж ойлгох нь зөв үү?
-Өөрийн хөрөнгийн арваас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно. Шүүхээс төлбөрийн чадваргүйд тооцно гэдэг нь тухайн компани, аж ахуйн нэгж дампуурсан гэсэн үг.
-Төлбөрийн чадваргүйд тооцсон тухай шүүхийн шийдвэр нь гарсан аж ахуйн нэгж, байгууллага бусад аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, ажлаа гүйцэтгүүлж болох уу?
-Эрх зүйн хувьд чадамжгүй болсон, дампуурсан компанитай байгуулсап гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдоно. Асуудал үүслээ гэхэд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус учраас хариуцлага нэхэх боломжгүй болно.
-Дампуурлаа зарласан нэг компани ашиглалтын тусгай зөвшөөрлийнхөө талбайд 14 туслан гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ гэрээ хүчин төгөлдөр бус уу?
-Дампуурлаа зарласан компанитай байгуулсан бүх гэрээ хүчин төгөлдөр бус. Дампуурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд энэ талаар тодорхой заасан байгаа. Тодруулбал, дампуурлын хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийг зөрчиж, хийсэн гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус.
-Дампуурсан ч өмнө нь авсан байсан тусгай эрхийнхээ талбайд ашиглалт явуулж байгаа тохиолдолд төр, холбогдох яам, тамгын газар тус компаниас хариуцлага нэхэх боломжтой юу. Тодруулбал, байгаль орчны нөхөн сэргээлт хийхийг шаардах, нөхөн төлүүлэх гэх мэт?
-Эрх зүйн хувьд боломжгүй. Шүүхээс төлбөрийн чадваргүйг нь тогтоосон, эрхээ дахин сэргээгүй тохиолдолд эрх зүйн ямар нэг хариуцлага хүлээлгэх боломжгүй.
“МОНГОЛ ГАЗАР” КОМПАНИ ГАНЦХАН ОРХОН ГОЛЫГ БОХИРДУУЛААГҮЙ
“Монгол газар” компанийн эзэн Ц.Мянганбаяр нь алтны ордын 10 лиценз эзэмшигч байсан бөгөөд үүнийхээ тавыг “Хадгаламж” банкинд алдсан гэдэг. Олон-Овоотод зургаан орд эзэмшдэг байснаас тавыг нь өрөндөө өгч өөртөө 82 га талбайтай ганц ордоо авч үлдсэн. Түүний “Олон овоот гоулд” ХХК нь Өмнөговийн Мандал-Овоод 2051 га талбайд лицензтэй. Сүүлчийн лицензийн хугацаа нь 2039 оны долоодугаар сарын 20-нд дуусах ба жилийн төлбөр нь 30768 ам.доллар гэнэ. Үлдсэн дөрвөн лиценз нь “Монгол газар” ХХК-ийн Архангайн Булган, Цэнхэр, Баянхонгорын Гурванбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг нийтдээ 1142 га талбай бүхий алтны орд. 2033 оны хоёрдугаар сарын 13-нд сүүлчийн лицензийн хугацаа дуусах эдгээр алтны орд дөрвүүлээ “Голдман Сакс Интернэшил”-ийн барьцаанд байдаг гэгддэг. МХЕГ болоод бусад албаны байгууллагынхан тус компани байгалиас алт олборлож, хөлждөг ч нөхөн сэргээлт, нийгмийн хариуцлагын тал дээр нойл заадаг хэмээж буй. Ашиглалтын лиценз авсан газар бүртээ нөхөн сэргээлт хийдэггүй, овоолсон шороо, ухаж, онгичсон газар үлдээдэг байна.
Эцэст нь, Орхон голын эхийг бохирдуулагчдыг Засгийн газар, холбогдох яам, мэргэжлийн байгууллагууд хэчнээн зарлаад яаж ч чадалгүй өнөөдрийг хүргээд байна. Зарим жишээ дурдъя. Урсгал ус улаан шороогоо хэчнээн километр урсаад ч цэвэрлэж дийлэхгүй бохирдож, загас жараахай нь үй олноороо устаж, ургамал, хөрс нь бохирдож, гэмтээд байгааг мэргэжлийн байгууллагынхан шүүхийн өмнө хэчнээн батлаад ч “Монгол газар”, “Алтандорнод Монгол” зэрэг компанитай холбоотой хэрэг хэрэгсэхгүй болж байв. Үүний дараа дээр компаниудаар нөхөн төлбөр төлүүлэх Засгийн газрын захирамж хүртэл гаргаж, холбогдох яамныхан дээрх компанийнхныг учирлаж аргадаад ч тусыг эс олсон. Өнөөдөр ч тэд зөвхөн Орхон голыг бус тухайн орон нутгийн байгаль орчин, хөрс, ургамлыг хамтад нь бохирдуулсаар байна. Шулуухан хэлбэл, ашигт малтмалаар хөлжигч “Монгол газар” тэргүүтэй компаниуд хэтэрхий даварч байна. Тэдэвд хариуцлага хүлээлгэх, шударга төр үгүйлэгдэж байна. Орхон гол, уснаас үнэтэй алтны компанийн эрх ашиг гэж байдаг гэж үү, эрхэм түшээд ээ.
Б.ЭНХМАРТ
“ҮНДЭСНИЙ ШУУДАН”
Холбоотой мэдээ
-
тир (August 23, 2016 4:33:07 pm )
Дөрвөдүүд даварч байнаа халхийн нутагт новшийн халхууд
-
Anonymous (August 23, 2016 5:03:26 pm )
Ene Muur buur davarch bna. Mongol l hun bish baihaa. Ohid huuhnuudeer ni toglood, ulsiin gazriin bayalgiig idej uugaad yamarch yal huleehgui lalar yum aa
-
Anonymous (August 23, 2016 5:30:41 pm )
MONGOLD MONGOTEI HUN HARIUZLAGA HULEEDGUIEE ZUGEER BAILGAARAI
-
zochin (August 23, 2016 5:44:55 pm )
ENE NEG NOWSH ULAAN MAHNII BUZAR BOLSON NOWSH SHUU CHI MONGOL ORNII GAZAR SHOROO GOL MURUNG BOHIRLOSNOOROO HEDEN YEREE MASH TOM GESGEEL HURTENEDEE HAR BANZAL SDA
-
zochin (August 23, 2016 5:50:34 pm )
HUGSHIN SHAR SEMJILSEN BUZAR PIZDA HUMUUSEE TAGJGAR PIZDAGIIN SALHINAAS HOL YAWAARAI
-
MAN iin deeremchin (August 23, 2016 5:55:51 pm )
MAN iiin deeremchid turd garsan .. enee tonuulchin nvhneeseee tsuhuij ehelsen vvv ????????????????????
-
erdene (August 23, 2016 6:58:03 pm )
Balair bugsnii dontoi urnii buus uudlukhgui dee ukhekhdee zovj ukhne balair khun zaluu baikhin medne ulaan hult urduura ungurukhgui nutagig mini buzarlad ukhliin muugar ukhvel taarna
-
erdene (August 23, 2016 7:02:22 pm )
AJLIIN BAIRNI BELGIIN DARAMTAND ORUULDAG HULGAICH BSAN NUTAGIG MINI BUR BUZARLAD SHOROND HATAJ UKHEEREI
-
Anonymous (August 23, 2016 7:10:58 pm )
цаазаар ав
-
Anonymous (August 23, 2016 7:52:16 pm )
ЭНэ муу ёдорыг шоронд нь хийгээчээ
-
Мгл (August 23, 2016 8:00:32 pm )
Энэ муу ярвайсан овгон монголыг маань бузарлах шиг болсон. Асар муухай сэтгэлтэй, монгонии боол болсон, олон банк, байгууллага , хувь хумуусиин амьдралаар тоглосон гэмт хэрэгтэн. Энэ луйварчныг манангын хамтрагч луйварчид нь толгойг нь илж хамгаалсаар оодруулсан. Гачууртын чинбат адилхан алт ухаж бизнесээ босгосон, татвараа бурэн толдог, монголдоо томд орох орчин уеиин ходоо аж ахуйн цогцолбор босгон бутээж байна. Энэ новшииг хуулиин доор аваачиж , нохон сэргээлт хиилгэн, хохиролыг толуулэх естой. Хоронгоо нуучихсан нь зуун хувь тодорхо
-
Зэвзэв (August 23, 2016 9:06:23 pm )
Чинбатад багш нь хэлээ биз дээ алт ухаж хэдэн уерээ зовж зудрэх тул тариа ногоо тарж уйлийн урээ багсаг гэж хэлхээр л тариа ногоо тармар аядаж бгаа биз гэхдээ мороороо нуглээ нэмглэхгуй тариа бага унээр авах гэлээ урамшуулал огохгуй ба гээд хар хэл ам татуулаад л засаг тортэй хэруул хийгээд л бгаа шуу дээ
-
-
Мгл (August 23, 2016 8:14:14 pm )
Энэ хаанахын ямар гаралтай луйварчин бэ? Гадны хорлон суйтгэгчид , эдиин засгиин алуурчид ч ингэж монголыг суйруулж, цолмож чадахгуйдээ, жинхэнэ босоо ороолон гэж л иим амьтдыг хэлэх байх. Орхон гол бол монголын эмгэнэл, экологын суйрэл болчихоод байнашдээ
-
зочин (August 23, 2016 9:22:10 pm )
Ашигт малтмалын газрыг татан буулгаж, 21 аймаг, бүх сумын нутаг дарь лицензийг хүчингүй болгож нутаг орноо харийн эзлэн түрэмгийлэгчид, тэдэнд үйлчлэгч, урвагч Монгол иргэдээс чөлөөлөх цаг болсон. Хоттой хонь руу орсон чоно шиг бүх газар орныг ухаж сэндийчиж 20 гаруй жил боллоо. Газраа ухаж улс хөгжихгүй, ухсан хэд нь аль нэг намд өглөг буюу хахууль өгч улс төрд орж төрийн ордонд суухаас өөр горьдох юмгүйг нотоллоо.
-
zochin (August 23, 2016 10:55:58 pm )
ENE SDAGIIN YUM N UMHIIRSUN BHOO
-
a woman (August 23, 2016 11:31:30 pm )
xariuzlaga xuleelgex jostoi sh tee, mongol gazar gesen nertee mongolgazariig buzarlaad baix jum….. us boxirduulsan xun yagaad ingeed jaaxan oxiduudaar zugaa zengelee gargaad suudag jum bol doo ? Gabya baiguulsan jum shig…… gai tairsh baigaagaa meddeg bolow uu ene xun.
-
zochin (August 24, 2016 6:06:08 am )
NUGUU OHIDUUDNCH OHIDUUD GEJDE MUNGUND SHUNAJ NUD N TSIIDSEN YUMNUUD TAARSAN YUMNUUD L BGA SHUUDEE MYANGANBAYARIIN BUZARIIG MEDSEER BJ NAALDAAD HAYAGDAAD YAWDAG OHIN GEJDEE HUNGUN HYALBAR ARGAAR AMIDRAH GESEN SHALIG ZAWAAN YUMNUUD ODOOGIIN OHIDUUD YOSTOI BALIAR BOLSON BNLEE EMS BUZARTWAL UNDESTEN MUHNUU GEJ
-
zochin (August 24, 2016 6:14:06 am )
MONGOL TUR NEG IIMERHUU L DUR ZURAGTAI BNSHDEE TURUUS HULGAI LUIWAR HIIJ ULSIIN UMCH GAZAR SHOROOG SUITGEJ BGAA HUMUUST YAMARCH YAL ZEM BHGUI MONGOLIIN TURIIN HUMUUST YAMARCH HUULI UILCHLEHGUI DURTAIGAARAA ZAMBARAAGUI AWIRLAJ EMS HUUHNUUD N BIYE UNELEGCHID BOLJ ENE ULS MUHUJ BNDAA CHANGA DEGLEM HEREGTEI
-
zochin (August 24, 2016 7:02:00 am )
em n bitgii hel er humuus n biye unelj bnshdee mungutei hugshin awgai nartai yawaad l oi gutam boljee mongoliin amidral humuusiin setgel zui dooshoo gehed arai denduu dooshoo orson bn
-
Anonymous (August 24, 2016 7:16:10 am )
Байгаль дэлхийгээ ингэж сүйдэлж болох уу? Дампуурсан компани юм бол тэр лицензийг нь хүчингүй болгох хэрэгтэй. Нөхөн сэргээлт хийдэггүй, ус мөрнөө ингэж бохирдуулж байгаль экологид ийм асар их хор хохиролтой үйлдвэрлэл явуулж байхад төр нь хаашаа харж байгаа хэрэг вэ? Нөгөө Мэргэжлийн хяналт, Байгаль орчны яам яасан? Энэ хорт үйлдлийг таслан зогсоогооч ээ. Хайран сайхан ус мөрөн, байгаль….
-
Anonymous (August 24, 2016 7:21:47 am )
ene harahlaar neg l hudlaa pisda sanagdaad bdiima
-
санаа (August 24, 2016 7:54:32 am )
олон жилийн дараа нутагтаа очиж Орхон голын Үүртийн тохойг улаанаар эргэж байгааг хараад сэтгэл өвдлөө.Мянганбаяр ч байна уу аль газар муу хүмүүс байдаг. Гэхдээ ийм хүмүүст нутаг ус, унаган байгалиа устгуулах боломж олгож байгаа бид бүгдийн Өвөрхангайчуудын буруу их байна. Хамтдаа тэмцэцгээмээр байнааа
-
Зика (August 24, 2016 8:30:10 am )
Энэ балай юмыг дийлдэг засаг төр гэж алгуу
-
zochin (August 24, 2016 9:03:11 am )
eh nutagaa baigali ,gol mini daanch dee uilmaar yumaa hairan baigal naad hund chi haruitslaga tootsooch nogoo gaihuulaad baidag hynalt shalgalt haaguur yuvdsg ve
-
зочин (August 24, 2016 9:12:20 am )
Үйлийн үрээ өөрөө эдлээд үлдсэнийг нь……….
-
Мянгаа маш зальтай. (August 24, 2016 9:41:58 am )
Мянгаа маш зальтай авилгач нөхөр гэнэ. Бүр УБ -ын газрын авилгалын нэг том оролцогч гэж байна.
-
зочин (August 24, 2016 10:32:18 am )
энэ арай дэндлээ. эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс байна уу?. Өнөө маргашаа биш ирээдүй хойчоо бодмоор юм аа.хууль гэж байдаг биз дээ.
-
Байгаль (August 24, 2016 11:14:54 am )
Олон жил олон удаа нөхөн сэргээх үүргээ биелүүлэхгүй, хууль бусаар ажиллаж байгаа нь тодорхой юм чинь АМГ-аас лицензийг нь цуцлаж болдоггүй юм уу,
-
Зочин (August 24, 2016 11:16:15 am )
Нөгөө төрийн бус байгууллага хөдөлгөөнийхөн очиж ажиллаачээ
-
zochin (August 24, 2016 1:05:34 pm )
mongoliin tuluu hudulguuniihun ajillaad buh zuiliig n huragaad awaarai
-
зочин (August 24, 2016 1:11:54 pm )
Хээлэнд дуртай бүгдийг хээлтүүлсний хүчинд ийм үр дүнд хүрсэн манай үеийн баатар.
-
zochin (August 24, 2016 2:01:59 pm )
xa xa xa heeltuulegchiin uurgiigch ih guitsetgelee hariud n unjdag n nuglee diilehgui mudhun duusna Hamgiin hetsuu n gazar shoroo buzaraas nehel hatuu hariugaa awah udur ireh l bolno
-
Иргэн (August 24, 2016 7:25:05 pm )
Ашигт малтмалын газрынхан мануухайнууд юм уу. Үнэхээр сүйтгээд байгаа бол лицензийг сунгаад байдаг сонин юм. Эсвэл АМГ-ынхан авилгачид юм уу.
-
l (August 24, 2016 7:48:27 pm )
БОЯ -ны сайд ажлаа эхлээчээ.Юу хийгээд ухнатаад бгаам. Цаана чинь байгаль сүйдээд бна гэж ард түмэн өдөр болгон хэлээд бна штээ.
-
Bay (August 25, 2016 1:15:37 am )
Buudichihaach naad sdagaa.
-
zochin (August 25, 2016 11:23:57 am )
shal zawaan amitan hun setgehuitei hun bol amitan shig olniig selgej yawagui amitnii tarhitai mal ichih bulchirhai ene hund bhgui bidnuu undaaldag Ariun saihan gol murniig bohirduulj hanadaggui hvvr Ene sda g shvvn tasaldag tur gej bnu bhgui bol nutgiin ard tumen eh ornoo gesen setgeltei humuus niilj bgaad yawuulj bgaa uil ajilgaag n zogsoogoochee
-
Anonymous (August 25, 2016 12:32:10 pm )
manai eh orond erunhiilugch gej hvn bga umuu uuriinhuu hiisen laigaa ynzlaachee ymar ichih nvvrgvi hvneer erunhiilugch hiilgeed bnaa buulgaj nuhun sergeelt hiilgeechee hvrz bairij chadah bh ugaasaa uvug deedes ni hvrzeer amidralaa zalguulsan hvn dee
-
Anonymous (August 25, 2016 12:35:17 pm )
mongold bhgvi 60000 evrogiin tsalintai ochirbat elbegdorj nar altiig anh sedsen odoo tsadaa bizdee ajil hiilgeechdee ene novshnuudaar mod taruil nasaar ni uhsan gazart ni
-
zochin (August 25, 2016 9:08:12 pm )
Nugel n nudeeree garna huuhenuudeer tsugaatsj gazar shoroog duraarai uhdag ter odoo hen be uuniig shalgaach buu uzegd jiriin irgen bsan bol ali hediin shiitgelee amssan bga
-
Зочин (August 25, 2016 11:54:52 pm )
Дампуурлаа зарласан юм бол үйл ажиллагааг нь зогсоо.Ядаж усны бохирдол нь багасага.
-
erlegiin elch (August 26, 2016 6:32:57 pm )
Байгал энэ мангасыг гэсгээх нь ойлгомжтой. Бас хахууль авч хөхүүлэн дэмжсэн хүмүүсийг ч зүгээр өнгөрөөхгүй. Бүх зүйлийг умартаж болно. Үр хүүхдээ ядаж бодоосой. Үр хүүхдүүд нь энэ газар нутаг дээр гишгэхгүй л юм байлгүйдээ.
41 Comments