antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 23, 2016 2 comments

Түлэнхийн төвийн барилгыг ашиглалтад оруулж, тоног төхөөрөмжийг шинэчлэх цаг болжээ – See more at: http://www.unen.mn/content/65858.shtml?alias=2#sthash.cRb1MJJC.dpuf

нийтлэсэн Admin

9acf1b9df3c1caaeoriginal2000 мянган оноос хойш асуудал дагуулсан Түлэнхийн төвийн барилгын ажилд хоёр тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргаж, “Цаст” констракшн компани гүйцэтгэгчээр нь ажиллаж байгаа билээ. Гэтэл гүйцэтгэгч компани өнгөрсөн намар барилгын сууриа тавьсан ч санхүүжилтгүйн улмаас барилгын ажлаа зогсоосон юм. Түлэнхийн төвийн барилгын зураг төсөл нь хоёр хэсгээс бүтэх бөгөөд эмнэлгийн барилгыг барихад 26 тэрбум төгрөг шаардлагатай гэх тооцоог гүйцэтгэгч компаниуд нь гаргасан байдаг. Гэтэл УИХ-аас дээрх хөрөнгийг нэг дор гаргаж чадахгүй гэсэн учир Түлэнхийн төвийн барилга эргээд тодорхойгүй хугацаагаар царцахаар болоод байсан юм. Харин шинэ Засгийн газраас энэ асуудлыг шийдэх нааштай шийдвэрийг гаргалаа.

 

Тодруулбал, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн санхүүжилтээр манай улсад Парламентын ордон барихад зориулж 12 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх шйдвэрийг 2006 онд гаргасан. Энэхүү буцалтгүй тусламжийг эрүүл мэндийн салбарт, тэр дундаа Түлэнхийн төвийн барилга барихад зарцуулах саналтай байгаагаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн юм. Хэрэв энэ санал дэмжигдвэл ГССҮТ-ийн ачаалал багасч, ор нь хүрэхгүй байгаа олон арван түлэгдэлтэй иргэдийг эмчлэх цогц эмнэлгийн байртай болох юм.

 

Түлэгдэлт нь яаралтай түргэн тусламж шаардлагатай өвчин. Тэр утгаараа 20-70 хувийн түлэгдэлтэй хүмүүс Түлэнхийн тасагт ирж эмчлүүлдэг аж. Ингэхдээ хүлээн авах тасгаар дамжих бөгөөд тэндээс зөвлөгөө өгч, хүнд түлэгдэлтэйг нь түлэнхийн тасагт шилжүүлдэг байна. ГССҮТ-ийн хүлээн авахын үүдээр ороход л хүнд, хөнгөн гэмтэлтэй янз бүрийн насны хүмүүс дүүрэн байна. Энэ эмнэлгийн эмч, сувилагчид ямар ачаалалтай ажилладаг нь гаднаас нь харахад л илт байна. Тус эмнэлгийн хүлээн авахад 24 цагт анхны тусламж авахаар 40- 50 хүн ирдгийн дор хаяж 10 нь түлэгдэлтэй байдаг гэдгийг хүлээн авахын эмч хэлж байна.

 

        ГССҮТ-ийн Хүлээн авахын их эмч Б.Бямбахүүгээс дараах зүйлийг тодрууллаа.

 

Б.Бямбахүү: Хүлээн авахын нэг эмч дээр өдөрт түлэгдэлттэй 4-5 хүн ирж байна

 

Тодруулбал, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн санхүүжилтээр манай улсад Парламентын ордон барихад зориулж 12 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх шйдвэрийг 2006 онд гаргасан. Энэхүү буцалтгүй тусламжийг эрүүл мэндийн салбарт, тэр дундаа Түлэнхийн төвийн барилга барихад зарцуулах саналтай байгаагаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн юм. Хэрэв энэ санал дэмжигдвэл ГССҮТ-ийн ачаалал багасч, ор нь хүрэхгүй байгаа олон арван түлэгдэлтэй иргэдийг эмчлэх цогц эмнэлгийн байртай болох юм. Түлэгдэлт нь яаралтай түргэн тусламж шаардлагатай өвчин. Тэр утгаараа 20-70 хувийн түлэгдэлтэй хүмүүс Түлэнхийн тасагт ирж эмчлүүлдэг аж. Ингэхдээ хүлээн авах тасгаар дамжих бөгөөд тэндээс зөвлөгөө өгч, хүнд түлэгдэлтэйг нь түлэнхийн тасагт шилжүүлдэг байна. ГССҮТ-ийн хүлээн авахын үүдээр ороход л хүнд, хөнгөн гэмтэлтэй янз бүрийн насны хүмүүс дүүрэн байна. Энэ эмнэлгийн эмч, сувилагчид ямар ачаалалтай ажилладаг нь гаднаас нь харахад л илт байна. Тус эмнэлгийн хүлээн авахад 24 цагт анхны тусламж авахаар 40- 50 хүн ирдгийн дор хаяж 10 нь түлэгдэлтэй байдаг гэдгийг хүлээн авахын эмч хэлж байна. ГССҮТ-ийн Хүлээн авахын их эмч Б.Бямбахүүгээс дараах зүйлийг тодрууллаа. Б.Бямбахүү: Хүлээн авахын нэг эмч дээр өдөрт түлэгдэлттэй 4-5 хүн ирж байна

 

-Хүлээн авах тасагт өдөрт түлэгдэлтэй хэчнээн хүн ирдэг вэ?

 

-Хүлээн авахын нэг эмч дээр өдөрт ойролцоогоор түлэгдэлтэй 4-5 хүн ирж байна. Гэтэл энд өдөр 2-3 эмч суудаг гэхээр өдөр 10 гаруй хүн ирдэг. Гэхдээ өдөр бүр харилцан адилгүй, хөдөөнөөс хэд хонож байгаад ирж ч байна. Мөн дөнгөж түлэгдээд ирсэн хүмүүс ч байна.

 

-Ихэвчлэн ахуйн түлэгдэлтэй байдаг гэсэн. Түлэгдэлтийн дийлэнх шалтгаан нь юу байна вэ?

 

-Ихэвчлэн хүүхдүүд ахуйн түлэгдэлтээр ирж байна. Сүүлийн үед цахилгааны түлэгдлүүд их ирэх болсон. Манай хүлээн авах тасаг түлэнхийгээр ирсэн хүмүүсээ нарийн судалж авдаг болсон. Тухайлбал, ахуйн түлэгдэлт их байна уу гэх зэрэг судалгааг гаргадаг. Үүнээс харахад бага насны хүүхдүүд буцалсан ус, халуун хоол, цай, халуун тогоонд түлэгдэх нь их байна. Томчуудын хувьд буцалсан ус цахилгаанд, зуны цагт хорхог, боодог хийж байгаад түлэгдэх нь түгээмэл.

 

-Хэдэн хувийн түлэгдэлтэй хүнийг түлэнхийн тасаг хэвтүүлдэг вэ?

 

-Манайд ирсэн 4-5 хүний 1-2 нь хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байдаг. Түлэгдэлтийн талбай их, гүн түлэгдэлтэй арьс нөхөх хэмжээний бол хэвтүүлнэ. Мөн бага насны хүүхэд түлэгдсэн байвал хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байдаг. Ер нь хүлээн авахын эмч нар түлэгдэлтийг оношилж хөнгөн бол зөвлөгөө өгч, хүлээн авах дээр боогоод, харин хэвтэх шаардлагатай бол түлэнхийн тасагт шилжүүлдэг.

 

-Хөдөөнөөс түлэгдэлтэй ирсэн хүмүүсээс ямар нэгэн бичиг баримт шаарддаг уу?

 

-Гэмтээд ирж байгаа хүнээс бичиг баримт шаарддаггүй. Регистерийн дугаараа мэдэж байвал бичиж аваад анхны тусламжаа үзүүлж, үйлчилнэ. Хэвтэх шаардлагатай байсан ч шууд өвчтөний түүхийн карт нээгээд хэвтүүлнэ. Даатгал зэрэг дараагийн асуудлыг тасагт очсон хойно шийдвэрлэдэг. Техник, тоног төхөөрөмж хөгжих тусам аюул дагуулах болжээ. Учир нь, ус буцалгагч, халуун тогоо, ахуйн хий, цахилгаан гээд түлэгдэлт үүсгэх хэрэглээний зүйлс айл бүхэнд бий. Гагцхүү үүний золиос нь бага насны хүүхэд болоод байна. Өөрөөр хэлбэл, эцэг, эхийн хайхрамж болгоомжгүй байдал л хүүхдийг түлэгдэхэд хүргэж байгаа. Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөний 60-70 хувь нь 0-5 насны хүүхэд байна. Тус тасгийн ачаалал их байна. “Гаднын хүн орохыг хориглоно” гэсэн бичигтэй тус тасгийн хаалгаар хүмүүс байн байн шагайж асрагч, сувилагчдын уцаарыг хүргэнэ. Энэ хүмүүс дунд түлэгдээд мэс засалд орж бнайгаа хүүхдүүдийн эмээ, өвөө, ах эгч цөөнгүй байна. Биднийг түлэнхийн тасгийн эмчтэй уулзах гэсэн юм гэдгээ сувилагчид учирлахад “Эмч нар бүгдээрээ хагалгаанд орсон. Өдөрт 8-аас доошгүй хагалгаа хийдэг учраас мөд гарч ирэхгүй. Нэг хагалгаа дуусаад гарч ирэх завсраар нь уулз” гэсэн юм. Тус тасагт хэвтэн эмчлүүлж буй С.Долгорсүрэн III зэргийн түлэгдэлтэй хөдөө орон нутгаас ирсэн гэнэ. Энд ирээд 10 дахь хоногоо хэвтэж байгаа бөгөөд эмчдээ үзүүлээд эмнэлгээс гарахаар мөн л эмчийг хүлээж байсан юм. Тэрбээр “Энэ тасаг ачаалал маш ихтэй. Ялангуяа амралтын өдрүүдэд илүү ачаалалтай байдаг юм билээ. Нэг өрөөнд гэхэд 10 гаруй хүүхэд хэвтэж байна. Заримдаа өвчтөн паладанд багтахгүй бол хоёр, гурваар нь хонгилд хэвтүүлдэг. Зун болоод тэгдэг юм уу хүүхдүүдийн гар, хөл нь их түлэгдэж ирж байна. Түлэгдэлтийн зэргээсээ хамаарч сар гаруй хэвтсэн хүн ч байна. Энд гурав дахиа хагалгаанд орж байгаа хүн ч бий” гэсэн юм. Энэ зуур хагалгаанаас Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн их эмч Амид Ерлан гарч ирсэн юм. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

 

Амид Ерлан: Өдөрт 8-10 хүнд мэс засал хийж байна

 

-Танай тасаг хэчнээн эмч ажилтантай вэ. Нэг дор хэчнээн өвчтөн хүлээн авч байна вэ?

 

-Манай тасаг өмнө нь салбар эмнэлэг байсан. Түлэнхийн төв буюу XI хороололд байсныг хүмүүс андахгүй байх. Одоо бол ГССҮТ-ийн I давхарт Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасаг нэрээр иргэдэд үйлчилж байна. Одоогоор 80 ор, 48 ажилтан, 11 эмчтэй. Ер нь ачааллын хувьд өмнө нь 120-150 ортой байсан. Тэгэхээр одоо 80 ортой гэхээр 50 орчим хувь нь танагдсан учир ачаалал их байна. Хүмүүс өдөрт хэдэн хүн ирдэг вэ гэж асуудаг. Тэр бол харьцангуй зүйл. Зарим өдөр 10, заримдаа таван хүн хэвтэх гээд харилцан адилгүй. Тэр дунд хүнд, хөнгөн гээд ялгаа бий. Ер нь хүнд өвчтөн их байдаг. Манай тасагт хэвтэж байгаа нийт өвчтөний ойролцоогоор 60-70 хувь нь 0-5 насны хүүхдүүд байдаг. Дээр нь хүйтрэхээр манай тасаг хөлдөлт авдаг учир ачаалал нэмэгдэнэ. Хөлдөлт гэдэг нь маш удаан хугацаанд хэвтэн эмчлүүлэх шаардлагатай. Эмчилгээний явц удаан. Эдгэж гарахад зарим нь хоёр сарын хугацаа шаардах жишээтэй.

 

-Ачаалал их гэхээр шинэ түлэнхийн төвийн барилгатай холбогдож байна. Шинэ төв хэзээ ашиглалтад орох талаар танд мэдээлэл байна уу?

 

-Тэр талаар гадуур гарч байгаа мэдээллийг л сонсч байна. Түүний үр дүнг би мэдэхгүй. Ер нь барилга зураг төсөл нь гарч эхэлсэн. Гэхдээ хоёр, гурван давхар карказ бариад зогссон байгаа. Харин тэр барилгыг хэрхэн цаашаа явуулахыг мэдэхгүй юм. Түлэнхийн төвийн эмнэлэг гэдэг хаягийг тавьж, орсон өдөр нь бид өөрийн гэсэн байртай боллоо гэхээс биш өнөөдрийн байдлаар бид тэрийг хэлэх боломжгүй.

 

-Шинэ байранд орлоо гэхэд түлэнхийг эмчлэх тоног төхөөрөмж хэр дутагдалтай байгаа вэ. Ер нь дутагдалтай зүйл хэр их байна вэ?

 

-Тэр байранд орлоо гэхэд түлэнхийн тасагт дутагдалтай зүйл их бий. Хоёр жил байр түрээсэлж, дараа нь энд ирээд явж байгаа болохоор тусдаа эмнэлэг болоод гарахад хэрэгцээтэй аппаратны шаардлага маш их гарна. Ер нь шинэ эмнэлэг барихад тоног төхөөрөмж, боловсон хүчин шаардлагатай. Гэхдээ одоо байгаа боловсон хүчин олонх хувийг бүрдүүлнэ.

 

-Өмнөх Засгийн газарт шинэ байртай болгох саналыг хэдэн удаа хүргүүлж байв. Шинэ Засгийн газар барилгын хөрөнгийг шийдэх талаар ярьж эхэллээ шүү дээ?

 

-Түлэнхийн төвийн байрны талаар миний мэдэхийн 20 орчим жил ярьж байгаа. 2000 оноос хойш ярьж байна. Анх хүмүүсийн ярьж байсан болон скиз зургаар 700 саяас нэг тэрбум төгрөгөөр босох барилга гэж байсан. Гэтэл одоо 20 гаруй тэрбумаар баригдах гэж байна. Энэ нь цаанаа маш их хэмжээний эдийн засгийн хохирол үзүүлж байгаа нь харагдаж байна. Тухайн үед барьсан бол олон сая төгрөг хэмнэх байсан байх. Түлэнхий нь зөвхөн түлэгдээд эдгээд зогсохгүй. Дараа нь тухайн хүнд сорвижилт үлддэг. Түүнээс болж хүний нийгэмд эзлэх байр суурийн асуудал гардаг. Гэтэл бид нөхөн сэргээх мэс заслыг маш бага хийж байгаа. Учир нь, орны хүрэлцээ байхгүй учир шинээр түлэгдсэн, яаралтай байгаа хүмүүстээ арга хэмжээ авч байгаа болохоос түлэгдэлтийн дараа үүсч байгаа сорвиос хамааралтай арьс нь татагдсан хүмүүст хагалгаа хийж чадахгүй байна. Шалтгаан нь мөн л ор, паладны хүрэлцээ байхгүйтэй холбоотой. Дээр нь орчин ч өөр байх ёстой. Тиймээс шинэ төвийг хурдан барьж энэ бүхнийг багцалж оруулах ёстой байна.

 

-Арьс нөхөх мэс засалд өдөрт наймаас доошгүй хүн ордог гэж байна. Хагалгаанд орж байгаа хүмүүс амь насаа алдах эрсдэл хэр их байдаг вэ?

 

-Ойролцоогоор өдөрт 8-10 хүнд мэс засал хийж байна. Долоо хоногт 30-40 хагалгаа хийж байна. Түлэгдэлт нь дотроо дөрвөн зэрэгтэй. Энэ дотроо 3-б болон дөрөвдүгээр зэрэг нь хагалгаа шаарддаг. Тэгэхээр тийм хүмүүсийг бид аль болох хагалгаанд оруулдаг. Амь насаа алдах эрсдэл маш өндөр байдаг. Яагаад гэвэл, түлэнхий гэдэг өвчин нэгдүгээрт бүх эрхтэн системд өөрчлөлт өгдөг. Хоёрдугаарт, хүн уураг амин дэм болон шаардлагатай бүх зүйлсээ түлэнхийн шархаар алддаг. Эргэж нөхөхөд хэцүү байдаг.

 

-Түлэгдэлт нь хүний өөрийн хайхрамжгүй байдлаас бий болдог. Тиймээс тэдэнд зориулж сэрэмжлүүлэг өгөөч?

 

-Түлэгдэж ирж байгаа өвчтөний олонх нь хүүхэд байдаг талаар би дээр хэлсэн. Тэдний дотор 0-5 насны хүүхдүүд, үүнийг дотор нь дахиад багцлахаар 0-1 нэг насны хүүхдүүд түлэгдэж ирэх нь маш их байгаа нь эцэг эхийн тавих анхаарал хэр байгааг харуулж байна. Мөн, хүмүүст анхааруулж хэлэхэд хүний аман яриагаар түлэгдэлтэд гутлын тос, уушгины улаан, хүний цус, баас, шээс зэрэг зүйлс түрхэхээ болих хэрэгтэйг хэлмээр байна. Эхлээд манайхаас ирж зөвлөгөө авах шаардлагатай. Манай яаралтай тусламжийн тасаг үзэж өгөөд хэвтэх шаардлагатай бол хэвтүүлдэг. Хэвтүүлсний дараа эмчилгээг бид тасагтаа хийнэ. Мөн зөвлөгөө өгөх нарийн мэргэжлийн эмч нар бий. Тэднээс зөвлөгөө авахгүйгээр шархаа идээлүүлж, хүндрүүлсний дараа олон хоног, сар болоод ирэхэд эргээд бидний авах арга хэмжээнд сөргөөр нөлөөлдөг.

 

ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт ирж байгаа хүмүүсээс гадна дээрх маягаар элдэв юм түрхэж гэртээ өөрсдөө эмчилж байгаа хүн олон бий гэдэгтэй санал нийлэх хүн цөөнгүй бий. Харин түлэнхийн төвийн барилга баригдчихвал олон хүнийг түлэнхийн шарх, зовиур цаашлаад сорвиноос нь салгах боломж бий болно гэдгийг Амид Ерлан эмч хэлж байна. Түлэгдэлт ихэссэн энэ үед Ерөнхий сайдын шийдвэр нүдээ олсон гэдгийг олон эцэг, эх сайшааж байсан юм.

 

М.Энхцэцэг

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН сонин

– See more at: http://www.unen.mn/content/65858.shtml?alias=2#sthash.cRb1MJJC.dpuf


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Гууль (August 25, 2016 6:35:35 am )

    Хэн хаанахын ямар компани барьж байгаа юм бэ. МАХН-ынхан баахан мөнгө угааж байгаа гэсэн яриа их эртнээс явж байгаа. Н.Энхбаяр, Шийлэгдамба гээд энэ намынхан гар хөлөө гүнзгий дүрсэн юм биш үү.

  • zochin. (August 25, 2016 5:31:54 pm )

    Tulenhiin emnelegtei bolj bval hen barih ni yamar hamaa bna

antalya rent a car