antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 22, 2016 2 comments

Гурван улсын анхны транзит тээврийн цуваа Улаанбаатар хотноо ирлээ

нийтлэсэн Admin

715bde54043fe2f1864ffbb799003952Ташкент хотод өнгөрсөн зургаадугаар сард Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүний уулзалтаар гурван улсын хооронд “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрт гарын үсэг зурсан. Энэхүү хөтөлбөр бодитоор хэрэгжиж, гурван улсын тээврийн анхны цуваа энэ сарын 13-25-ны өдрүүдэд “БНХАУ-ын Тяньжин боомт – Монгол Улсын Улаанбаатар хот – ОХУ-ын Улаан-Үд хот” чиглэлд туршилтын ачаа тээвэрлэлтээ үргэлжлүүлж байна.

Өчигдөр транзит тээврийн цуваа Улаанбаатар хотод ирж, угтан авах ёслолын үйл ажиллагааг Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв, Монгол тээвэр нэгдэл зохион байгууллаа.

Угтах ажиллагаанд Монгол-Хятад-Орос гурван улсын зам, тээврийг төлөөлөн Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, БНХАУ-ын Тээврийн яамны газрын дарга Ван Шао Пин, ОХУ-ын Тээврийн яамны Төрийн бодлогын газрын дарга Бакерей Алексей Сергеевич болон албаны бусад хүмүүс оролцлоо. Энэ үеэр Зам тээврийн сайд Д.Ганбат “Эртний уламжлалт цайны замыг орчин үеийн шинэ агуулгаар баяжуулж, авто тээвэрлэлт гүйцэтгэх нөхцөл бүрдлээ” гэсэн юм.

Цаашид тээвэрлэлтийн үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхийн тулд “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай” гурван улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2016 ондоо багтаан байгуулах нь зөв гэж Зам, тээврийн яамнаас үзэж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Баагий (August 22, 2016 4:20:33 pm )

    Муу АН-ынхан ч сайхан сайхан олон юмны суурийг тавиад унацгааж дээ зайлуул МАН-ыхан маань бас зогсоох байлгүй дээ цус гэж

  • гончиг (August 24, 2016 11:00:08 am )

    за даа татварын асуудлыг шийдээгүй байж баахан том даацын машин нөгөө бондын мөнгөөр барьсан замышг эвдээд өрийг мань мэт нь төлөх болж байна даа. Аль ч улс орон Элбэгээ мэтийн шоучины үзүүлэх сургуултаар биш бодит татвар ашмг орлогоор улс орныгхоо замыг ашиглуулдаг

antalya rent a car