Ардчилсан намын намын Хяналтын ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Б.Батхуяг намын байрандаа мэдээлэл хийлээ. Мэдээллээр 2016 оны сонгуулийн үеэр цацагдсан МАН-ын нэр бүхий удирдлагуудтай холбоотой бичлэг болон, 2016 оны аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль будилаантай болсон гэх асуудлыг хөндлөө.
Тэрбээр мэдээллийн эхэнд Сонгуулийн өмнө МАН-ын нэр бүхийн гурван гишүүн төрийн албан тушаалыг худалдаж, 60 тэрбум төгрөг олох тухай яриа нийтэд цацагдсан. Үүнийг АН-аас хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж УЕПГ, болон АТГ-д хандсан. Гэвч Улсын ерөнхий прокурорын газраас тухайн бичлэг нь эвлүүлэг байна гэж үзэж, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Энэ асуудалд МАН-ынхан өөрсдөө мэдээллийг гадагш нь гаргасан хэмээн хүлээн зөвшөөрсөөр байтал Нийслэлийн прокурорын газраас хэрэг үүсгэхээс татгалзсан. Тиймээс АН-аас дээд шатны прокурорт гомдол гаргаж байна гэдгээ мэдэгдлээ.
Уг бичлэгт МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй болон түүний хуулийн зөвлөх А.Ганбаатар гэх хүмүүс сонгуульд шаардлагатай 60 тэрбум төгрөгийг зөвхөн Нийслэлээс босгох, үүний тулд албан тушаалыг хэрхэн наймаалцаж, хэрхэн үнэлж байгаа тухай бичигдсэн юм. Тухайн үед бичлэг дэлгэгдсэний дараа нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй өөрсдийн тэрхүү яриагаа хүлээн зөвшөөрч, бичлэгийг гадагш алдсан хүнийг тогтоож, хуулийн байгууллагаар шалгуулна хэмээж байсан юм. Гэвч түүний дараахан МАН-ын нарийн бичгийн дарга, НИТХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Амарбаясгалан тус дуу бичлэгийг эвлүүлэг хэмээн Ц.Сандуйгаас тэс өөр мэдэгдлийг хийсэн.
2016 оны аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль будилаантай болсон гэх гомдлуудын тухайд Орхон аймгийн хяналтын шатны шүүхээс 29 нэр дэвшигчийг дахин сонгуульд өрсөлдүүлэх шийдвэр гарсан. Мөн Дархан-Уул аймагт 15 нэр дэвшигчийг Сонгуулийн хороо бүртгээгүйн улмаас дахин сонгууль явуулах дээд шүүхийн шийдвэр гарсан байна. Тиймээс дахин сонгууль явуулах үндэслэлийг холбогдох байгууллагуудад хүргүүлэнэ гэлээ.
Түүнчлэн Сүхбаатар аймгийн сонгуулийн эцсийн дүн гараагүй байхад тус аймгийн иргэдийн хурал хуралдаж Засаг даргыг томилсон зэрэг зургаан тогтоолыг хүчингүй болгох Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан гэдгийг мэдээллээ.
Д.Тамир
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 22, 2016 5:23:53 pm )
Ийм яриа болох нь болсон юм шиг байгаа юмаа. Сандуй эхний ярилцлагадаа бичлэг алдагдсан гэж ярьж байснаа хэд хоногийн эвлүүлэг гэж байсан. Томчуудаас зэмлэл хүртсэн байх. Эвлүүлэг байсан бол анхнаасаа эвлүүлэг гэж байсан шүү дээ. Эсвэл Сандуй ийм уймраа бол НИТХ-ын даргын ажлыг хийж чадах уу.
-
эмч (August 22, 2016 5:50:08 pm )
Сандуй даргад буруу байхгүйээ,олон хурал яриа энэ тэрэнд оролцдог хүн, ямар бичлэг хийгээд тэрийгээ МАХН-д өгөөд явж байхуу,энэ бол цэвэр бичлэг. Барагтай аавын хүү, ээжийн охин төгсөөд байдаггүй Москвагийн их сургуулийг улаан дипломтой төгссөн цэвэр төрийн хүн.Сайн яваа хүнд бүү атаарх, тэртэй тэргүй Сонгинохайрханы ард түмэнд бурхан шиг шүтэгдэж, хүндлэгдэж 3 удаа Сонгинохайрханаас сонгогдож байгаа хүн, хойшдоо ч тасралтгүй сонгогдоно, яагаад гэвэл энэ хүний аав нь Сонгинохайрхан дүүргийг босгосон юм Ард түмэн мэдээд сонгоод байгаа юм. Амжилт хүсэж байна.
-
tursun duu ni (August 22, 2016 8:22:17 pm )
offshore-d 300 saya nogoontoi geed bsan u bolson be ee.
-
Anonymous (August 22, 2016 9:52:17 pm )
unen bol dahiad shalgaa ene zavaan yumaa odoonoos bolioo daraagiin songuuliar bas ingej zavaarah uu
-
ATG (August 23, 2016 7:14:54 am )
Offshore gah dans n ewluuleg bsaniig atg -gaas alban esoor medegdej bn
-
zochin (August 23, 2016 12:53:49 pm )
UMHII LUIWARCHID IIM L HUMUUS ENE TURD BNDAA
-
иргэн (August 23, 2016 1:23:53 pm )
ANaminhan gutgelgiin aguu ih mergejilnuud yumdaa namiin uzel bodol ugui l baimaarsan
-
зочин (August 23, 2016 3:18:28 pm )
АН-ын хулгайчууд өөрсдийгөө улам л доош нь хийх юм даа, Хохинэ дээ, хов жив ярьж хоорондоо хэрэлдэж, улсын мөнгө хулгай хийхээс өөр зүйл хийж чаддаггүй болохоор чинь ард түмэн сонгоогүй юм мэдэв үү,
-
ЗОЧИН (August 25, 2016 9:51:16 am )
Үнэний ортой л юмдагуудаа.Одоо хийгдэж байгаа томилгоонуудыг харахад 6О байтугай тэрбум төгрөг болсон шиг байна.Томилгоо болгон мөнгөөр хийгдэж байна.Арай дэндэж байна даа Бадамжунай гуай минь Хожмын ялаа үүрч тэсдэг л байгаа даа.
-
Hudalch (August 25, 2016 10:21:50 am )
Ter Emch geed bgaa nuhur bugsiig ni sain dolooj yavaa gar bna daa
-
zochin (August 27, 2016 10:01:39 am )
MAN baruun solgoigyi alban tushaal zaraad baina gej bygd yaritsgaaj baina daa
11 Comments