antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 19, 2016 1 comment

ОУВС: Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг сайн мэдэж байсан

нийтлэсэн Admin

8571ba1ce848c1dca123b22bd5d4aaa0

Засгийн тэргүүн ямар ч байсан ОУВС-ын нөхдүүдтэй уулзлаа. Цаашдаа хамтарч ажиллах нь ч тодорхой боллоо. Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай хэлэхдээ “ Бидний хувьд энэ удаа Монгол Улсын шинэ Засгийн газар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, гарц шийдлээ  юу гэж харж байгаатай танилцах зорилготой богино хугацаагаар ирлээ. Хэрвээ цаашид ОУВС-тай хамтарч ажиллахаар бол манайхаас өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг нэлээд хэдэн хоногийн хугацаатай ирэх юм. ОУВС-гийн хувьд Монгол Улсын төлбөрийн тэнцэл, ам.долларын орж гарах урсгал, ер нь эдийн засгийн нөхцөл байдлыг сайн мэдэж байсан гэж байна.

Нөхцөл байдал ийм хүнд  байхад арилжааны банкууд доллар худалдахаа хязгаарлаж, иргэдийн гар дээр их хэмжээний бэлэн мөнгө төвлөрч байгаа нь долларын ханшийг улам өсгөх шалтгаан болж байгааг ОУВС-гийнхан онцоллоо.

Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, манай эдийн засгийн нөхцөл байдлын бодит үнэнийг олон улсын санхүүгийн байгууллагууд төдийгүй, гадаадын хөрөнгө оруулагчид ч мэдэж байсан. Харин энэ үнэнийг сайн мэдээгүй явсан ард түмэндээ л сая ил тод мэдээллээ. Жил бүрийн наймдугаар сар бол монголчуудын хувьд ам.долларын эрэлт өндөртэй сар. Хэдий тийм ч энэ удаа ханш бодит эрэлтээсээ  давж өсч байгаа нь иргэдийн худалдан авах чадварт төдийгүй, долларын зээлтэй аж ахуйн нэгж, хувь хүмүүст хүндээр тусч байгаа гэж байв. Мөн Ерөнхий сайд төгрөгийн ханшийн уналтыг зогсоохын тулд Монголбанктай зөвшилцөж тодорхой алхмуудыг хийхээр төлөвлөж буйгаа,  эдийн засгаа тогтворжуулахад зөв бодлого хамгийн чухал болох талаар ОУВС-гийн төлөөлөгчидтэй санал солилцсон гэх мэдээллийг өгч байгаа юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zochin (August 21, 2016 6:53:42 pm )

    МАН амлалтаа биелүүлж Ахмадын тэтгэвэрээ нэмэгдүүлээч ээ

antalya rent a car