antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 19, 2016 Comments are off

Гадаад худалдааны тойм

нийтлэсэн Admin

2oae91e5hqj4es0pj49o02afjp

Энэ оны эхний 7 сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 12.9%-иар буюу 647.5 сая ам.доллараар буурч 4374.2 сая ам.долларт хүрсэн байна. Үүнд экспорт 9.6%-иар буюу 271.3 сая ам.доллараар, импорт 17.0%-иар буюу 376.2 сая ам.доллараар тус тус буурсан нь нөлөөлжээ. Энэ хугацаанд экспортын дүн импортын дүнгээс 708.9 сая ам.доллараар давж гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 104.9 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм.

Валютын төлбөртэй худалдааны тэнцэл нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид нөлөөлдөг суурь үзүүлэлтүүдийн нэг юм. 2010 оноос хойш тогтмол алдагдалтай байсан валютын төлбөртэй худалдааны тэнцэл 2014 оны сүүлийн хагасаас ашигтай гарч эхэлсэн. Уг үзүүлэлт 2016 оны эхний 7 сарын гүйцэтгэлээр 736.1 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 2.1 сая ам.доллараар буурсан байна.

Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 60.5% буюу 2644.6 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 11.0% буюу 480.3 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 17.5%-иар, ОХУ-тай хийсэн худалдаа 24.9%-иар тус тус буурсан байна.

Гадаад худалдааны нөхцөлийн индекс тайлант хугацааны эцэст өмнөх оны мөн үеэс 16.8%-иар, өмнөх сараас 5.3%-иар буурч 1.221-д хүрлээ. Тайлант сард голлох импортын үнэ өссөн, зэсийн баяжмалын экспортын үнэ буурснаас худалдааны нөхцөл өмнөх сараас буурсан байна.

 Экспортын гадаад худалдаа 2016 оны эхний 7 сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 9.6%-иар буюу 271.3 сая ам.доллараар буурсан. Экспортын бууралтыг ерөнхий ангиллаар задалбал аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспортын өсөлт нь нийт экспортыг 0.3%-иар өсөхөд нөлөөлсөн ч, уул уурхайн түүхий эдийн экспортын бууралт нь нийт экспортыг 8.2%-иар буурахад нөлөөлжээ. Улмаар уул уурхайн түүхий эдийн нийт экспортод эзлэх жин өнгөрсөн оны мөн үеэс 0.1 нэгж хувиар буурсан бол аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний жин 0.8 нэгж хувиар өссөн байна.

 2016 оны эхний 7 сарын гүйцэтгэлээр экспортын гадаад худалдаа тоо хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалж 431.8 сая ам.доллараар өссөн бол үнийн өөрчлөлтөөс шалтгаалж 703.1 сая ам.доллараар буурсан байна.

Бүлэг тус бүрээр авч үзвэл уул уурхайн түүхий эдийн экспорт тоо хэмжээний өсөлтөөс шалтгаалан 466.4 сая ам.доллараар өссөн хэдий ч үнийн бууралтаас шалтгаалж 697.3 сая ам.доллараар буурснаас нийт 230.9 сая ам.доллараар буурлаа.

МАА-н түүхий эдийн экспорт үнэ, тоо хэмжээ зэрэг буурснаас шалтгаалж 37.9 сая ам.доллараар буурсан байна. Харин машин, тоног төхөөрөмжийн экспортын өсөлтөөс голчлон шалтгаалж аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспорт 6%-иар буюу 8.1 сая ам.доллараар өсчээ.

Дэлхийн зах зээл дээрх 1 унц алтны сарын дундаж үнэ 2016 оны 7-р сард 1,356 ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 20%-иар, өнгөрсөн сараас 7%-иар өссөн байна. А зэрэглэлийн цэвэршүүлсэн зэс болон төмрийн хүдрийн үнэ тайлант сард харгалзан 4,864, 58 ам.долларт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад зэс 11%-иар буурсан, төмрийн хүдэр 9%-иар өссөн бол өнгөрсөн сартай харьцуулахад 5%-иар, 11%-иар тус тус өссөн байна. Чулуун нүүрсний экспортын хилийн үнэ 7 дугаар сард 31 ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 11%-иар буурсан бол өмнөх сараас 6%-иар өссөн байна.

 Импортын гадаад худалдаа 2016 оны эхний 7 сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 17.0%-иар буюу 376.2 сая ам.доллараар буурсан. Импортын бууралтыг ерөнхий ангиллаар задалвал хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний бууралт 9%-ийг, нефтийн бүтээгдэхүүний бууралт 7%-ийг тус тус тайлбарлаж байна.

Хэрэглээний бүтээгдэхүүний нийт импортод эзлэх жин өнгөрсөн оны мөн үеэс 6 нэгж хувиар өссөн бол нефтийн бүтээгдэхүүний жин 5 нэгж хувиар буурчээ.

Тойм тооцооллоос үзэхэд 2016 оны эхний 7 сарын гүйцэтгэлээр импортын гадаад худалдаа тоо хэмжээний өөрчлөлтөөс голлон шалтгаалж нийт дүнгээр 376 сая ам.доллараар буурчээ.

Бүлэг тус бүрээр авч үзвэл хэрэглээний бүтээгдэхүүний импорт автомашины импортын тоо хэмжээ буурсан хэдий ч үнэ нэмэгдсэнээс шалтгаалан уг бүлгийн импорт 0.9 сая ам.доллараар өсчээ.

Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт 24%-иар буюу 199.7 сая ам.доллараар буурсан нь уг бүлгийн импортын тоо хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалсан.

Харин нефтийн бүтээгдэхүүний импортын тоо хэмжээ болон үнэ зэрэг буурснаар уг бүлгийн импорт 38%-иар буюу 158.2 сая ам.доллараар буурчээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын хилийн үнэ 2013 оноос эхлэн тогтмол буурч байна. Хилийн үнэ 2012 оны 12 сард тонн тутамд 1,270.5 ам.доллар байсан бол 2016 оны 7-р сарын байдлаар тонн тутамд 554.1 ам.долларт хүрээд байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car