antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 19, 2016 17 comments

Мөнгөний бодлогыг улстөржүүлж болохгүй гэдгийг Н.Баяртсайхан захирал та мэдэх үү?

нийтлэсэн Admin

MBGoverner

Монголбанк шинэ удирдлагатай болоод удаагүй байгаа энэ үед   Монголбанкны Захирлуудын зөвлөлийн хурлаас бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлэн 15 хувьд хүргэх шийдвэрийг гаргалаа. Энэ бол яах аргагүй анхаарал татсан шийдвэр гэдгийг хэлэх хэрэгтэй. Өмнө нь бол бодлогын хүүг бууруулсан  шийдвэрүүдийг гаргаж ирсэн байгаа. Монголбанк энэ он гарсаар бодлогын хүүг 2 удаа бууруулах шийдвэр гаргасан. Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Д.Болдбаатар  хэлэхдээ “Мөнгөний бодлогын хүү бууруулсан шийдвэрүүд нь оны сүүлийн хагаст бодит эдийн засгийн идэвхжилийг тэтгэх үүрэгтэй байх юм. Төсвийн тодотголоор сангийн бодлогын тохиргоо хийж чадвал бодлогын хүүний энэ нөлөө илүү сайн үр дүнтэй байх болно.Төсвийн зарлагыг бууруулах нь хувийн хэвшлийн зээлийн эх үүсвэрийг чөлөөлж өгөхөөс гадна төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлж валютын ханш сулрах дарамтыг бууруулахад чухал ач холбогдолтой бодлогын тохиргоо болоод байна. Мөнгөний бодлогын шийдвэр өөрөө ирээдүйд аажуу нөлөөлдөг бол сангийн бодлогын өөрчлөлт түргэн хугацаанд нөлөө үзүүлэх чадвартай байдаг.” хэмээн хэлж байсан. Тэгэхээр эндээс харахад төсөв мөнгөний бодлогын зөв уялдаа шаардлагатай харагдаж байгаа.

Гэтэл төв банкинд Н.Баяртсайхан захирлаар очингуутаа тэс эсрэг алхам хийлээ. Захирлуудын зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд дурдсанаар бол  “Хэдийгээр инфляци бага түвшинд хадгалагдаж байгаа ч төгрөгийн ам.доллартай харьцах  ханш 7 дугаар сарын эцэстэй харьцуулахад 7.9 хувиар суларсан үзүүлэлттэй байна. Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2016 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс 602.0 сая ам.доллараар сайжирч, урсгал тэнцлийн алдагдал 2 дахин буурлаа.

Валютын орох болон гарах урсгалын тэнцэлд ийнхүү нааштай хандлага харагдаж байгаа ч  цаашид макро эдийн засгийн суурийг бэхжүүлэх, төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлж, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Иймд Монголбанк төгрөгийн ханшийг хамгаалах, эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах зорилгоор төгрөгийн активын өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Үүний зэрэгцээ төсвийн болон мөнгөний бодлогын засах арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлэх замаар төгрөгийн ханшийн тэнцвэрийг хангах бодлого  баримтална.” гэжээ.

Тэгэхээр энэ мэдэгдлээс харахад бол Монголбанк нэг талаас хэт яарсан алхам хийж байгаа харагдаж байна. Бодлогын хүүний энэ өсөлтийг дагаад мэдээж зээлийн хүү нэмэгдэж таарна. Дагаад үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөл үзүүлж таарна. Эдийн засаг хумигдах эрсдэлтэй гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу.

Шинэ удирдлага Н.Баяртсайханд хандаж хэлэхэд мөнгөний бодлогоор хаа хамаагүй наадаж болохгүй эд шүү. Төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн алхам чухал байгаа ч, ийм маягийн ширүүн алхмууд бол эдийн засагт эргээд сөрөг нөлөөлөл дагуулах магадлал өндөр шүү дээ.

Эх сурвалж: Э.Болор, Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Anonymous (August 19, 2016 8:52:53 am )

    Үүнд нэр дэвшигч Н.Баяртсайхан “Тэтгэврийн зээлийн хүүг буулгах тооцоо байна уу гэж байна, алга. Арилжааны банкуудаас олгож байгаа зээлийн хүү ард иргэдэд, бизнес эрхлэгчид дарамт болж байна. Тийм учраас арилжааны банкны зээлийн хүү өндөр байгаа тухай ярилаа. Зээлийн хүү буух ёстой гэсэн бодлого барьж ажиллана. Оффшортой дэлхий даяар тэмцэж байна. Энэ талаар бидний барих байр суурь тодорхой байх ёстой. Судалж байгаад эргэж УИХ-д танилцуулах ажил хийгдэх байх. Үүсгэн байгуулагчид нь тэгжээ ингэжээ гэж ярих юм алга. 1072 хувьцааг мөнгөжүүлсэн асуудлыг судалж байж, эргэж УИХ-д тайлагная. “Эрдэнэт”-ийн 49 хувийг судална. Чингис бондын эхний 500 сая ам.долларыг 2017 оны нэгдүгээр сард төлөх ёстой байгаа, эхний ээлжинд тодорхой хэлэлцээрт орох ёстой, төлбөрийн хугацааг хойшлуулах, төлбөр төлөх тохиолдолд хаанаас эх үүсвэр гаргах вэ гэдгийг судалж, эргэж та бүхэнд танилцуулж таарах байх” гэсэн хариулт өглөө.

    Мөн тэрбээр “Монголын ард түмэнд үр ашгаа өгч байгаа төсөл хөтөлбөр хэрэгжих ёстой. Тэгэхдээ хуулийн хүрээнд хэрэгжих ёстой. Хувь хүн, хуулийн этгээд тэдгээртэй харилцах харилцааг зарим хуулиар хязгаарласан байдаг. Хуулийн хүрээнд явуулах ёстой гэсэн зарчим барьж ажиллана. Боломжтой бололцоотой хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой, Засгийн газартай хамтарч ажиллана” гэсэн байр суурь илэрхийллээ.

  • zo (August 19, 2016 9:04:26 am )

    ochigdor tov banknyh ni huu yag l erh barigch namyn kadr shig yarij bn

  • Зочин (August 19, 2016 1:27:10 pm )

    Монгол банкны ерөнхийлөгчөө ам.доллар 00-ын цаас болно гэж байна. Ам.долларын ханшаа бууруул.

  • Irgen (August 19, 2016 4:56:43 pm )

    Тегрегийн ханшийгг Монголбанк тогтвортой байлгах уурэгтэй. Харин валютын ханш нь Монгол улсын экспорт, импортын байдлаас шалтгаална. Экспортоо нэмэгдуулж, импортоо багасгах арга хэмжээ авснаар валют орж ханш сайжрах естой. Тиймээс Валютын ханш нь Тев банкнаас хамаарах хамаарал багатай. Харин валютын ханшийг сайжруулахын тулд Засгийн газар экспортоо нэмэгдуулэх, импортыг орлох бутээгдхуун уйлдвэрлэх, гадаадын херенге оруулалтыг татах зэрэг арга хэмжээ авах нь чухал. Еереер хэлбэл, валютын ханш нь Тев банкнаас бус Засгийн газрын уйл ажиллагаанаас шалтгаалж байна.

  • zochin (August 19, 2016 6:49:07 pm )

    MAN nam amlaltaa bieluulj ehnii eeljind ahmaduudiin tetgeveriig nemj ogmoor bna, ahmaduudiin tetgeveriig ue shattai nemegduulne gej amalsan haa bna

    • зочин (August 20, 2016 9:25:39 am )

      Цалин тэтгэвэрийг нэмнэ гэж бүү горьд хасна шүү

  • МАН-ыхан ЗҮТГЭНЭ (August 19, 2016 7:04:38 pm )

    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан

  • зочин (August 19, 2016 8:21:51 pm )

    МАН-д асар олон хужаагийн эрлийзүүд элссэн бна Дээр нь хувийн амбийц эрх ашиг ихтэй хүмүүсийн цуглуулга болжээ Ирэх 4 жилд МАН-д иргэд хууртаад л өнгөрнө их сайхан зүйл хүлээгээд хэрэггүй шүү

  • Anonymous (August 19, 2016 9:56:37 pm )

    yaj medehiin,,yu yrisanaa oilgoogui,heden udur sogtuu yvj baigaa baihaa,,

  • Васка (August 19, 2016 10:47:51 pm )

    Хаязгай хэллэсэн, цаас харж ярьдаг нөхөр байна лээ хөөрхий

  • Ватук (August 20, 2016 7:11:21 am )

    Энэ нөхөр бүтэхгүй ээ. Хэдэн үг оновчтой хэлчихэж чаддагүй, цаас уншиж ярьдаг, толгой муутай нөхөр

  • zochin (August 20, 2016 8:17:09 am )

    tsumiin hog hayagdliig mongoliin hursund bulna gedeg sanaliig gargaj bsan Undamaa ulsiin ih hurlin gishuun bolson ene hun amerkid surguuli tugssun hichneen undur bolowsroltoich gesen ene hund mongoloo gesen setgel bn u Iim humuus ih hurald garahaar yaanadaa

  • Монгол хүн (August 20, 2016 6:23:01 pm )

    Төрийгн өмчийг үнэгүйдүүлж аваад төлбөрийг Голомтоос хийгээд шагналд нь зээлээ цайруулсан энэ луйварчин юундаа чухал, хүйтэн цариалаад байна вэ? Нөгөөх Сангийн сайд нь нэг нутгийн УВСынх, хоёулаа одоо нийлээд Монголын санхүүг сэгсэрч өгнө дөө. Та нар харж л байгаарай.

  • zochin (August 21, 2016 6:52:18 pm )

    МАН АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЖ АХМАДЫН ТЭТГЭВЭРЭЭ НЭМЭГДҮҮЛЭЭЧ ЭЭ

  • Монгол (August 22, 2016 5:26:33 am )

    Монголыг дампууруулах тэгээд худалдах толовлогооны чинь эхлэлийг $ ноенг унэ осгох юм биздээ!!! Туухээ эргэж хар 400-500 хан шийдмэг монголчууд нэгдэхэд та нарыг шонд олгоно шуу!!! 10 мянган хятад цэрэгийг 400-500 н монгол цэрэг ялж явсан юм шуу ЭРЛИЙЗ новшоо

  • Зочин (August 22, 2016 8:40:18 am )

    Энэ сүгсэлзүүрийн бочимгүй мэдэгдлээс болж долларийн ханш хаданд гарлаа

  • zochinMAN (August 23, 2016 7:22:12 pm )

    darhan erhn duussan ulsiig mungugvvi boltol ih hemjeenii mungu idsen nuhdiig huuli haryutslaga tsootsoj uls turuu tsewerlewel uls hugjinu

antalya rent a car