antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 15, 2016 38 comments

Хамтарсан Засгийн газар ажилласан бол ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан гэв

нийтлэсэн Admin

3c91733351f4153eoriginalӨнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд  Б.Чойжилсүрэн нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Сангийн сайд улс орны эдийн засаг, төсөв мөнгөний бодлоготой холбоотой анхаарал татсан мэдээллийг хийсэн нь өнгөрсөн өдрүүдэд Монгол Улсын нэрийг олон улсын түвшинд унагаж, улмаар Монгол Улсын зээлжих зэрэглэл буурах, ам.долларын ханш өсөх сөрөг үр дагаваруудыг наашлууллаа гэх байр суурийг АН-аас илэрхийлсэн билээ. Тэгвэл МАН-ынхан өөр байр суурьтай байна. Ерөнхий сайд хэлэхдээ “Сангийн сайдын эдийн засаг, төсөв санхүүгийн асуудлаар хийсэн мэдээллийн дараа  улс төрч, эдийн засагч, судлаачдын хүрээнд нэлээдгүй маргаан өрнөлөө. Мэдээллийг үнэн бодитой хүргэнэ гэдэг цаашдын ажлаа төлөвлөхөд тустай. Статистикаа буруу тодорхойлох бол эргээд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнд муу.Анх ажил авсныхаа дараа бид эхний ээлжинд эдийн засгийн нөхцөл байдлаа тодорхойлох хэрэгтэй гэдгээ хэлсэн. Улс орон бүр нэг л төсөвтэй байх ёстой гэсэн дэлхий нийтийн зарчмаас хазайх эрх байхгүй. Тийм учраас бүх төсвүүдээ нэгтгэх үйл ажиллагаанд цаг хугацаа их орлоо.Манай Засгийн газрын хувьд явуулах үйл ажиллагаагаа хоёр үе шатанд хувааж үзнэ. Нэгдүгээрт,  12-18 сар- Макро эдийн засгаа тогтворжуулах, төсвөө эрүүлжүүлэх, Хоёрдугаарт,  Эдийн засгаа дэмжсэн бодлого хэрэгжүүлэх гэж үзэж байна. Төсвийн бодлогыг сайжруулах хүрээнд бүх төсвийг нэгтгэх ажлыг хийж байна. Цаашид төсвийн тодотгол хийхгүй бол оны төгсгөлд алдагдал нь ДНБ-ний 21.6 хувь дээр ирэх нөхцөл ажиглагдаж байна. Тиймээс бид УИХ-ын даргад ээлжит бус чуулганыг хуралдуулах хүсэлт тавьсан байгаа. Ээлжит бус чуулганаар төсвийнхөө асуудлыг зөв голдрилд оруулах боломж бүрдэнэ. Эдийн засгийн нөхцөл байдал нэлээн хүндхэн байгааг хүн бүр мэдэж байгаа. Бид худлаа хэлээд хэрэггүй, өөрсдийгөө хуураад явах нь хэнд ашигтай вэ. Хэзээ ч бид гадны хөрөнгө оруулагчдыг хуурч чадахгүй. Аливаа тоон мэдээллийг засаж залруулснаар эдийн засагт хохирол учирна. Мөн тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд хамтарсан Засгийн газар ажилласан бол ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан, олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх, төрийн албан хаагчдын цалинг буруулж, төрийн албаны зардлыг багасгах бодлогыг баримтлаж ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

38 Comments

  • Зочин (August 15, 2016 4:03:27 pm )

    ТӨСВИЙН ЗАРЛАГАА БУУРУУЛ.

    • Зочин (August 15, 2016 9:19:32 pm )

      ЕРӨНХИЙ САЙД АА!!! ТА ЦАЛИНГ БУУРУУЛНА ГЭЖ ЮУ ЯРИАД БАЙНА ДАА. СҮҮЛИЙН 3-4 ЖИЛ ЦАЛИНГАА ОГТ НЭМЭЭГҮЙ БАЙЖ ЯАЖ ИЙМ АЛХАМ ХИЙНЭ ГЭЖ ЯРЬЖ ЧАДАЖ БАЙНАА. АРАЙ Ч ҮГҮЙ Л БАЙЛГҮЙ ДЭЭ. УГ НЬ ЭНЭ НАМЫГ АРАЙ ӨӨРӨӨР БОДОЖ ИТГЭЖ БАЙСАН ЮМСАН… ҮҮНИЙГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БҮГД ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА ШҮҮ!!!!!!!! ОГТ ЗӨВШӨӨРӨХГҮЙ!!!!!!

      • Зочин (August 16, 2016 11:26:10 am )

        Улс орноо нураасан АН-н дарга нартаа очиж матрын нулимсаа урсага

    • зочин (August 16, 2016 10:14:35 am )

      өөрөө хамтарсан ЗГ-т сангийн сайд байхдаа юу хийсэн хүн бэ, одоо шалтаг шалтгаан тооцох цаг биш, мөнгөгүй өрөндөө баригдсан гэж мэдэж байж МАН-хан амьдралгүй баахан юм ярьж сонгогдсон, одоо ажлаа хий, гэхдээ юун төсвийнхөний цалинг бууруулах, харин ИХ-ынхан өөрсдөө яамаа дэд сайдгүй болгох зэргээр зардал хэмнэхээ өөрсдөөсөө эхэлж үз

  • Зочин (August 15, 2016 4:07:44 pm )

    Өөрсдийнхөө тавьсан чөдөр тушаандаа өөрсдөө орооцолдож уналаа даа.

  • Зочин (August 15, 2016 4:09:18 pm )

    Өөрсдийнхөө таьсан дөнгөнд өөрсдөө бүдэрч уналаа даа

  • зочин (August 15, 2016 4:41:56 pm )

    та нар тэр хамтарсан засгийн газарт байсан биз дээ. ерөнхий сайд та өөрөө сангийн сайд байсан биз дээ. та нар өөрсддөө хариуцлага тооц

    • иргэн (August 15, 2016 7:04:50 pm )

      Уйлагнаж урьж оруулаад ганцаараа идэхийн тулд хөөж явуулсан Зи Са Га Го нартай хариуцлага тооцчихсон.

  • Anonymous (August 15, 2016 4:50:34 pm )

    вальютын ханшаа тогтворжуулах арга хэмжээ аваачээ. Арай дэндлээ

  • Anonymous (August 15, 2016 6:11:33 pm )

    Ерөнхий сайдаа та өнгөрсөн цагт сангийн сайд хийж байсан завхарсан зүйлээ өөрөө мэдэж байгаа учраас та ч өөрөө буруутай болохоор өөд нь татах ажилаа эхлүүлээ танд хэн ч саад болоогүй байна ЭРх мэдэл УИХ тэр чигээрээ таны гарт байна даа Юу хийж чадахаа үзүүлэх цаг болсоон

  • зочиня (August 15, 2016 6:49:20 pm )

    Эрдэнэбатаа чи түрүүчин ЗГ т сангийн сайдаар ажлаа биздээ энэ бүхэн чиний балаг.Худлаа улстөржилгүй ажлаа хий чамд худлаа чалчигнаж суух ЭРХ байхгүй шүү нөхөөр

  • САНАЛ (August 15, 2016 9:58:26 pm )

    1. ОЛОН ДЭД ДАРГАТАЙ АГЕНТЛЕГИЙН ДЭД ДАРГА НАРЫН ОРОН ТООГ ХАСАХ, УЧИР НЬ ЧИГЛЭЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖЛИЙН ГАЗРЫН ДАРГА НАР АСУУДЛЫГ ХАРИУЦАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ:
    2. БАЙГУУЛЛАГЫН ЗОРИЛГО, ЗОРИЛТОД УЯЛДУУЛАН БҮТЦЭД ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ БА ТӨСВИЙГ БАТЛУУЛАХАД ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГА ДЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРЭЭР ХАМГААЛУУЛАХ,
    3. АЖИЛЛАСАН ЖИЛЭЭР АЛБАН ХААГЧДЫГ ТЭР ТУСАМ 25 ДЭЭШ АЖИЛЛАСАН АЛБАН ХААГЧДЫГ БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ НЭРИЙН ДОР ГАВЪЯАНЫ АМРАЛТАД ГАРГАН НИЙГМИЙН ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ Г.М АСУУДЛААР ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖИЙГ НЬ ОЛГОХ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ,
    4. АЖИЛЛАСАН ЖИЛЭЭР НЬ БОЛОН ҮР ДҮНГ ТООЦОН ЦАЛИН БОДОЖ ОЛГОХ,
    5. ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ӨГӨӨГҮЙ БҮХ ХҮМҮҮСИЙГ ШУУД ЧӨЛӨӨЛӨХ,
    6. СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ТУХАЙН АЖЛЫН БАЙРАНД ТОМИЛОГДСОН АЛБАН ХААГЧИД ЗАРЛАГДСАН БОЛОН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР ТОМИЛОГДСОН ЭСЭХ
    7. ЯАМ, АГЕНТЛЕГИЙН НЭР ДЭЭР БАРИЛДДАГ БӨХЧҮҮЛ ТАМИРЧДЫГ ХАСАХ,
    8. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН, ХАНГАЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АНГИ Г.М ОРОН ТООГ ЦӨӨЛ,
    9. ЗЭРЭГ ДЭВ БОЛИУЛАХ,
    10. ТӨВ ОРОН НУТГИЙН ГАЗРЫН ДАРГА НАРЫН ОРЛОГЧ НАРЫГ ХАСАХ,
    11. БҮХ АЛБАН ХААГЧДЫН АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ,
    12. ГАЗАР, ХЭЛТСИЙН ДАРГА НАРЫН АЛБАНД УНАЖ БАЙГАА АВТОМАШИНЫГ БОЛЬ,
    13. ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ТЭРТУСАМ ГААЛЬ, ТАТВАР, ХИЛ, МХГ Г.М БАЙГУУЛЛАГУУДЫН ФОРМ, ХУВЦАСЫГ ХАСАХ

  • zochin (August 15, 2016 11:16:25 pm )

    unen bodit baidalig uneneer ni ard tumendee zuvuur oilguulad AN n tarisan balagt yavdlig hamtda zasad yavya odoo ergeed harhad bolson yavdlig harhad harin ch N.Altanhuyagi gaigui ajillasan yam bish uu ulsin tusvig balaruuldsan hun chin n.Saikhanbileg yam bish uu ene humuusteige hariutslaga tootsoch ingej baij ta narin hund baidald baina.ged yariad baiga chini unend niitsene er ni uls eh ornig hund baidald oruulsan humuus gevel Z.Enkhbold n.Saikhanbileg .n.Zoljargal Turiin bankni zahiral n.Batbayar ene humuusde hariutslaga tootsooch ezengui bolgod orhij bolohgui sh de Erdene gej aimaar luvarchin baina

  • ЗОЧИН (August 15, 2016 11:25:38 pm )

    ДЭД сайдаа нараа томилохоо боль, унадаг машинаа зар, нийтийн унаагаар ажилдаа яв, төсвийн мөнгөнөөс хумсалхаа боль!!!!!!!!

  • зочин (August 16, 2016 4:35:56 am )

    цалингаа хасвал хэн төрд ажиллах болж байна .нойргүй хонож хамгийн бага цалин авдаг эмч нараар бүү оролдоосой

  • Дүүдээ баяр хүргье (August 16, 2016 6:04:29 am )

    Шүүгч нарын цалинг буруулах нь зөв. ТЭДний цалин 600000-800 000 байх нь шударга ёсонд бүрэн нийцэнэ. Тэр 5 км замыг 8 тэрбумаар барьсан асуудлыг АТГ аар шалгуулж нийтэд зарла. ИРГЭД хулгайч нарыг мэдэх ёстой

  • ЗОЧИН (August 16, 2016 8:17:02 am )

    ТӨРИЙН АЛБАНД ОЧСОН ДАРГА НАР НЬ АЛБАН ТУШААЛАА ХУДАЛДАЖ АВЧ БАЙГАА УЧИР АВИЛГАЛ БУУРАХГҮЙ МӨН ТӨСВӨӨС ХУМСЛАЛТ ХЭЗЭЭ Ч АРИЛАХГҮЙ ҮҮНИЙГ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ

  • зочин (August 16, 2016 9:20:51 am )

    эрхэм дарга нараа албаны ажил хийхдээ ч тэр амины ажил хийхдээ ч төр утас, унаа, өдрийн хоолоо сар бүр авдаг цалингаасаа зохицуулж байсан удаа байна уу хөөрхий хэдэн төрийн албан хаагч нар чинь энэ цөөхөн хэдэн бүр төгрөгөө авчихаад хоол унд унаа хөслөг, утсны тарифанд өгөөд дуусдаг гэдгийг мэдэх үү!!!!!!!!!

  • Anonymous (August 16, 2016 9:21:49 am )

    ard tvmen hen ni hulgailaad iim bdld hvrgesniig medehiin deedeer medej bga tiimdee ch say songuuliar ilt haragdlaa odoo ter hulgaichuudiig erunhiilugchtei hamt ilchleechee gants enhbayrtai zuuraldaaad l bhiin shiidver gargaj chadhaaa bsn bol gargadiig gargaad taviachee

  • Зандан (August 16, 2016 10:15:02 am )

    Төрийн албан хаагчдын цалинг бууруул хийх ажилгүй хүнд сурталтангууд харин эрүүл мэндийн салбар бол нэмэх хэрэгтэй

  • Anonymous (August 16, 2016 10:38:55 am )

    Hutsvaa. Sangiin said baihdaa yuu hiisen amitan be

  • Иргэн (August 16, 2016 12:29:37 pm )

    АН дураараа дургиж сайн идэж авах гэж л ганцаараа галзуурахгүй юу? Энэ нөхдүүд ард түмнээс уучлалт гуйх хэрэгтэй ш дээ. АН-ынхан ард түмний үгийг сонсохгүй, чихгүй толгойтой луйварчид шүү дээ.

  • нам бус (August 16, 2016 1:40:06 pm )

    төрийн албан хаагчид гээд тодорхой албан тушаалтангуудыг дурдсан байна, бодвол энэ хүмүүсийн цалинг хассан ч гэсэн жирийн иргэдээс дээгүүр орлоготойгоо үлдэж амьдралын баталгаа нь алдагдахгүй гэж үзсэн юм байгаа биз дээ, харин сэтгэлийн хөөрлөөр шүүгчдэд сайн хүн болох гэсэн хөөрлийн цалинг эргэн харах хэрэгтэй. бодит өртөг гэж байдаг шиг бодит цалинг баримтлах ёстой

  • Бичээч (August 16, 2016 4:29:01 pm )

    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан

  • Уугий (August 16, 2016 4:45:16 pm )

    Төрийн албан хаагчдын цалингш хавтгайруулж хасах нь үндэслэлгүй ээ. Харин дэд сайд, орлогч, днд дарга, зөвлөх гээд цүнх баригчдыг цомтгож, ЗГХЭГ-аас эхлээд аймаг сумдын Засаг дарга, агентлаг байгууллагын дарга нарын унадаг өндөр үнэтэй Jib машинуудыг дуудлага худалдаанд оруулах хэрэгтэй.

    Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулах тухай ЗГ-ын 2016 оны 141-р тогтоолыг хүчингүй болгох хэрэгтэй. Санаа нь зөв ч ЗЗНДНТУТХ-иа р хүлээсэн үүргээ бииелүүлэхгүй байгааг өөгшүүлж байгаа мэт давхар орон тоо бүтэц хэрэггүй. Харин Швецарийн хөгжлийн агентлагаас санал болгож ирсэн “Нэг цонхны үйлчилгээ”-г сумд, аймгуудын ЗДТГ-ын дэргэд байгуулж, жинхэнэ агуулгаар нь ажиллуулбал иргэдийн сэтгэлд нийцэх ажил болно доо.

  • Уугий (August 16, 2016 4:46:34 pm )

    Төрийн албан хаагчдын цалингш хавтгайруулж хасах нь үндэслэлгүй ээ. Харин дэд сайд, орлогч, днд дарга, зөвлөх гээд цүнх баригчдыг цомтгож, ЗГХЭГ-аас эхлээд аймаг сумдын Засаг дарга, агентлаг байгууллагын дарга нарын унадаг өндөр үнэтэй Jib машинуудыг дуудлага худалдаанд оруулах хэрэгтэй.

    Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулах тухай ЗГ-ын 2016 оны 141-р тогтоолыг хүчингүй болгох хэрэгтэй. Санаа нь зөв ч ЗЗНДНТУТХ-иа р хүлээсэн үүргээ бииелүүлэхгүй байгааг өөгшүүлж байгаа мэт давхар орон тоо бүтэц хэрэггүй. Харин Швецарийн хөгжлийн агентлагаас санал болгож ирсэн “Нэг цонхны үйлчилгээ”-г сумд, аймгуудын ЗДТГ-ын дэргэд байгуулж, жинхэнэ агуулгаар нь ажиллуулбал иргэдийн сэтгэлд нийцэх ажил болно доо.

  • Уугий (August 16, 2016 4:49:02 pm )

    Төрд ажиллах хүмүүс нь хууль, дүрэм журмаар жирийн иргэдийг дарамталдаг биш
    харин тэхүү иргэдийн зөвлө

  • Уугий (August 16, 2016 4:57:20 pm )

    зөвлөгч нь туслагч бас хамтрагч нь\ гэхдээ эрх ашгийн сонирхол үүсгэлгүйгээр хуулийн хүрээнд ажиллах\ байж чадахын хамт аливаа зүйл бүтэхгүй, бас болохгүй… байсан ч түүнийг нь зөв тайлбарлаад ойлгуулаад өгдөг ” ҮЙЛЧЛЭГЧ” байж чадвал иргэн би баярлаад гарна даа. Даан чодоогийн төрд “Шинэ баян цээж өвчтэй” гэгчээр пээдгэр нөхдүүд хамар сөхчихсөн, ихэмсэг загнаад, амьтдын ааш занг эвдээд дээрээс нь өөрсдөө олны шившиг болж байх нь гутамшигтай_….

  • Уугий (August 16, 2016 5:00:29 pm )

    Дээрээс нь төрд түмэнд сэтгэлээ шингээсэн үйлчилгээг хүргэх ёстойгоо ухамсарласан “Ёс зүй”-тэй бас хүн чанартай хүмүүн хэрэгьэй дээ.

  • Уугий (August 16, 2016 5:07:04 pm )

    Бас мөрдөгдөж байгаа хууль журмаа сайтар мэддэг, харин түүгээрээ түрүү барих бус чухамдаа тэрхүү тусламж хайж яваа иргэнд хүнд байдлаас хэрхэн гарч болох талаас нь сэтгэлээсээ туслаад өгвөл тэр иргэн баярлана. түүний ах дүүс баярлана. Бүр багаараа сумаараа ч талархаж мэдэх шүү дээ.

  • zochin (August 16, 2016 6:18:20 pm )

    ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЦАЛИНГ 10 ХУВИАР БУУРУУЛАХ, ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН САР БҮР ЦАЛИН ДЭЭРЭЭ НЭМЖ АВДАГ ХООЛ УНААНЫ МӨНГИЙГ ХАСАХ, ГАЗАР ХЭЛТСИЙН АЖЛЫН ДАВХАРДЛЫГ АРИЛГАХ, ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЦӨӨХӨН ОРОН ТООТОЙ ЦОМХОН БҮТЭЦТЭЙ АЖИЛЛАХ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭМЭГТЭЙЧҮҮДТЭЙ АДИЛ 55 НАСАНД НЬ ТЭТГЭВЭРТ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ

  • гончиг (August 17, 2016 8:52:48 am )

    ЦАЛИН БУУРУУЛААД ХЭМНЭХ МӨНГӨ ЧИНЬ БАТҮҮЛИЙН НЭГ ШОУНЫ ТӨСӨВТ ХҮРЭХГҮЙ ЮМ БАЙНА.ЁСТОЙ ШОУ БИШҮҮ ТА МИНЬ

  • Цэцэгмаа (August 17, 2016 9:57:41 am )

    Хэмнэлтийн горимд шилжих нь зөв Гэхдээ эмч багш нарын цалин үнэндээ бага шүүдээ цалингийн 80% нь банкны зээлэнд явна үлдсэн 40-50 мянган төгрөгөөрөө 1 сарын хэрэглээгээ хангана шүү дээ хоосон хонохгүй 2 идэхгүй л өнөөдөр төрийн үйлчилгээний ажилчид нь ажлаа хийж явна шүү дээ

  • naraa (August 17, 2016 11:11:57 am )

    Ард түмэн минь тайван харж л бай ирэх 4 жилд улс орны нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг….
    Шинээр засаг төрөө эмхэлэн байгуулах нь тийм ч амар биш шүү.
    Хамгийн гол нь Монголоо гэсэн, ард түмэнээ гэсэн сэтгэлтэй байгаасай гэж төрийн түшээдээсээ хүсэх л байна.

  • зочин (August 17, 2016 12:22:24 pm )

    ямарч гэсэн улс орноо өрөнд өгөөд явчихгүй байх даа найдаж сууна АН -ханыг нэг хэсэгтээ л төр лүү бүү ойртуул

  • Зочин (August 17, 2016 3:08:38 pm )

    Дэд сайд нартаа мөнгө босгох гэж төрийнхний цалинг хасч байгаа нь шудрага явдал мөн үү

  • Unen (August 18, 2016 9:19:44 am )

    Uneheer ardchilsan nam suitgesiin bol namiin nernii ard hun l bga biz d ter huntei ni haritsutslaga tootsood asuudlaa shiideechee neeh hudlaa unen ni medegdehgui um yriad gonshignood bhiin. Uulaasaa l MAN songuuliar iim l um yrij garj irsii sh d bid garval aldaag zasna chadna gd l zunduu olon amlalt ugsun harin odoo ajilaa hii chadahgui bol chaddag hund ni ugchih Mongol ulsiin ediin zasag sergehed tiim ch hetsuu bish shunalaa tataj medleg bolovsroltoi chadvartai humuust ni ajliig ni ugchih tegeed l boloo

  • zochin (August 19, 2016 7:05:28 am )

    ZUW L YUM HIIJ UZEESEIDEE BURHAN MINI

antalya rent a car