
Риогийн олимпийн наадмын спортын гимнастикийн төрлөөс гурван алтан медаль хүртсэн АНУ-ын 19 настай гимнастикч Симоне Байлз элэг нэгт усанд сэлэгч нартаа баяр хүргэхээр очиж, хамтдаа зургаа даруулжээ. Симоне Байлз 142 сантиметр өндөртэй тул домогт Майкл Фелпстэй авахуулсан зураг нь эрхгүй анхаарал татахаар болсон байна. Майкл Фелпс 193 сантиметр өндөртэй.
Тэд 51 сантиметрийн зөрүүтэй ажээ.
Р.Гэгээ
Холбоотой мэдээ
Comments are closed.