Олимп, дэлхий, тивийн наадам, тэмцээнд амжилт үзүүлж, медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгодог хуультай. Үүний үр дүнд Монголын тамирчдын амжилт эрс дээшилсэн бөгөөд үүний нэг илрэл нь одоо болж байгаа зуны Олимпийн наадамд спортын 9 төрлөөр 43 тамирчин оролцож байна.
Гэвч энэ хуулийн хэрэгжилт, мөнгөн шагнал олгох ажил сүүлийн жилүүдэд зогссон байна. 2015 оны жилийн эцсийн байдлаар спортын 13 төрлөөр мөнгөн шагнал авах болзлоо хангасан 2069 тамирчин, дасгалжуулагч байгаа бөгөөд тэдэнд олгох 1.7 тэрбум төгрөгийн өр үүсээд байгаа юм.
Иймд тамирчид, дасгалжуулагчдынхаа амжилтыг үнэлж энэ мөнгийг олгох, мөн Рио де Жанерогийн олимпоос медаль хүртсэн тамирчдад олгох мөнгөн шагналын эх үүсвэр, санхүүжилтийг төсвийн тодотголоор шийдэхийг холбогдох сайд нарт даалгалаа.
Холбоотой мэдээ
-
МЖЛ (August 11, 2016 11:06:54 am )
За даа одоохондоо ч шагнал авах хүн олон байхгүй байх аа янз нь, бусад улсыг хархад тамирчид нь ялаад л байх юм, манайх л байхгүй… ойчоод л өгөх юм, эсвэл хажуугаар нь буудчих юм, үгүй бол зодуулчих юм сүүлдээ нүд халтираад олимпи үзэхээ больсон.
-
иргэн (August 11, 2016 11:14:14 am )
Улс орон төлбөрийн чадваргүй дампуурах талруугаа орсон талаар сангийн сайд нь мэдээлэл хийчихээд байхад энэ шагналаасаа тамирчид түр татгалзвал ямар вэ? тийм мөнгө энэ засагт байгаамуу сайд нь худал мэдээлэл хийж улс төржвүү???
-
зочин (August 11, 2016 11:21:13 am )
тамирчид хөлсөө дуслуулан эх орныхоо нэрийг гаргаж байхад шагналыг нь өгөлгүй яахийн бэ харин энэ олон дэд сайд түүний жолооч туслах нарийн бичиг гээд түүнийг л цомхотговол таарна
-
Зочин (August 11, 2016 2:25:59 pm )
Сар болгон улсаас өгөх мөнгөн урамшуулал олимп, дэлхийн аваргын тэмцээн болгонд нь давхардуулж мөнгө өгмөөргүй юм аа.Аль илүү медаль авсанд өгөх хэрэгтэй Жнь Алт, мөнгөн медаль авлаа гэхэд ганц алтан медалд нь өгөх хэрэгтэй Тэгэхгүй бол энэ их цалин урамшуулалыг улс хаанаасаа өгөх юм бэ . Эсвэл 1 удаа том харж үзэх хэрэгтэй
-
Зочин (August 11, 2016 3:18:29 pm )
Эх орон маань дайны үеийнх шиг хүнд байгаа юм байна,шагналынха мөнгийг авалгүй төсвийн хэмнэлт гаргаад эх орондоо хандивал ямар вэ
-
ЖҮДО (August 11, 2016 10:55:42 pm )
МАНАЙ ЖҮДО -ГИЙНХОН ГАЙ ТАРИГЧ БАТТУЛГЫН УЛС ТӨРИЙН ШОУНД ОРОЛЦСОНООС БОЛЖ ЯМАРЧ БЭЛТГЭЛ БАЙХГҮЙ ОЛИМПИЙН ТЭМЦЭЭНД ОРЖ БҮГД ЯЛАГДАХ ШИВ ДЭЭ БАТТУЛГА ГЭЖ ИЙМ Л ХУВИЙН ЭРХ АШГАА ДЭЭШ НЬ ТАВЬЖ ЖҮДО-ГИЙНХОО ХЭДЭН БӨХЧҮҮДИЙГЭЭ ХОРЛООД АВАХ ЮМ ДАА БАТТУЛГА ИЙМ Л НОВШИЙН ХҮН ГЭДГИЙГ ТАНИХИЙН ТУЛД МОНГОЛЧУУД БИД ИХ Л ХУГАЦАА ЗАРЦУУЛЛАА ДАА
-
Би (August 13, 2016 10:53:36 pm )
1 жил өгөөд л зогсоох хэрэгтэй гэж бодож байнаа.
7 Comments