antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 11, 2016 Comments are off

“Latam Airlines” хээл хахуулийн улмаас 22 сая доллар төлөх тохиролцоонд хүрэв

нийтлэсэн Admin

LATAM-new-livery-2016-800

Латин Америк дахь агаарын тээврийн хамгийн том компани  болох “LATAMAirlines” групп 10 жилийн өмнөх Аргентин дахь хээл хахуулийн хэргийн улмаас 22.2 сая долларын торгууль төлөхтохиролцоонд хүрсэн талаар АНУ-ын хууль хяналтын байгууллагууд мэдээллээ.

“Аргентин дахь тус компанийн салбар нь ажилтнууддаа багацалин өгөх, хөдөлмөрийн хуулийг чанд мөрдөхгүй байх зорилгоор компанийнажилтнуудын холбоо /үйлдвэрчний эвлэл/-ны албан тушаалтнуудад 2006-2007 оныхооронд хууль бус төлбөр төлсөн”-тэй нь холбогдуулан LATAM группд торгууль оногдуулсан хэмээн АНУ-ын Үнэт цаасныхорооноос мэдээлсэн байна. Чили улсад төвтэй агаарын тээврийн “LANairlines” болон Бразилийн “ТАМ”компаниуд 2012 онд нэгдэж “LATAM Airlines” группийг бий болгосон бөгөөд энэ хэрэг “LANAirlines” компанитай холбогдож байгаа аж.

“LAN airlines” компани нь Аргентин дахь ажилтнуудын холбоотойхэлэлцээр хийх зорилгоор зөвлөхийг авч ажиллуулах талаар хуурамч гэрээбайгуулсан байсан бөгөөд бөгөөд уг гэрээний дагуу ажиллах бус харин тускомпанийн ажилтнуудын холбооны авлигач албан тушаалтнуудад хахууль өгч байсансхем ажээ.

“АНУ-ын Делавэрт салбартай агаарын тээврийн компанийнэнэхүү хээл хахуулийн схем нь АНУ-ын Гадаад дахь авлигын хуулийг зөрчсөн бөгөөдгэмт хэргийн торгуульд 12.75 сая доллар төлөхөө зөвшөөрсөн. Хээл хахуулийнулмаас тус компани 6.7 сая долларын ашиг олсон” хэмээн АНУ-ын Хууль зүйняамнаас мөн мэдэгдсэн байна. Үүнээс гадна нягтлан бодох бүртгэлийн хяналттавиагүй нөхөн төлбөр, түүний хүүнд 9.4 сая доллар төлөх тохиролцоог АНУ-ынҮнэт цаасны хороотой хийсэн байна.

Өнгөрөгч 2 дугаар сард, латин америк дахь агаарынтээврийг эзэмшигч Куэто-гийн гэр бүлийн нэг гишүүн, “LATAMAirlines” группийн үйл ажиллагаахариуцсан захирал Игнасио Куэтог-ийг уг хэрэгт холбогдуулан буруутгаж 75000долларын торгууль оногдуулж байсан билээ. Холбогдох хуулийн байгууллагуудтайхамтран ажилласан. Цаашид дотоод хяналтаа сайжруулах арга хэмжээ авч ажиллажбайгаа талаар “LATAM Airlines” группээс энэ үеэр мэдэгдсэн юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car