antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 11, 2016 6 comments

Даншиг наадмын үеэр үйлчилгээ эрхэлсэн иргэд хохирсон гэх гомдлыг шалгаж байгаа гэв

нийтлэсэн Admin

 dan
Энэ сарын 6, 7-ны өдөр Хүй долоон худагт болсон “Даншиг наадам – Хүрээ цам” шашин, соёлын наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэгчид хохирсон талаараа мэдээлэл хийсэн. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөс тодрууллаа.

Даншиг наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх хэдэн зөвшөөрөл олгосон бэ ?
Даншиг наадмын үеэр хуушуур зарах иргэн, аж ахуйн нэгжүүдэд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 100, Сонгинохайрхан дүүргээс 50, нийтдээ 150 ширхэг хуушуурын зөвшөөрөл олгосон. Бусад худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас олгосон.

Иргэдийн гаргасан гомдолд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ ?
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирсэн гомдлыг хүлээн авсан даруйдаа ажлын хэсэг байгуулж, “Монгол наадам” цогцолбор ОНӨТҮГ дээр очиж шалгаж, 18 иргэнийг хүлээн авч уулзсан. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын цагдаагийн газар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэстэй хамтран дахин шалгалт явуулж байна. Шалгалтын хариуг 08 сарын 15-нд танилцуулж, Даншиг наадмыг зохион байгуулахад оролцсон байгууллагуудыг оролцуулан хамтарсан хурал хийж, уг асуудлыг шийдвэрлэнэ.

Үйлчилгээ эрхлэгчид төрийн байгууллагын буруугаас болж хохирол амссан гэж мэдээлсэн. Та үүнд ямар тайлбар өгөх вэ ?
Ажлын хэсгийн шалгалтаар хэнийх нь буруу вэ гэдэг бүх шалтгаан тодорхой болно. Иргэд төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж 2-3 сая төгрөгөөр хохирсон гэж байсан. Үүнийг ямар үндэслэлтэй болохыг, мөн төрийн албан хаагчид авлига авсан гэдгийг ч бас цагдаагийн байгууллагаар шалгуулна. Хэрвээ төрийн албан хаагчид хуулиар хүлээсэн чиг үүргээ умартаж,  тэдний буруутай үйл ажиллагаанаас болсон бол хатуу хариуцлага тооцно. Цаашид ийм байдал дахин үүсэхийг үгүйсгэхгүй. Тиймээс ажлын уялдаа холбоог сайжруулж, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл аваагүй байж үйл ажиллагаа явуулдаг, ашиг олохын төлөө улайрдаг эмх замбараагүй байдлыг цэгцэлнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Бичээч (August 11, 2016 12:14:46 pm )

    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан…. Наанаасаа 60 тэрбумынхаа тодорхой хэсгийг ол гэж “МИЕЭ” ах САНДУЙ нар сануулж байна.

    • Zochin (August 11, 2016 4:21:49 pm )

      MAN s vuu ai.Ene uls orond saihan ym vaival ene namtai salshgui holvootoi.Cnini hun volson chini,odoo olon ym yrj uzen ydaj vaigaa cnini ene namin achich ymuu chi yugaa medheb dee huurhi..

  • zochin (August 11, 2016 1:25:06 pm )

    gudmaar reklamnii sambar mash ih bosoj bnaa ih muuhai yumaa neg shuniin dotor 30 sambar bosgoj bna uul ni ih goe tselger baisan yyniigee boliulaachee menejeree

  • Зочин (August 11, 2016 4:44:49 pm )

    Дөнгөж дарга болоод лхэл ам татлаад байх юм татаад өөр сайн шудрага хүн тавьбал яасан юм бэ

  • hhhhh (August 11, 2016 7:49:49 pm )

    huushuur gantumur, mun ch jijig ymaar oroldoj tsag avah ym daa heden huushuuriin asuudlaa shiidej duusaj baital 4-n jil ungurnu duu odoo yaltai bilee…

  • ЦЭЦЭГ (August 11, 2016 7:56:03 pm )

    Хийх ажилгүй юу та нар энэ шашины үйлтэй зууралдаад байвал ер олигтой юм болохгүй Чойжамц дашчойлонгийн хамба нараар хохироыг төлүүл

antalya rent a car