antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 10, 2016 3 comments

Кельменди допингийн шинжилгээ өгөхөөс татгалзжээ

нийтлэсэн Admin

kelmendi

Риогийн олимпийн аварга, Косовогийн тамирчин Майлинда Кельмендигийн тэмцээнд оролцох эрхийг хасч магадгүй болоод байгаа гэнэ. Учир нь тэрбээр олимпийн наадмын бэлтгэлээ Францад базаах үеэрээ Олон Улсын Допингийн Эсрэг төвийн ажилтны шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, допингийн шинжилгээ өгөөгүй гэнэ.
“Жүдоч болон түүний дасгалжуулагч шээсний шинжилгээ өгөхөөс татгалзсан нь сэжиг төрүүлж байгаа” хэмээн Олон Улсын Жүдогийн Холбооны төлөөлөгч мэдэгдсэн байна.
Тэгвэл Косовогийн жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Аргон Кука энэ талаар тайлбар хийхдээ “Францад бид бэлтгэл хийж байсан. Гэтэл хэн нь үл мэдэгдэх нэг хүн бичиг баримтгүй ирчихээд гэнэт шээсний шинжилгээ авна гэсэн. Түүнд Олон Улсын Допингийн Эсрэг төвийн юмуу эсвэл өөр ямар нэгэн баримт бичиг байгаагүй. Тиймээс бид татгалзсан” гэжээ.

Р.Гэгээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • unen (August 10, 2016 3:38:36 pm )

    зөв ш дээ

  • ТИЙМ БАЙХАА (August 10, 2016 3:55:37 pm )

    ТЭГНЭЭ ТЭР АРАЙ Л ХҮЧТЭЙ БАЙСЫМАА

  • Anonymous (August 10, 2016 7:22:14 pm )

    Ymarch bicheg barimtgvi hvn shinjilgee abii geed ochihoor uguh hvn bh uu

antalya rent a car