Дэлхийн хамгийн хурдан хүн, Ямайкийн домогт тамирчин Усэйн Болтын Риогийн олимпийг хамгийн сүүлчийн олимп нь болно гэдгийг дахин баталжээ. Тэрбээр хэвлэлийн бага хурал хийлгэснийхээ дараагаар тайзан дээр самба бүжиглэж, сэтгүүлчдийг хөгжөөгөөд амжсан гэнэ.
“Юун түрүүнд та бүхэн намайг хараад алгаа сайтар ташиж болно. Тийм ээ, энэ миний сүүлчийн олимп. Би өөрийгөө хэн бэ гэдгийг харуулж, нотолчихсон. 100 метрийн зайн гүйлт бол надад огт асуудал биш ээ. Харин одоо 200 метрийн зайн гүйлтийн дэлхийн дээд амжилтаа шинэчилчихмээр байна. Үүнийг л их хүсч байна. 19 секунд хавьцаа амжилт байхад хангалттай” гэж Болт хэлжээ.
Р.Гэгээ
Холбоотой мэдээ
-
123 (August 10, 2016 2:22:01 pm )
гатлин тайвширч байгаа юм байна болт 100д шавхахгүй юм байна
1 Comment