Өнөөдөр хотын даргын орлогч нар томилогдлоо. Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогчоор НИТХ-ын тэргүүлэгч П.Баярхүү, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоор НИТХ-ын тэргүүлэгч Ж.Батбаясгаланг томилолоо. Харин нийслэлийн Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар НИТХ-ийн төлөөлөгч Ш.Анхмаа, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар нийслэлийн МАН-ын дэд дарга Д.Энхтөр нарыг томилов.
Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 8 тоот тогтоолоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг баталсан. Энэхүү тогтоолоор нийслэлийн удирлагын бүтцийг нийслэлийн Засаг дарга 2 орлогч, 2 төслийн удирдагчтай байхаар баталжээ. Төслийн удирдагчид нийслэлийн Засаг даргын орлогчийн статусаар ажиллах юм. Уг бүтцийн дагуу дээрх хүмүүсийг томилжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Монгол (August 09, 2016 2:47:05 pm )
Барилгын элдэв зөвшөөрөл нэхэжиргэдийг дарамталж, авилгал авдаг түшмэдүүдээ хараарай даа Батболдоо. Тийм түшмэл зөндөө байна. Таны юмыг зөвшөөрөхөд тийм заалт зөбрчөөд байна гээд л татгалздаг. Хахуулаа овоо дүнтэй өгчихөөр нөгөө зөрчил нь алга болоод дор нь зөвшөөрсөн хариу өгдөг байдал энгийн зүйл болсон байна. Ийм хахуулыг Намд хэрэгтэй, дарга тэг гэсэн гэж их хийж байдгийг болиулаач.
-
zochin (August 09, 2016 3:02:15 pm )
хөрөнгө оруулалтын дарга нь өөрийн талын хүмүүстээ тендер өгсөөр байгаад бүр хотоос зарласан тендерт оролцох сонирхолгүй болсон шүү та шалгаад үзээрэй
-
Зочин (August 09, 2016 3:18:16 pm )
Батүүлийн багийн хаана нь ч хүрэхгүй хүмүүс харагдаж байна даа
-
зочин (August 09, 2016 3:40:59 pm )
нөгөө орлогчгүй ажиллана гэсэн дараа нь 2 гэсэн одоо бүүр 4 орлогчтой бас засаг дарга батболд зөвлөхтэй ажиллаж эхэллээ зөвлөх нь лав төрийн албаны тогтолцоо хэн хаанаас томилогддогыг мэддэхгүй л хүн ажиллаж байна лээ. аргагүй л 60 тэрбум үнэн болж мөнгө өгсөн авилгачдаа шингээж дийлэхгүй далд дайн болж байна даа
-
Anonymous (August 09, 2016 4:01:00 pm )
ene batbayasgalan gej huviin surguuli arai yadan tugssun facebooeer aliv l ggui tsarai turhtei huuhenuudtei uluntuj daidag comment bichsen nuhur devjijdee
-
Ардын элч (August 09, 2016 5:41:27 pm )
Энхтөр гэдэг хүнээс бусад нь болж байна. Ямар ч чадваргүй, удирдах арга барилгүй атаархуу өвгөн болимоор юм.М.Энхболдын том эгчийнх нь хүргэн гээд хотын орлогч болж байгаа юм байна.Танил тал, мөнгө, хамаатан саднаараа дүүргээд эхэллээ. Ардчилсан намынхнаас дутахгүй нь л дээ МАН
-
зочин (August 10, 2016 8:25:16 am )
аж ахуйн ажил мэддэг ажилд төлөвшсөн хүнээр сонгох байж дээ жүжигчин хүн улс төрд энэ том газрын орлогч хийж чадах уу хуучин дүүргүүдийн засаг барьж байсан хүмүүсээр орлогчоо хийсэн бол танд толгой өвөхгүй иргэдийн итгэлийг их авах байж дээ
-
ззочинзочиночинзочинзочизочиннзззочиночиночинЗочин (August 10, 2016 10:27:41 am )
Үнэндээ танил талгүй бөгөөд хахуулын мөнгөгүй кампани тендр авна гэвэл горьд гэсэн нэг бичигдээгүй хууль үйлчлээд байна хахуулаа бүр ил тод эхлээд авдаг болсон байгаа юм тэгээд л хороо хутгаж эхлэнэ дээ материалаа хичнээн сайн хийсэн чадамжтай кампани ч гэсэн хахуулгүй бол ялахгүй шүү дээ тэгээд хахуул өгсөн цүнхний нэг нөхөр авдаг ажилчин, мэргэжилтэн, техник байхгүй энд тэндээс түрээсээр эрээвэр хурайвар би чадны хүмүүсийг оруулаад гурилддаг ажил нь чанаргүй болдог асуудлаа зогсоогооч.Тэгээд л хахуулд нөгөө хэдээ тараасаар байгаад үндсэн ажилдаа гучин хувь нь орж чадаж байна уу үгүй юу эндээс л ажил эхлэнэ.төрийн байгуулагын хяналын болон ажил хүлээн авч байгаа комисс нь дандаа алгаа өөд нь харуулсан хүмүүс байдаг мөн ч хэцүү цаг юмдаа
-
ззочинзочиночинзочинзочизочиннзззочиночиночинЗочин (August 10, 2016 10:30:22 am )
ажил дөнгөж эхлэж байхад худлаа ярьж ард түмнийг төөрөгдүүлдэг АН ын хэдэн нөхөд болиоч
-
зочин (August 10, 2016 12:12:00 pm )
ямар шалгуураар томилгоо хийгээд байгаа бол ард нийтэд ил тод болго,шударга сонголтоор гарга, ард олноос асуу,танил тал ах дүү амраг садангаа бүү төрд ойртуул,авлига хээль хахуульд бүү авт нөхдөө
10 Comments