antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 9, 2016 9 comments

Албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн гэх гомдол хамгийн их иржээ

нийтлэсэн Admin

540c3e54d68b9588413c2a4e38fd6ca5

АТГ-т ирсэн өргөдөл, гомдол, мэдээллийн нэг сарын дүр зураглалыг харахад албан тушаалаа урвуулсан,хэтрүүлсэн гэх гомдол хамгийн олон ирсэн байна.

Авлигатай тэмцэх газар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авдаг бөгөөд тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн талаар сар бүр дотооддоо дүн шинжилгээ хийдэг. Түүнчлэн 2016 оны 5 дугаар сард хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх дүн шинжилгээний мэдээллийг нэг өгүүлбэрээр танилцуулсан байна.

2016 оны 5 дугаар сард АТГ нийт 88 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авчээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн дийлэнх нь албан бичгээр, шуудангаар иржээ.

2016 оны 4 дүгээр сард хүлээн авсан 88 өргөдөл, гомдол, мэдээллийн 43-ыг Улаанбаатар хотоос ирүүлсэн нь хамгийн олон байна.

Харин Дорноговь аймгаас 9, Дархан-Уул, Баян-Өлгий аймгаас тус бүр 4, Сэлэнгэ аймгаас 3, Хэнтий, Дундговь, Өмнөговь, Төв, Архангай, Хөвсгөл, Говь-Алтай, Ховд, Увс аймгаас 2, Дорнод, Говьсүмбэр, Булган, Баянхонгор, Завхан аймгаас тус бүр 1 өргөдөл, гомдол, мэдээлэл ирүүлсэн байв.

Сүхбаатар, Өвөрхангай, Орхон аймгаас өргөдөл, гомдол, мэдээлэл ирээгүй байна.

АТГ-ын 2016 оны 5 дугаар сард хүлээн авсан 88 өргөдөл, гомдол, мэдээллийн 44 нь гэмт хэргийн шинжтэй байв. 28 нь ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой байжээ. АТГ-ын харьяалан шалгах гэмт хэрэг, зөрчлийн төрөлд хамаарахгүй 13 өргөдөл, гомдол, мэдээлэл ирсэн байна.

Нутгийн удирдлага, газрын харилцаа, кадастр, боловсрол, гааль, зам, тээвэр, эрүүл мэндийн салбар, байгууллагатай холбоотой өргөдөл, гомдол, мэдээлэл 2016 оны 5 дугаар сард давамгайлжээ.

Нутгийн өөрөө удирдах байгууллага, газар олголт, бүртгэл, тендер, гаалийн хяналт, хүний нөөцийн удирдлагын үйл ажиллагаатай холбоотой гомдол олон ирсэн дүнтэй байна.

Албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн гэх гомдол 37 буюу хамгийн олон нь байв.

Түүнчлэн ашиг сонирхлын зөрчил гаргасан 19, хууль бус шийдвэртэй холбоотой 16, өмч хөрөнгө завшсан 5, айлгаж дарамталсан 4, хууль бус шийдвэртэй холбоотой 16, хээл хахууль өгсөн 7, хээл хахууль авсан тухай 12, өмч хөрөнгө завшсан 11 өргөдөл, гомдол, мэдээлэл ирүүлсэн нь харьцангуй өндөр хувьтай байна.

АТГ иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас 2016 оны 5 дугаар сард хүлээн авсан 88 өргөдөл, гомдол, мэдээллийн 79-ийг нь шийдвэрлэсэн байна.

Ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой өргөдөл, гомдол, мэдээллийг дунджаар 22.9 өдөрт багтаан шийдвэрлэжээ. Хуулийн дагуу өргөдөл, гомдол, мэдээллийг 30 хоногт багтан шийдвэрлэж, хариу өгөх ёстой байдаг билээ.

Гэмт хэргийн шинжтэй өргөдөл, гомдол, мэдээллүүдийн 7.6 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн, 24.1 хувьд нь зөрчлийг тогтоож шийдвэрлэсэн бол 68.5 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, харьяаллын дагуу шилжүүлэх санал гарган, прокурорын хяналтад шилжүүлсэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • ЗОЧИН (August 09, 2016 10:05:50 am )

    АСУУДАЛ ҮҮСГЭСЭН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ДАХИЖ ТӨРИЙН АЖИЛ АЛБА ХАШУУЛАХГҮЙ ГЭСЭН ЯАВ, ОБ-ЫН АЛБАНДАА Л АВИЛГАЛЫН АСУУДЛЫГ ЗААЖ СУРГАН ЗАГАЛМАЙЛЖ ӨГСӨН ДАШ НӨХРИЙГ БҮҮРШАДАР САЙДЫН АХЛАХ ЗӨВЛӨХ БОЛГОСОН ТҮҮНИЙ ЗАЛГАМЖ БАДРАЛ ГЕНЕРАЛ ДАДАМ НАР ЯГ Л ЗААСАН ЗАМААР НЬ ЯВНА ҮҮНИЙГ Л ТАНАЙ БАЙГУУЛЛАГА ТАСЛАН ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ

  • 12bg (August 09, 2016 11:59:38 am )

    Gazriin albaniixan arai dendej bna daa darga alban tushaaltniig sain shalgax xeregtei

  • 12bg (August 09, 2016 12:00:09 pm )

    Gazriin albaniixan arai dendej bna daa darga alban tushaaltniig sain shalgax xeregtei asin shalgax sxeregtei

  • би (August 09, 2016 2:46:20 pm )

    СОНГУУЛИАС ӨМНӨ, МУУ ЦАГИЙН ҮЕД ИРСЭН ГОМДЛУУД Л БАЙНА

  • ӨНӨРӨӨ (August 09, 2016 3:52:08 pm )

    төрийн албаны хариуцлага тооцодог тогтолцоог чангатгавал хээль хахууль багсаж улс орон ч хөгжих замдаа орно шүү дээ үүний тулд АТГ байгуулсан гэтэл энэ байгуулга маань намын харьялалт багтаж намын үгээр л ажилах болж дээ

  • Davaa (August 09, 2016 5:36:57 pm )

    ATG iig chin Elbegdorjiin hun dargaar ni ochson Ebi ni uuruu ardiin namiin dargatai huivaldsan geed bgaa teheer iim baiguullaga unencheer togtvortoi ajillana gj bh uu. Hergem zereg avch nair naadam hiihiin orond heden gomdoloo baragduulaad yavj bmaar yum

  • irgen (August 10, 2016 8:16:52 am )

    Songinoxairxan dvvrgiin gazriin albani darga bayrsaihan gj xulgaich baina ajilaa medexgv ym asuuxaar xariulj chdaxku shuud urdaas uurlaj orilj charaldag tiim medleggv ymnuud darga bolood ywxaasaa oorsdoo icheed bolij boldgu ym bxda xarax tsaraini xulgaich torxtoi xvnd surtaltai ajlaa xiij medexgv bj

  • ЗОЧИН (August 10, 2016 9:42:24 am )

    АТГ-ЫНХАНД УЛАМЖЛАХАД УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН БОЛОН ОБЕГ-ЫН ҮЕ ҮЕИЙН ДАРГА НАР АВИЛГАЛ АВСАН ГЭДЭГ АСУУДАЛТАЙ ХОЛБОГДОЖ БАЙГАА ТУЛ ТОДОРХОЙЛОЛТ ӨГӨХӨӨС ӨӨ АНХААРМААР БАЙНА, ЗӨВХӨН УЛСЫН НӨӨЦ ГЭСЭН ХӨРӨНГӨД ШҮЛЭНХТЭЖ ГАЗРЫН ДАРГА ЭСВЭЛ УЛСЫН НӨӨЦИЙН ДАРГА БОЛЖ БАЙГАА ИЙМД ТА БҮХЭН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ ХАНГАСАН ХҮМҮҮСТ ТОДОРХОЙЛОЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БАЙМААР БАЙНА.ОБЕГ-ЫН ДАРГА П.ДАШ, Д.БАДРАЛ, УНӨӨЦИЙН ДАРГА БЯМБАНОРОВ, С.АЛТАНГЭРЭЛ, Т.БАТСАЙХАН, Х.БАТБИЛЭГ НАР БҮГД ҮР ТАРИАНЫ АСУУДАЛ ҮҮСГЭСЭН АР ХАЛХАВЧ БУЮУ УЛС ТӨРИЙН НӨХДИЙН ХАМГААЛАЛТАД ОРСОН УЧИР ТА БҮХЭН ЯАЖ Ч ЧАДААГҮЙ

  • Anonymous (August 10, 2016 10:22:36 am )

    ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЭГИЙН ХАХУУЛЬ АРАЙ ХЭТЭРЧ БАЙНА НЭГ ХҮҮХЭД ОРУУЛХАД 500 ГААС 300 МЯНГАН ТӨГ БАЙНА ҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ГАЗАР АЛГА БАЙНА

antalya rent a car