antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 8, 2016 22 comments

МҮЭ-ээс Засгийн газарт санал хүргүүллээ

нийтлэсэн Admin

20160808_120058

Монголын Үйлдвэрчний эвлэлээс Засгийн газарт санал хүргүүлэх болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. 2016 оны сонгуульд  ялалт байгуулсан МАН-ын мөрийн хөтөлбөрийг батлах болон энэ оны улсын төсөвт тодотгол хийх болсонтой холбогдуулан санал хүргүүлэхээр болжээ. За мөн ирэх дөрвөн жилийн хугацаанд яаралтай шийдвэрлэх ёстой 10 асуудлыг танилцууллаа.

Тодруулбал, МҮЭ-ийн холбооноос иргэд, хөдөлмөрчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах үндэсний байгууллагын хувьд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээр, Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдэд хүргүүлсэн “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичиг болон УИХ-ын 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын мөрийн хөтөлбөрийг үндэслэн төрийн залгамж чанар, улс төр, нийгэм, эдийн засаг, иргэдийн хөдөлмөр, аж байдлын өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төлөвлөгөөнд тусган яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа тулгамдсан асуудлуудыг хүргүүлж байна гэжээ.

1.Хямралын нөхцөлд ажилчдыг цомхотгохгүй байх бодлого баримталж төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний мэргэшсэн удирдлага, албан хаагчдыг улс төрийн үзэл бодол, намын харьяалалаар нь үндэслэлгүй халж, сольж төрийн байгууллагуудын залгамж чанар, тогтвортой үйл ажиллагааг алдагдуулахгүй байх.

2.Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрийн 3.4 дэх заалтыг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан нэмэлт хэлэлцээр болон “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2015 оны 108 дугаар тогтоолын 1.10 дахь заалтыг хэрэгжүүлж Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголын хүрээнд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх.

3.Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрт туссан Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр чөлөөлөх эрх зүйн орчинг бүрдүүлэх арга хэмжээг авч иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх.

4.Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг батлахдаа иргэдийн нийгмийн хамгаалал, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх замаар ядуурал, орлогын хомсдолыг арилгахад чиглэсэн бодлого баримтлах, Төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 40-өөс доошгүй хувиар нэмэгдүүлэх.

5.Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлтөөс хамгаалж жил бүр индексжүүлж, хөрөнгийн эх үүсвэрийг холбогдох төсөвт тусгаж байх асуудлыг цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлэх хууль гарган зохицуулах, төгрөгийн худалдан авах чадварыг хадгалах, зах зээл дээр хэрэглэгчийг хамгаалах, шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн “Үнэ бүрдэлтийн тухай хууль”-ийн төслийг нийгмийн түншүүдтэй хамтран боловсруулах.

6.Дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн бууралтыг харгалзан дотоодын түлш шатахуун, бензиний үнийг бууруулах.

7.Эдийн засгийн хямралын үед тогтвортой, бүтээмжтэй, баталгаатай Зохистой хөдөлмөрийн үзэл баримтлалыг хангасан ажлын байрыг олноор бий болгох, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зэрэг асуудалд онцгой анхаарсан бодлого хөтөлбөрийг нийгмийн түншлэлийн талуудтай хэрэгжүүлэх.

8.Эдийн засгийн хямралыг даван туулахад иргэн бүрийн хүч, сонирхол, идэвх чармайлтыг дэмжих, оролцооны эдийн засгийг хөгжүүлэх, компаний нийгмийн хариуцлагыг бодитой болгохын тулд ажиллагчид, тэдгээрийн гэр бүлийн хүмүүсийн нийгмийн баталгааг нэмэгдүүлэх, ажилтанд цалингаас өөр орлогын шинэ эх үүсвэр бий болгох үүднээс “Ажилчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр /ESOP/-ийг хөгжингүй орнуудын туршлагаар хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчныг буй болгох асуудлыг шийдвэрлэх.

9.Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Аж үйлдвэр, худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81, “Хөдөө, аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129, “Нийгмийн хамгааллын тухай” 102 дугаар Конвенцуудад нэгдэн орох.

10.Монгол Улсын 2016 оны төсвийн тодотгол, 2017 оны төсвийн төсөөлөлтэй холбогдуулан нийгмийн түншүүд болох МАОЭНХ, МҮЭ-ийн холбооны саналыг авч тусгах.

Эдгээр саналуудыг нухацтай судлан үзэж хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр Засгийн газрын шинэ бодлого, зорилтыг тодорхойлон хэрэгжүүлэхдээ анхааран үзэж нийгмийн түншлэлийн хүрээнд МҮЭ-ийн холбоотой идэвхтэй ажил хэрэгч хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • Zochin (August 08, 2016 2:01:16 pm )

    Tusviinhnii tsaling neon tergyynd nemegdyyleh heregtei.

  • Зочин (August 08, 2016 3:54:52 pm )

    Хий дүр эсгэх хэрэггүй улс одоо байгаа цалингаа тавьж чадахгүй яаяа гэж байхад юун дахиад 40 хувиар цалин нэмэх.Санаа нь зөв ч бодит байлыг харгалзах хэрэгтэй шүүдээ

    • bagii (August 10, 2016 8:04:04 pm )

      bitgii tenegt mal min ard tumen hymraliig bii bolgoogui tur zasgiin erh medeltnuud bii bolgoson tsalin tetgeveriig avtomataar nemeh ystoi bitgii oln yum hutsaad bai

  • зочин (August 08, 2016 4:11:35 pm )

    цалин нэмлээ гээд төрийн үйлчилгээний хүнд суртал арилдаг бол яахав, эмч, сувилагч, асрагч нарын цалинг нэмэх хэрэгтэй, эдийн засаг хүнд гээд манайхан цалин нэмээд энэ байдлаас гарна гэвэл худлаа шүү

  • Anonymous (August 08, 2016 4:16:39 pm )

    ҮЭ гэж тоглоомын байгууллага худлаа ингэж бүлтэрнээ

  • Zochin (August 08, 2016 4:41:55 pm )

    4 жилийн өмна олон мянган ажилчдыг халж байхад, олон мянган компани дампуурч байхад, юмний үнэ өсч цалин нэмэхгүй бхад хаана байцгаасийн, битгий худлаа дүр исгэцгээж бай!!!

  • дагва (August 08, 2016 8:11:00 pm )

    зүгээр л ард түмнийг ажилтай орлоготой болговол аяандаа амьдрал сайжрана одоо ажил тэр болгон олдохгүй байна үүнийг зохицуулах хэрэгтэй ажилын байр яаж бий болгох тал дээр анхаарах хэрэгтэй байна

  • Anonymous (August 08, 2016 8:29:46 pm )

    АН ажлаас хүмүүсийг халж байхад дуу хооллой чинь хаана бсан сүүлийн 4 жил цалин тэтгэвэр хэдэн хувь нэмсэн бэ тэр үед хаана бсан ҮЭ

  • АХМАДУУД (August 08, 2016 9:39:36 pm )

    МАН нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Ахмадуудын тэтгэвэрийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэж тусгасан байгаа одоо хэзээ нэмэгдүүлэх гээд байна аа. Хүйтэн сэрүүн орж байна Ахмадын баяраар нь 10-р сарын 1 гэхэд нэмэгдүүлээд өгчвөл тун сайн байна. Олон Ахмадууд мөрийн хөтөлбөрийг нь уншаад МАН-д санал өгсөн шүү дээ амлалтаа бодит ажил болгомоор байна.

  • зочин (August 08, 2016 9:40:13 pm )

    Ахмадын тэтгэвэрийг нэмье

  • Anonymous (August 08, 2016 10:09:45 pm )

    Tetgewrinhe hvv buulgana tetgewr nemne gej man gara bzde odo tvvnige heregjvl

  • Zaya (August 09, 2016 12:32:14 am )

    Ter AN-in hulgaich naraasaa neh.Ulaidsan danstai,iim ediin zasagtai bhad yugaaraa nemeh um.

  • Anonymous (August 09, 2016 4:43:14 am )

    Ali ch nam garsan bugd l halgaa selgee hiideg yum bishuu, odoo genet duugaraad yahav dee uls hooson bhad!!!

  • МЖЛ (August 09, 2016 9:55:01 am )

    Цалин нэм л гэх юм юугаараа нэмэх юм эдийн засаг чинь “о”заагаад удаж байна. Үлдвэрлэл борлуулалт зогсоод байна, үүнийг яах вэ?Үүнд санаа чинь зовохгүй байна уу? Монголын эдийн засаг хөдөлж байж цалин нэмэх талаар бодох хэрэгтэй. Энэ хүнд байгаа үед бага ч гэсэнхэдэн төгрөг өгч байгаад нь баярлах ёстой юм биш үү. Ганцхан та нарын цалин багадаад байгаа юм уу, үгүй шүү дээ минийх ч бага л байна, гэхдээ одоо яалтай билээ, эдийн засгаа хурдан сэргээхийн төлөө хүн бүр мэрийх хэрэгтэй болоод байна. Энэ доройтолд бид өөрснөө буруутай МҮЭХолбоо буруутай. Та нар жинхэн ПОП-ууд.

  • ZZ (August 09, 2016 12:15:27 pm )

    ungursun 4 jil xaaguur yu xiij yavsan be. ter ix ur zeel avaad ureed bxad ganz udaa zalin nem gej duugaraagui xumuus odoo genet noirnoosoo sersen met.

  • ouynerdene (August 09, 2016 12:35:30 pm )

    Ene amgalanbaatar gedeg hun ye ye hebleliin hyral gej neg uym haragdah uymaa uur hiih amid ajil alga yy. Amid baigaagaa haryylj ard olon bidniig abragch bolj haragdah gee uy. Ehe heden ygnees uur uym meddeggui uym yy 3 jil zyragdcan pyanz snig l ene heden yg, too yarij syyh , YE d medleg chadbartai hun heregtei boljee ardyyd aa

  • YE iin ahmad songyyltan (August 09, 2016 12:45:22 pm )

    NAAD MAL CHINI HUDULMURIIN KOLLEJ TUGSSUN YAMARCH BOLOBSROL MEDLEGGUI DULZEN TSARAILSAN NUHUR DUU ARHI ABGAI HOUOROOS UUR AJILGUI AMITAN GESEN BAS GADAAD YABJ ZYGAALDAG YAMARCH HELGUI YCHRAAS HEN CH TOODOGGUI DEMII L IISN TIISN YBDAG GENE LEE

  • hergui (August 09, 2016 12:49:58 pm )

    huurhii duu hetsuu hun niisleliin ye iin darga gej baisan lab 10 jil baisan baih.Odoo niisleliin YE iin 6 ajiltani 3 ni hamaatani humuus ni baidag gesen bolimoor uyma ene hun

  • hhhh (August 09, 2016 12:51:45 pm )

    archaagui amia l tejeedeg gar baina harah tsaraini hydalch huhur baina aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaan

  • gahbaa (August 09, 2016 12:53:55 pm )

    ehe haanaas iree be hylhi ganbaagiin turul gee biz dee

  • amaa (August 09, 2016 1:18:17 pm )

    tubd banhar zarna 88359011

  • Х.Ганжигүүр (August 10, 2016 2:17:10 am )

    Та цалинг нэмэх санал оруулж байх хооронд чинь худлаа синсаци гаргаад бараагаа нэмэээд байгаа юм шүү? Анхааралтай болгоомжтой хөдлөх хэрэгтэй байна. Эхлээд ард түмнээ хөдөлмөр эрхэлдэг болгох.
    Үүний тулд: хувь хүн ажиллаа голохгүй хийдэг болох нь нэн чухал,
    барааны үнийн дүнг тогтоон барих бүр шаардлагатай
    ядуурлаас гархын тулд энд нарт бичиг баримтыг цэгцлэж өгөх
    тэгээд үндсэрхэг үзлийг ухамсарт нь гүн суулгаж өгөх
    сургуулийн багш, эмч нарт маш сайн анхаарлаа хандуулах
    эмнэлгийн тарифийг хөнгөлөлтөй болгох МОНГОЛ ХҮНД гэх мэт олон асуудлыг нэг нэгээр нь үе шаттай шийдвэрлүүлэх асуудлын гол байх болно.

antalya rent a car