Өчигдөр Риогийн олимпийн жүдо бөхийн 52 кг-ын жинд Майлинда Кельменди гялалзаж, Косовогийн түүхэн дэх олимпийн анхны алтан медалийг зүүсэн билээ. Кельменди олимпийн нээлтийн ёслол дээр олимпийн тугчаар жагссан юм. 2008 онд тусгаар тогтнолоо зарласан шинэ улс Косовогийн нэрийг дэлхийд гаргасандаа бахдаж, баярлаж буйгаа Кельменди өгүүлжээ. Түүнд олимпийн алтан медалийг Олон Улсын Олимпийн Хорооны ерөнхийлөгч Томас Бах өөрөө гардуулсан юм.

“Эгч, найз нар минь жүдо бөхийн секцэнд явдаг байлаа. Тэд намайг найман настай байхад л жүдогийн секц рүү авч ороод, бэлтгэл хийлгүүлж эхэлсэн. 2009 онд би өсвөрийн дэлхийн аварга болоод “Жүдо бол миний спорт” гэж ойлгосон.
Шинэ улс Косовогоо төлөөлөн олимп, дэлхийн татами дээр гарах мөрөөдөл надад байсан. Улс орноо спортын улс шүү гэдгийг би харуулахыг мөрөөдсөөр ирсэн. Бид дэлхийн бусад улсын тамирчидтай тэгш эрхтэй, эн зэрэгцэж өрсөлдөж чадна.
Одоо Косовод хамгийн шилдэг жүдочдын нэг байдгийг дэлхий дахин мэдэж авлаа. Жүдо бол спортоос ч том зүйл юм. Жүдогоор дамжуулан би улстөрчдөөс илүү зүйлийг эх орныхоо төлөө хийж чадсан.
Надад гайхалтай зүйл байхгүй ээ. Зүгээр л маш шаргуу бэлтгэл хийж, хөдөлмөрлөдөг. Үүгээрээ л бусад бүсгүйчүүдээс ялгардаг. Ажиллаж, хөдөлмөрлөж чаддаг хүн бүр амжилтад хүрэх боломжтой.
Олон улс намайг авах гэж хэдэн саяар нь мөнгө амлаж байлаа. Гэлээ ч би зөвхөн Косовогийнхоо төлөө л өрсөлдөхийг хүссэн юм. Одоогийн энэ гайхалтай сайхан агшныг минь худалдан авч чадах мөнгө гэж байхгүй ээ” хэмээн Кельменди өгүүлсэн байна.
Р.Гэгээ
Холбоотой мэдээ
-
УРА УРА (August 08, 2016 12:55:26 pm )
ООО ЁСТОЙ АМБИЦТАЙ ОЛОН ЮМ ЯРЬДАГ БАЦААН БЭЭ. ДУРГҮЙ ХҮРГЭЭД ХАЯЧЛАА.
-
Anonymous (August 09, 2016 8:39:20 am )
hahaha..daraa jil uls turd oroh gej bgaa yum bolov uu..
-
зочин (August 09, 2016 10:11:14 am )
чиний дургүй хүрээд яадгын мөнгө дагаж яваагүй эх орноо гэсэн л байна, чи чадахгүй байж дуугүй л амаа хамхи, хүн зөвхөн өөрөө өөрийгөө л хичээж амьдар за!!!!!!!
-
-
Anonymous (August 08, 2016 1:36:53 pm )
Zuv ingej l yarih heregtei
-
Anonymous (August 08, 2016 4:56:17 pm )
Зөв шдээ. Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх асуудал ямар хүнд байв? Үнэхээр л улс төрчдөөс илүү юм хийж чадсан. Монгол юм уу өөр нэг улсын тамирчин ингэж улс төртэй холбож яривал өөр хэрэг.
-
Коммунист (August 09, 2016 7:28:33 am )
Эрхэм зорилго бол бүхнийг дийлнэ. Эд баялагаас илүү эрхэм чанартай энэ бүсгүйд жинхэнэ аз жаргалыг хүсэн ерөөе.
6 Comments