Авлигатай тэмцэх газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасны дагуу нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Энэ дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн Барилга, хот байгуулалтын, Гадаад харилцааны, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад томилогдохоор нэр дэвшсэн Мөнхөөгийн Батбаяр, Гончигзэвэгийн Тэнгэр, Телуханы Аубакар нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хуульд заасны дагуу хянаад Барилга, хот байгуулалтын, Гадаад харилцааны, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдын эрхлэх асуудлын хүрээнд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал”-ыг бий болгохоор байна гэж үзэв.
Иймд М.Батбаяр, Г.Тэнгэр, Т.Аубакар нарыг томилоход ашиг сонирхлын зөрчил үүсч болох тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” гэж заасныг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй гэсэн албан хариуг Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүллээ.
Холбоотой мэдээ
-
зочин (August 05, 2016 4:53:36 pm )
Одоо салбартаа танигдсан мэрэгжсэн хун яаралтай оруулах болж дээ АТГ ч сайн ажилладаг болж ээ
-
Anonymous (August 05, 2016 7:24:41 pm )
МАКийн Номтойбаяр, ХУРДын Чойжилсүрэн нар тэгвэл ямар учиртай юм бэ АТГ аа
-
Зочин (August 05, 2016 11:33:50 pm )
АТГ браво. Аубакир ХАА салбарын бизнестэй , Сандуйгийн нэр дээр үрийн буудай оруулж ирдэг. Отгонтэнгэрийн хуурамч дипломтай арай дэндүү байсан. Үргэлж ХАА яаманд компанийхаа юмыг гуйж явдаг хүн энэ салбарын дэд сайд болно гэдэг арай дэндүү.Төр зөв шийдвэр гаргажээ
-
Babi (August 06, 2016 6:49:17 am )
Barilga deer tur tuluulsen deeremchid ih bna yamdiin hurenge oruulalaltiin meregjilten geed nam dagsan diplomtoi diplomgui hulgaich nar ih munge kompanuudaas deeremdej bna
-
Anonymous (August 06, 2016 8:21:07 am )
Тэнгэр Гадаад харилцааны компанитай юмуу?
-
ухбат (August 06, 2016 9:10:04 am )
Казакуудыг удирдах ажилд томилдоггуй юм. Харин уурхайд ажиллуулдаг юм
-
zzzz (August 06, 2016 1:01:03 pm )
Zub baina. Batbayar bol hubiin zurag tusliin kompanitai, hubiin ashig sonirhol mash ihtei, ambitslag nuhur shuu, uur hun tomiloh nio zuitei.
-
Anonymous (August 06, 2016 6:21:08 pm )
ymar sonin yum be a.t.gazar alban tushaald horig tawidag bolj bga yum u zasag barij bgaa olonhi tgel yu hiih be
-
kkkkkk (August 08, 2016 8:53:06 am )
engiin ardiin huuhed tyryylj boldoggyi naadam bolj bna da..darga said nar bygd l ooriin chigleleer biznestei sh de..gol n heniig unagahaw heniig unagahgyi we gedeg gol uchir n bga…
-
кочин (August 08, 2016 3:18:49 pm )
КАЗАХУУДЫГ ТӨРИЙН ХАР ХАЙРЦАГНЫ БОДЛГООР ТӨРД ИХ ОРОЛЦУУЛДАГГҮЙ БАЙСАН БОЛ ОДОО ХҮН АМ НЬ Ч ИХ ҮРЖИЖИ,МАНАЙ ХЭДЭН ТЭНЭГҮҮДИЙН ТОЛГОЙГ Ч САЙН ЭРГҮҮЛЖ БН
-
хасаа (August 08, 2016 4:41:19 pm )
АТГАЗАР хэний захиалгаар ажилладаг бол нөгөө эвээгийн гар хөл хэвээрээ байгаа болов уу .
-
ган (August 10, 2016 8:41:42 am )
энэ АТГ хүнийг ажилд орхийг заадаг болж дээ албан газрууд хүний нөөцийн мэргэжилтэнийхээ орон тоог хасвал бас төсвийн мөнгө хэмнэгдэх юм бишүү
-
QWERTYUIOP (August 10, 2016 3:10:00 pm )
МАН ч тэр, АН ч тэр ялгаагүй. Харин 3 дэх хүчин л хэрэгтэй байна даа. 2020 онд МАХН аа л гаргаж ирье дээ
-
Anonymous (August 10, 2016 5:07:49 pm )
АТГийн даргийг Ард түмэн нам харгалзалгүй шууд сонгуулийн журмаар сонгож байяа Сонгогдсон дарга ард түмэнд тангарга өргөж Ард түмний олнохын санал болгосон хүмүүсээс ажилын албаа өөрөө томиож ажилуулаж байх нь АТГ ийг шудраг хуулийн хүрээнд ажилаж элдэв нам улс төрийн ба эрх мэдэлтэний хараат байхаас гаргаж чадна Өнөөдөрийн маягаар байх юм бол энэ газар хэрэгүй Оронд нь улс төрөөс хараат бус Эрх мэдэл бүхий Ардын хянан шалгах газар байгуулсан нь дээр
-
зочин (August 15, 2016 8:00:17 am )
ардын намынхан засагт гарсанаасаа хойш албан тушаал хувиарлахаас өөр ямарч ажил хийсэнгүй.ард түмний сонголтыг доромжилж байна.Засгийн эрх авсан юм бол ард түмний цалинг мөнгө нэмэхээс эхлээд ажил хиймээр байна шүү дээ.Та нарыг ард түмэн иймэрхүү байвал дараачийн сонгуульд саналаа өгөхгүй байх .ЕР НЬ АРД ТҮМЭН БУРУУ СОНГОЛТ ХИЙЖ ГЭЦГЭЭЖ БАЙНА
15 Comments