antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 29, 2016 10 comments

Бялууны тэмцэлд баяртай гэж хэлье!

нийтлэсэн Admin

2j59n9o9j29dnuf0l08b24ltmr

Төсвийн алдагдал их наядаар хэмжигдэж,төрийн албан хаагчид цалингаа авч чадахгүй хэмжээнд хүрч, эдийн засаг хүндрээд байгаагийн учиг шалтгаан нь өнгөрсөн хорин хэдэн жил төрийн эрхийг ээлжлэн бас хамтран барьж ирсэн АН,МАН-тай холбоотой. Тиймээс ч одоо хаа хаанаа улстөржилтөө умартан эдийн засгаа, иргэдээ хямралаас гаргахын тулд оюун ухаанаа уралдуулдаг цаг баймаар. Гэтэл нөгөөх хоёр том нам нь нэг нь эрх мэдэлд хүрчихээд бялуу хуваарилалтын асуудал дээр цаг уяж харагдах бол нөгөө нь дотоод эв нэгдлээ үл тоодог жишгээрээ ҮЗХ-аа хойшлуулсаар байна.

Тэгж байх зуур эдийн засаг улам хүндэрч, юун нөгөө хүүхдийн мөнгө манатай юм цаана чинь болж байна.  Хэдэн сайдын нэрийг УЗ-өөр хэдэнтээ хэлэлцэж байх хугацаанд хэдэн өрх айл цалин цавуугаа хүлээн, талх тариагүй суугаа бол. Ингэж бодож үзсэн үү гэж эрх мэдэлтнүүдээс асуумаар байгаа юм. Эрхбиш тэгээд өнөөдөр засаг нь бүтэн болох биз ээ. Хариуцсан салбарууд дээрээ хүмүүс нь ирээд, эрх баригчид хий хоосон улстөржихгүйгээр урдахаа харж,асуудалдаа төвлөрч,ажлаа хийх болов уу л гэсэн хүлээлт байгаа учраас ийн хэлж бичээд байгаа хэрэг л дээ.

Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөлөөс дөрвөн сайдад нэр дэвшигчдээ тодорхой болгож, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болж, нэр дэвшигчдийг дэмжсэн. Эрүүл мэндийн сайдад  АӨСҮТ-ийн дарга А.Цогцэцэг, Эрчим хүчний сайдад   ЭБЭХ-ний дэд сайд асан  Т.Энхтайван,Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга   П.Сэргэлэн, Барилга, хот байгуулалтын сайдад хотын дарга асан Г.Мөнхбаяр нарыг нэр дэвшүүлсэн юм. Тэгэхээр яг долоо хоногийн өмнө үүр цүүр болтол хуралдаж 11 сайдыг баталсан УИХ  өнөөдөр үлдсэн 4 сайдыг батлах ёстой юм. Гол нь тэгээд хаа хаанаа хүнд байдалтай байгаад анхаарал хандууж, бялууны тэмцлээсээ ангижрах нь зөв биз ээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • zochin (July 29, 2016 10:16:11 am )

    ene zurag unen haragdaj bna ard tumend byaluunaasaa ahihan hurtegerei

  • ZOGHIN (July 29, 2016 10:22:30 am )

    manai toirogoos garsan j.enhbayar gishuun mergejliin zasgiingazar baiguulna geed hutsaad bsan hudll er ni ard tumen elgeeree mulhuh ni oilgomjtoi bolloo man at -nii itgeleer ingen gej

  • irgen (July 29, 2016 12:41:16 pm )

    ard tumendee amidraliin batalgaagiin hangaj ajillaarai bitgii ih ideerei gantsaaraa idsen gahai targalahgui ARD TUMENTEIGEE hamt idehiig husie

  • Zochin (July 29, 2016 2:45:44 pm )

    Ard tumen turiin ergelt hiihed belen shuu?

  • unen (July 29, 2016 3:37:19 pm )

    odoo joohon vj boloboo uls ornoo bodoj ajiilah tsag chin bolson shuu. 2020 on irne gedgiig sain sanaj ajiilah heregtei.

  • Tanhai (July 29, 2016 3:45:06 pm )

    Alban hagchdiig baga colj holiooroo Bilee MAH guia hereb holj coliod ehelbel ard tumen chin zugeer haraad cuuhguig helie MAH aa mon tocbiig ard tumnii nuuree deer tocob il baih n heregtei hend heden togrog ogch bgaa n il baih heregtei

  • Уншигч (July 29, 2016 5:48:13 pm )

    Давхар дээл, дэд сайд гээд итгэлээр минь тоглоод эхэллээ дээ, Яамнуудын мэргэшсэн албан хаагч нар хуйгаараа солигдоод юм ч эхэллээ дэ. Одоо тэгээд Агенлагийн дарга, газар,хэлтэс, ахлах мэргэжилтэн гээд хөвөрх нь дээ. Олон ч хүн ажил амьдралгүй болох нь дээ.

  • монгол (July 29, 2016 11:27:06 pm )

    Agentlagiin darga naraa hezee solih ve?,heleerei. Sknin humuus bolj ajil hiilgedeggyi shyy!!!!!!

  • Anonymous (July 30, 2016 8:18:45 am )

    mergejliin zasgiin gazar baiguullaa MAN d amjilt husey

  • zochin (July 30, 2016 10:21:11 am )

    Hodoo aj ahuin Saidad damjuulah zuil bna. odoo baigaa toriin nariin bichigiin darga Ariunbold mergejilten Amarjargal 2 mon ch ih avilga avsan daa, odoo irged biznes erhlegchid gomdoloo gargah heregtei

antalya rent a car