Формула-1-ийн дэлхийн долоон удаагийн аварга, домогт нисэгч Михаэль Шумахерт зориулсан сайн үйлсийн хандивын тоглолт Германы Майнц хотын “Opel Arena”-д болж, 25 мянган үзэгч цуглажээ.
Тус тоглолтод Формула-1-ийн нисэгчдийн Nazionale Piloti баг, сагсанбөмбөгийн од Дирк Новицкигийн ахласан оддын багтай тоглолт хийж, тоглолтын бүх орлогыг Михаэль Шумахерийн ар гэрт хандивлалаа. Тоглолтод Шумахерийн хүү Мик оролцож, нэг гоол оруулжээ.
Nazionale Piloti багийг дэлхийн аварга нисэгч Себастьян Феттель ахлаж, Мика Хаккинен, Дэвид Култхард, Нико Росберг, Фелипе Масса, Нико Хюлкенберг, Даниэль Риккардо, Карлос Сайнс, Паскаль Верляйн, Жулиано Алези, Шарль Леклер болон Шумахерийн хүү Мик Шумахер нар багтжээ.
Харин Дирк Новицкигийн ахласан оддын багт Мирослав Клозе, Лукас Подольски, Арне Фридрих, Себастьян Кель нарын мэргэжлийн хөлбөмбөгчид тоглосон байна. Оддын баг нисэгдийн багийг 9:6-аар хожсон ажээ.
Домогт Михаэль Шумахерийн хувьд 2013 оны арванхоёрдугаар сарын 29-нд уулын цанаар бууж байгаад нуруу нугасандаа хүнд бэртэл авч, олон сарын турш эмнэлэгт хэвтсэн ч биеийн байдал нь дээрдэхгүй байгаа юм. Түүний төлөөлөгчийн мэдээлж буйгаар бол алдарт тамирчны биеийн байдал, гэр бүлийн уур амьсгал маш хүнд байгаа тул биеийн байдлынх нь талаар мэдээлэл түгээхэд ч хэцүү байгаа юм байна.
Р.Гэгээ
Холбоотой мэдээ
Comments are closed.