antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 27, 2016 15 comments

Ерөнхий сайдыг шалгуулна гэв

нийтлэсэн Admin

8626984e2deafcdbc0a7ef3c88a65fdd

Аймгуудын засаг нарыг сонгох үйл ажиллагаа хууль зөрчиж байна. Тухайлбал, Сүхбаатар аймаг 33 төлөөлөгчийн суудалтай. Үүний 16 нь МАН, 16 суудлыг АН авсан. Үлдсэн нэг суудал нь дахин сонгууль явагдахаар болсон байгаа. Аль нэг нам нь олонх  болж чадаагүй. Гэтэл хууль зөрчиж МАН-ын 16 төлөөлөгч маргаантай байгаа төлөөлөгчөө хуралдаанд оруулж ирэн, засаг даргаа томилсон. Хоёр шатны шүүхээс хууль зөрчсөн нь тогтоогдож, нэрсийн жагсаалтаас хасагдсан,  санал өгөх эрхгүй Д.Болдбаатар төлөөлөгч энэ хуралд санал өгч хууль зөрчсөн.Мөн тухайн өдрийн хурлын шийдвэр ямар нэгэн тамга тэмдэг дарагдаагүй байтал ерөнхий сайд руу илгээсэн. Ингэснээр З.Энхтөр гэдэг хүн Сүхбаатар аймгийн засаг даргаар томилогдлоо хэмээн эрхзүйч А.Гантамир хэвлэлийн хурал хийн мэдэгдлээ. Түүнчлэн тэрбээр  “Ерөнхий сайд энэ асуудалд маш хариуцлагагүй хандаж, тамга тэмдэггүй хурлын шийдвэрийг хүлээн авлаа. Энэ сарын 21-ний өдөр М.Батсуурийг албан тушаалаас нь чөлөөлж, З.Энхтөрийг томилсон захирамж гаргасан.Засаг  дарга төрийн албанд гурван жил ажилласан, мэргэшлийн хүн байх ёстой. Гэтэл З.Энхтөр төрийн албанд нэг ч жил ажиллаагүй. Энэ бүхнийг ерөнхий сайд үл харгалзан шийдвэрээ гаргасан. Үүгээр Ерөнхий сайд Үндсэн хуулийн 1.2 дахь заалтыг зөрчсөн байна хэмээн мэдэгдэв.  Мөн тэрбээр хэвлэлийнхэнд мэдээлэхдээ “МАН-ынхан тамга нь байсаар байтал тамга тэмдэг алга болсон тул хийлгэнэ гэж Ч.Улаан гишүүнээр дамжуулан хүсэлт гаргаж, тамгаа хийлгэсэн. Гэтэл хуучин тамга нь хэвээрээ байж байгаа. Энэ мэтээр хууль зөрчиж байгаа нь буруу. Өчигдөр  З.Энхтөр ажлаа хүлээн авсан. Үүнээс хойших шийдвэрүүд бүгд хууль зөрчсөн болж таарна гээд Ерөнхий сайдыг  хууль бус захирамжаа буцааж, хуулийн дагуу  явагдсан хурлын шийдвэрийг хүлээн авахыг шаардаж байгаагаа мэдэгдэв. Түүнчлэн Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн цэцэд өгч шалгуулна гэлээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Иргэн (July 27, 2016 8:03:29 am )

    Алтанхуягийг бас шалгах хэрэгтэй. Тендер шалгаруулалтгүйгээр өгсөн тэрбум тэрбум төгрөгийг шалгах хэрэгтэй. Алтанхуягийн дотнын гарын хүмүүс 1 тэрбум төгрөгөөр ердөө л 5 гүний худаг барьсан байдаг шүү дээ.

  • төг (July 27, 2016 8:07:40 am )

    Ерөнхий сайдын юу нь буруу байгаа юм. Өмнөх засгийг сайн шалгах хэрэгтэй

  • Ц.Нямдорж (July 27, 2016 9:14:27 am )

    Ноолход амархан ЕС -тай болжээ. М.Энхболдын хийж байгаа ажил муу гөлөн

  • Anonymous (July 27, 2016 10:00:52 am )

    teneguude amaa tataa hun ajilaa hiij ehleegui baina ur dun garah boloogui baina erguuteed mongolchuud yahaara ingeed negiige doosh zulgaagaad baidag um be bolioch balai um ve yasan bolomj olgooch yadaj

  • zochin (July 27, 2016 11:32:26 am )

    SHINE ZG aa UIX aa odoo ajilluulay daa Dengej ZG BURDEEGYI BAIHKAD ELDBIIG YRAID BAIHK UM ARD TUMEN EERSDEE YU HKIIHK BE GEDGIIG BOD..

  • Khovd (July 27, 2016 11:44:57 am )

    Тийм хардлага байх үндэслэн байна. Ховд аймгийн Засаг даргаар багаас аймгийн ИТХ-д нэр дэвшээд унасан Д.Галсандондогийг арай батламжлахгүй байлгүй дээ. Багийн ард иргэдийн итгэл хүлээгүй хүн аймгийн ард түмний итгэлийг хүлээхгүй нь ойлгомжтой. Энэ хүн Ховд аймагт оршин суудаггүй шүү дээ. Онгоцоор ажил даа байнга ирнэ гэж байна лээ шүү. За бүгдээрэй харж байя даа

  • zochin (July 27, 2016 11:48:31 am )

    yalsan nam ni ajlaa medeed yavuulchii ardchilsan namiig ehleed shalga tamga temdegnees ni avhuulaad erdene merdenees avhuulaad turiin tamga saviig hurtel idchdeg gahainuud ardchilsan namd zunduu bii suhbaatar aimgiin zd bsan batsuuri bolon tuunii nohodiig shalga aimgiin gazar bolon hurungnuus ih hemjeegeer idlee novshnuud 8 jil duraaraa durgilaa odoo turiin tumur nudargiig tsus sadartal ni uzuul

  • Уншигч (July 27, 2016 11:48:53 am )

    Батсуурь анх яаж нарангаас гарсныг эргээд нэг санах хэрэгтэйдээ? Тэр үед луйвардсан шүү дээ. Тэгээд ч төрийн албанд нэгч жил ажиллаагүй байсан шүү. Тиймдээ юм л бол хүн дарамтлах, зодох зэргээр танхайрдаг байсан даа одоо ерөнхий сайдыг зодох юм болов уу? харж байя…

  • irgen (July 27, 2016 1:40:51 pm )

    ENE ZASGIIN GAZAR SAIDUUDIIN SONGOLTOOSOO EHLEED L YAMARHUU ZASGIIN GAZAR GEDEG N ARD TUMEND TODORHOI HARAGDAJ BNDO

  • ZZ (July 27, 2016 2:00:57 pm )

    Говьсүмбэрийг бүр сонгуульд нэр дэвшээд гараагүй хурлын тэргүүлэгч өөрсдийгөө сонгоод засаг даргаа сонгоод явуулсныг Алтанхуяг батлаад дээд шүүхийн шийдвэр гарсан ч дараагийн сайд Сайханбилэг яах ч үгүй байсаар дээд шүүхийн шийдвэр гарч, сонгууль дахин явуулж ялсан ч сонсохгүй байсаар 4 жилийг барсан ш тээ. Тэгэхэд Ерөнхийлөгч хэлгүй дүлий мэт л бсан.

  • zochin (July 27, 2016 2:05:11 pm )

    ODOO YAWAGDAJ BGA HUULI BUS SONGOLTUUD ZUW YUM U?

  • Монгол (July 27, 2016 3:20:17 pm )

    Монголчуудаа амны билгээс ашдын бэлэг гэдэг сайхан үг бий шүү. Хүн ажилаа дөнгөж аваад хийж эхэлж байхад хар муу үгээр дайраад яахавээ. Энэхүү мэдээллийг бичиж байгаа хүн наад зах нь Батсуурийнхаа овогийг зөв тавьчихаач. Н. батсуурь гэдэггүй л байхгүйюудаа. Ж. Батсуурь гэдэг хүн 8 жил сүхбаатарын ард түмнийг дарамтлаж тйорон хүрээлүүлсэн хүн одоо зайгаа тавьж өгөх цаг нь болсон. ДАРАНГУЙЛАГЧ хүн шүүдээ. энэ чанар нь сонгуулийн сурталчилгааны үеэр илэрч түүнээсээ л болж унасан хүн.

  • Anonymous (July 27, 2016 6:24:29 pm )

    Enhtur ch evgui gar daa.

  • Зочин (July 27, 2016 7:03:06 pm )

    Алтанхуяг, Сайханбилэг нарыг шалгаач.

  • Zochin (July 28, 2016 9:53:18 pm )

    Shalgaad ym garahguidee MAN-n buunii nohoinuudaa archaagui novsnuuda mongoloos mini zaildaa.

antalya rent a car