antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 27, 2016 Comments are off

Сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацааны дотор ирүүлэхийг мэдэгдэв

нийтлэсэн Admin

 

download (2)

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн сонгуульд нэр дэвшигчид нь сонгуулийн зардлын тайлангаа Сонгуулийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан буюу 2016 оны 07 дугаар сарын 29-ний дотор гаргаж, Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлэх үүрэгтэй.

 Харин нам, эвслүүдийн хувьд санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан буюу 08 дугаар сарын 14-ний дотор сонгуулийн зардлын тайлан гаргаж сонгуулийн төв байгууллагад Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасны дагуу хүргүүлэх үүрэгтэй.

 Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй байхаар Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5-д зохицуулсан байна. Тиймээс  нам, эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацааны дотор ирүүлнэ үү хэмээн НСХ-оос мэдэгдлээ.

 Мөн нам, эвсэл болон нэр дэвшигчийн зардлын данс байршуулсан банкны захирал, эсхүл салбарын эрхлэгч нь уг дансны бүх гүйлгээг нэгтгэсэн тайлан гаргаж 08 дугаар сарын 14-ний дотор холбогдох шатны сонгуулийн байгууллагад хүргүүлэх ёстойг анхаарах хэрэгтэй юм байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car