antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 25, 2016 17 comments

Залуу уяач Н.Мөнхбаясгалан уяачдын холбоонд гомдол гаргажээ

нийтлэсэн Admin

73c8240af2fc54ad7a89dfd7a64311faӨнөө жилийн баяр наадмын их насны морьдын уралдааны айргийн тавд Завхан аймгийн Идэр сумын харьяат Н.Мөнхбаясгалангийн зээрд морь хурдалсан юм. Тэрээр зээрд морийг нь унаж хурдлуулсан унаач хүүхдээ хоёр өрөө байраар шагнасан билээ. Ингээд түүний зээрд моринд “Их хурд 7” уралдаанд оролцох урилга өгчээ. Тиймээс өчигдөр Хүй мандалын дэнжид болсон хурдан морьдийн уралдаанд очиход наадмын комисоос түүний зээрд морийг уралдуулахгүй хэмээн хассан байна. Н.Мөнхбаясгалан учрыг тайлбарлахдаа “Монголын Морин спорт уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн өөрийнхөө морийг уралдуулах гэж хассан” гэж тайлбарласан байна. П.Сэргэлэнгийн их нас өчигдөр айргийн тавд хурдалсан юм. Тиймээс айргийн таваар ирэх магадлалтай хурдан хүлгүүдээс залуу уяач Н.Мөнхбаясгалангийн зээрд морийг хассан ажээ. Тиймээс Н.Мөнхбаясгалан Монголын морин спорт уяачдын холбоонд дараах гомдолыг гаргажээ:

Залуу уяач Н.Мөнхбаясгалан миний бие Сүхбаатар аймгийн угшилтай “Сартай зээрд” морио 2015 онд “Нийслэлийн Даншиг наадам – Хүрээ цам”-д түрүүлгэж, 2016 онд “Улсын баяр наадам”-д айргийн тавд хурдлуулсанаар өнөөдөр хүй долоон худагт болж буй “Их хурд – VII” уралдаанд оролцох урилга, медалиа гардаж авсан билээ.

Ингээд улсын баяр наадмаас хойш өнөөдрийг хүртэл бэлтгэж байгаад морио мордуулах гэтэл морийг минь барьж уяад уралдуулсангүй. Тэгэхээр нь морь шүдэлгээний комиссын гишүүдтэй уулзаж учрыг тодруултал “Монголын морин спорт уяачдын холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэнгийн даалгавараар хассан байна. Ингээд дарга хүслээ биелүүлж миний морийг хасч өөрийн морио явуулсанаар айраг хүртлээ хөөрхий.

Би үнэхээр гомдолтой байнаа 13 хоногийн өмнө улсад морио айрагдуулахад өнөөдрын уралдааны урилгыг гардуулж байсан уяачдын холбооны дарга нар өнөөдөр морийг минь уралдуулахгүй хассан нь дэндүү шударга бус байна. Би хэдийгээр залуу уяач хэдий ч моринд хайртай монгол уяачын сэтгэл гаргаж, улсад морийг минь унаж айрагдуулсан хүүхэддээ 2 өрөө байр бэлэглэж ёс уламжлалыг дээдэлсэн. Ингэж залуу уяачид биднээр тоглоом наадам хийж, итгэл сэтгэл, урам зориг, их хүслийг минь уландаа гишгэсэн энэ увайгүй үйлдлийг би тэвчихгүй ээ. Би мянга мянган залуу уяачдын дарлуулсан, дээрэлхүүлсэн энэ үйлдлийн эсрэг хэвлэл мэдээлэл, олон нийтийн дэмжлэгтэйгээр тууштай тэмцэх болно.

Хүй долоон худаг 2016 оны 07-р сарын 24

Өөрийн цахим хуудсаар дамжуулан гомдол гаргасан: Залуу уяач Н.Мөнхбаясгалан гэсэн байна.

Уг нь Монголын Морин спорт уяачдын холбоог МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд тэргүүлдэг нарийн бичгийн дарга нь эрх ашгаа дээгүүрт тавьж, өөрийн морио айрагдуулахын тулд залуу уяачын морийг хасаж, шударга бус зан гаргасан нь байж болох асуудал уу. Монголын үндэсний бахархал болсон хурдан хүлгүүдийн уралдааны асуудлыг эрх мэдэлтэй дарга нар өөрийн эрхээр шийдсээр байх уу.

Н.Чимэг

Эх сурвалж: Cityinfo.mn

  • 1
  • 2
  • 3
  • 4

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • dulamsyren (July 25, 2016 12:24:56 pm )

    monhbauasgalan chinii zow shvv sergelen uamar dawarsan damshig we chi

  • сайнаа (July 25, 2016 12:28:33 pm )

    өө тэр Сэргэлэн ичээчээ.Наана чинь хүлэг уралдаж байгаа шүү.Чи ямар Мөнхбаясгалантай уралдаж байгаа биш.Ийм балайр юм хийдэг уйвагүй зантай хүмүүсийг даргын суудлаас нь хасаачээ МАН-аа

  • сайнаа (July 25, 2016 12:29:43 pm )

    Бүр сайхан монгол морьдоо гутаасан дамшиг вэ чи

  • Anonymous (July 25, 2016 12:51:00 pm )

    yamar teneg amitan bee, sergelen gedeg nuhur manai moriig barij uyaad,asasherugiin erliiz moriig yabuuldag nuhur shuu dee,ard tumniig heden tomchuud doromjilj bna doo,

  • Давка (July 25, 2016 2:44:33 pm )

    Хувиараа арга хэмжээ ав.Албаар яваад хүчирэхгүй

  • Anonymous (July 25, 2016 2:47:39 pm )

    hugiin muu nowshnuud we

  • сонсогч (July 25, 2016 2:50:10 pm )

    zodox xerregtei muu novshiig saixan sanaa bna

  • ган (July 25, 2016 3:09:14 pm )

    Сэргэлэн гэж нэг их зантай дуранк байдаг юм өөрийн морь нь тавалж чадахгүй тул энэ залуу уяачийн морийг хасуулж байхгүй юу би л гэсэн сэтгэлтэй юм болгоныг өөрийн дураар шийдэх гэсэн онгироо зантай дарга нарт зусардсан амьтан шүү дээ зайлуул

  • зочин (July 25, 2016 3:12:13 pm )

    энэ энхболд больмоор юм яасан ичидгүй хүн бэ? одоо давраад морийг хүртэл тайван байлгахгүй нээ. болимоор юм сэргэлэн гэж хүн бас адил луйварчин байна даа.

  • erka (July 25, 2016 3:13:35 pm )

    helsen yrisan amlasandaa bj chadahgui humuus ymar shalguuraar darga boldog bnaa. bitgii ard tumneerei oroldood bgaarai, haad humuusuud chin tewcheer aldwal ter darga, ene darga hamaagui bugdiig n jorlon ruu hiigeed usiig n tatchih humuus olon bgaa shuu.

  • zozinzohinohinchin (July 25, 2016 5:34:22 pm )

    muu novshiig ynzlah heregtei

  • zochin (July 25, 2016 8:48:30 pm )

    sergelen gej dawarsan dawsnagig darah heregtei dawarsan muu har durak holoos hayaggvi toosog shid

  • Монгол (July 26, 2016 12:13:57 am )

    Сэргэлэнг буудан хороо

  • Монгол (July 26, 2016 12:15:04 am )

    Догшин азарганы суулнээс чиргуулж хороо

  • Mongol (July 26, 2016 9:08:14 am )

    60.0 terbumd ni yum uguugui l bhgui yu tegeed uralduulahgui bgaan morinii buruu gej yu bhab altan tuuraitiin hiimoriig gutaaj de

  • улсболдлиалл (July 26, 2016 10:17:57 am )

    Морь нь МАН-ын тугийг дайрч хугалсан гэсэн.

  • Zochin (July 26, 2016 4:02:09 pm )

    Ene muu sain luivarchid udahgui uhliin muuhaigaar uhne.harj l baigaarai

antalya rent a car